Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Monday, November 12, 2012

Urianhkai

http://www.youtube.com/watch?v=Qy6oJhdM6AA Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм. Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь 7-р зууны үеэс анхны Монгол аймгийг Хиад, Дарлиган аймгуудын хамтаар үүсгэн байгуулсан гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг. XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ. Дундад зууны үед Урианхай аймаг Хэнтийн нуруунаас Хөвсгөлийн уулс руу нүүж, улмаар тэндээс Ойрад Монголчуудын нэрэн дор Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ. XVIII зууны дунд үеэс Алтайн нуруунд суурьшиж тэндээ одоог хүртэл аж төрж байгаа болно. Алтайн Урианхайчуудын хувцас Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна. Тува буюу Тагнын Урианхай Эдгээр Монголын Урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй Тувачуудыг мөн Тагнын Урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь Түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд XIV-XV зууны үед Урианхайчууд Хөвсгөл нуурын нутаг руу нүүж нутагласан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны Тува иргэд (анхны нэр нь Тоба улсын үеэс гаралтай) Урианхайн нэрийг авч Тагнын Урианхай гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний уугуул нэр нь Тува буюу Тоба болно. http://mn.wikipedia.org/wiki/Урианхай http://mongol_tuuragatan.blog.gogo.mn/read/entry79015