Удаан хугацаанд блогтоо морилон саатаж, хууч хөөрсөнгүй болохоор их санасан байхийн.Одоо нэг хэсэг чамаасаа салахгүй сонин сайхан бичнээ.
Энэ хугацаанд сангийнхаа шугамаар олон ном цуглуулж асрамжийн төвийн бяцхан хүүхдүүдэд бэлэглэлээ одоо ч энэ ажлаа боломж гарвал үргэлжлүүлэх болно.
Мөн саяхнаас 4 уулын аялал бүлгийнхэнтэй цуг Чингэлтэй уул гарсан одоо энэ хагас сайнд Баянзүрх хайрханруу гарах гээд л,,,
Ямар ч байсан өнгөт энэ амьдралд өглөө болгон шинийг мэдэрч, гэрэлтэж байхыг хүсэж байна. Амьдрал үнэхээр баялаг агуу сайхан бөгөөд нэгэн үг байдгыг санав:
Амьдралыг чи алтаар үнэлвэл
Амьдрал чамайг алтаар мялаана
Эс тоож сохор зоос шиг хандвал
Эргээд чамайг элсний ширхэг шиг үзээд үлээчихнэ
үнэн үг шүү. Баялаг энэ амьдралд бахархан хайрлах зүйл үнэхээр олон,ингээд блогтойгоо нөхөрлөөд байж дэ