
Монголын залуус ийм л шийдэмгий, зоригтой байх хэрэгтэй, Чулууны Ганхуягаас суралцъя
Арван долоохон насандаа дилер болж чадсан энэ залуу огцом шийдвэр гаргадаг ч алдах нь бага гэдэг. Тэрбээр Хас Банкийг байгуулжээ. Шинэ тутам байгуулагдаад байсан Монголын Хөрөнгийн биржийн хаалгаар чамин шар цүнх барьж, "инспектор" хэмээх гоёмсог гутал өшиглөж, цагаан цув намируулсан залууг орж ирэхэд хэний ч толгойд 17 настай хүүхэд гэж бодогдоогүй гэдэг. Брокер, үнэт цаасны талаар ярих англи хэлтэй гэгдэх энә хүүгийн үнэн дүр зураг амьдрал дээр шал өер байсан юм. Гоёмсог цүнх нь уранхай байсныг оёж, 10-р ангиа төгсөөд "Сургуульд орохгүй, ажиллана" хэмээн том толгой гаргаж, "Унгарт бага сага англи хәл үзэж байснаа мэддэг" гэж залсан гээд тэр хүүгийн дотор хоёр туйл тэрсэлдэж байлаа.
Гайхалтай нь тэр хэдхэн сарын дотор англи хэлээр ус цас шиг ярьдаг болж, Монголын цөөхөн орчуулагчдын нэг гэж хэлэгдэхдээ хүрсэн юм. Хэрвээ хаа нэгтэйгээс шидтэн гарч ирээд уг залууг мэргэлсэн бол дандаа огцом шийдвэрийг дураараа гаргаж, тэр болгон нь оносноор өндәр амжилтанд хүрнэ гэж хэлэх байсан биз.
Сайхан цагаан цувтай ганган залуу бол "Тэнгэр санхүүгийн нэгдэл"-ийг үүсгэн байгуулагч, өдгөө гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа Ч.Ганхуяг юм. Хүүхэд ахуй цагаа тэр үеийн Баруун гэгддэг байсан Унгарт өнгөрүүлсэнээр Хуягаа бие дааж шийдвэр гаргадаг "чанар"-ыг эзэмшсэн байхыг үгүйсгэх аргагүй.
Аав, ээж хоёртойгоо ганзагын наймаанд явж, Унгарт суралцан банкир болж, үзэл бодолдоо хэт үнэнчийн хар-гайгаар Монголбанкийг орхин, 28-хан насандаа "Хас Банк"-ийг байгуулсан гээд түүний туулсан амьдралын түүх зарим өвөө нарынхаас хавьгүй баялаг болоод бас адал явдлаар дүүрчээ. Гэхдээ түүний амьдрал дандаа дардан замаар асар хурдтай давхисаар өдий хүрчихээгүй.
Унгарт банкираар сурч байхад аав нь өнгөрсөнөөр төлбөрөө төлөх нь бүү хәл ээж, дүү нартаа хэрхэн туслахаа мэдэхгүй барьц алдаж байсан, сонгон шалгаруулалтад тэнцсээр атал нас залуу хэмээн "буруудаж" байсан гээд тэр бэрхшээл зовлон бүрийн ард зөвхөн өөрийн сэтгэлийн хат, мэдлэг боловерол, туйлбартай зангийн хүчээр гарч чадсан билээ. Тэр банк л гэхээр нууцын хөшгөөр халхалдагтай эвлэрдэггүй. Харил-цагчдын нууц ойлгомжтой. Харин банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчид нь ил тод байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгийг ганцхан Ч.Ганхуяг л хэрэгжүүлж чадсан билээ. Өөрөөрхэлбэл, хүмүүечухамхэнд мөнгөөхадгалуулж байгаагаа мэдэж байх ёстой гэж ойлгож болно. Ингэснээрээ тэр "Хас" банкийг "Зөв банк" болгож чадсан юм.
"Зөв банк, Хасбанк"-ийг үүегэн байгуулагч Ганхуяг 1973 оны 11-р сарын 20-нд Улаанбаатар хотод Чулууны ууган хүү болон мэндэлжээ. Аав нь юм юманд сүйхээтэй, найз нөхдөөр хүрээлүүлеэн, дипломгүй л болохоос биш техник ой сайтай жолооч хүн байсан бол ээж нь ня-бо мэргэжилтэй нямбай хүмүүс байсан нь гурван хүүхдэд нь нөлөөлсөн болов уу. Түүний хүүхэд нас Микрт өнгөрсөн бөгөөд 23-р сургуульд элсэн орсоноо аз гэж бодож явдаг юм билээ.
Эрх дураараа өссөн тэр дэггүй тархи байсан гэж багш нар нь ярьдаг. Орос багш нарт загнуулж, номын амтанд орохын хэрээр улам бүр төлөвшиж, хааяа хэнэггүйтэн "муу" дүн авчихдаг байсан нь засарсан гэдэг.
1983 онд аавд нь Унгар дахь Монголын Элчин сай-дын жолоочоор ажиллах завшаан тохиолдсон учраас гэр бүлээрээ Будапештийг зорив. Хэдийгээр хүүхэд ч гэ-лээ социалист систем дотроо хувийн хэвшил хосолсон харьцангуй Барууны соёл, хөгжилтэй Унгар орны нөлөөлөл түүнд маш хурдан туссан гэж хожмоо дурсан ярьсан байдаг. Ч.Ганхуяг орос хэлтэй учраас Будапешт хотын дипломат ажилтнуудын хүүхдийн сургуульд орж суралцжээ. Тэндээс англи хэлний анхан шатны мэдлэг олсон төдийгүй олны дунд биеэ авч явахад суралцан, өөрийн гэсэн бодолтой болж, ертөнцийг үзэх үзлээ тодорхойлсон болов уу. Мэдээж хэрэг орон орны дипломатчдын хүүхдүүд үе тэнгийнхнээсээ арай л өөр байсан нь ойлгомжтой.
Энә бүхний нөлөөлөл хожмоо түүнээс илрэхийг хэн ч таах аргагүй байсан юм. Тэднийх 7-р ангид орох жил нь Монголдоо ирснээр хуучин ангидаа оржээ. 10-р ангиа 1991 онд төгсөөд Ч.Ганхуяг үе тэнгийнхнээсээ ганцаараа шахам шал өөр сонголт хийх нь тэр. Аав нь ажлаасаа гарч 1989 оноос эхлэн наймаанд мордож, Сингапураас цахилгаан бараа зөөдөг томчуулын тоонд багтсан байв. Ганц жишээ дурьдахад л Монголын анхны "Боинг" онгоцыг Солонгосоос авч ирэхэд зарим суудлыг нь авахуулж байгаад битүү ачаагаар дүүргэж хөлсөлж байсан гэдэг. Ер нь л аав, ээж хоёр нь урдаас авсан бараагаа Москва руу онгоцоор зөөж долоон хоногт хоёр ч эргэлт хийчихдэг байсан зэрэг нь түү-нийг наймаа хийх хүсэлд хөтөлжээ. Энә саналыг аав, ээж хоёр нь зөвшөөрсөнгүй.
Гэтэл мань эр "Ажил хийнэ" гээд гэдийчихэв. Дөнгөж байгуулагдаад байсан Хөрөнгийн биржийн захирал Золжар-гал Унгарт сурч байхдаа тэднийхтэй "ижий, ахай" бололцон орж гаралцаж байсан болохоор хүүгээ ажилд авахыг гуйв. Тухайн үеийн Хөрөнгийн биржийн дэд захирал Энхбаяр түүнийг ихэд дэмжсэн гэдэг. Ингэж Ч.Ганхуяг Хөрөнгийн биржийн дэргэдэх брокерийн курст 3-н сар суралцаж төгссөнөөр хамгийн залуу ажилтан нь болжээ. Уранхай шар цүнхээ оёод барьчихсан, цагаан цувтай ганган залуугийн маань анхны цалин нь 1200 төгрөг байсан бөгөөд хувцас хунар авч өмссөнөөр үеийнхнээсээ шал өөр ажил хэрэгч, чухал царайлсан хүн болж хувирсан гэдэг.
Англи хәл мэддэг гээд хэлчихсэн учраас орчуулагч хийх үүрэг хүлээлээ. Ичсэн хүн юу ч хийхээсээ буцдаггүй хойно доо, өдөрт 20-30 үг цээжилсээр англи хэлийг дорхноо сурч цөөхөн орчуулагчдын нэг болж дөнгөсөн билээ. Ч.Ганхуяг төр, засгийн чухал уулзалтуудад ч орчуулга хийж байсан юм. Хөрөнгийн биржид ганцхан жил ажилласан Ч.Ганхуяг нэг л өдөр аав, ээж хоёрынхоо наймаанд туслах шийдвэр гаргалаа. Ингээд ажлаасаа гарсан өдрөө л онгоцонд суугаад Москва руу нисч байсан түүхтэй. Авч очсон бараагаа бөөндөөд мөнгийг нь тоолж авах үүрэг түүнд оногдсон нь наймааны амтыг мэдрэхэд нөлөөлсөн гэж үздэг. Рублийн ханш уначихсан байсан учраас такси хөлслөөд багажинд нь дүүртэл рубль хийгээд явж доллараар солиулна. Нэгэнт мөнгө олж байсан болохоор ирээдүйгээ бодох нь зүйн хэрэг байв.
1993 оны хавар Ч.Ганхуяг бас л огцом шийдвэр гаргаж сурах хүсэлдээ хөтлөгдөн Унгар улсыг зорьжээ. Будапешт хотын Карл Марксын нэрэмжит их сургуульд шалгалт өгч тэнцээд банкны чиглэлээр суралцахаар болов. Уг сургууль нь нийгмийн шинэчлэл явагдсанаар Барууны сургалтын систем, арга барилаар англи хәл дээр хичээллэдэг байсан нь таалагджээ. Социализмын үед уг сургуулийг бас чиг цөөн хэдэн хүн төгссөн байдаг. Харин жилдээ 10 шахам мянган долларын зардал гаргаж төлбөртэй сурсан анхны монгол оюутан Ч.Ганхуяг болж таарсан билээ. 1993 оны 12-р сард аав нь зуурдаар өөд болсоноор бүх зүйл орвонгоороо эргэж, уй гашуу тохиолдлоо.
Ч.Ганхуяг тэр үед зөвхөн өөрийгөө буе ээж дүү нараа авч явах өрхийн тэргүүний үүрэг оногдож буйг мэдэреэн юм. Мөнх юм шиг санаж явсан хайрт эцэг нь залуугаараа өнгөрч, уй гашууд автаад байсан боловч ээж нь хүүдээ сургуулиа л төгсөхийг даалгаснаар түмэн бэрхшээл дундуур туучин 1997 онд сургуулиа бакалаврын зэрэгтэйгээр төгеч чадлаа. Монголд нэн хэрэгцээтэй байгаа банкирын мэргэжил эзэмшиж чадсан боловч түүний тол-гойд бизнес эрхэлж ээж, дүү нартаа туслахаас өер бодол орохгүй байсан гэдэг. Гэтэл түүнийг 80-аад оны эхээр дээрх сургуулийг төгссөн Монголбанкны дэд ерөнхийлөгч М.Болд дуудаж уулзаад "Ойрд манай сургуулийг монгол хүн төгеөөгүй. Би сургуульдаа бас чамд итгэж байна" гэсээр Хяналт шалгалтын хэлтэст ажилд авчээ.
"Сэргээн боеголт", "ХОТШ" банкууд дампуурах үеэр тэр хянан шалгагчаар ажиллажээ. "Сэргээн боеголт" банкийг "Голомт" банктай нэгтгэх асуудал дээр удирдлагуудтай санал зөрөлдсөн учраас тэр ажлаасаа гарах шийдвэрийг дахиад л огцом гаргалаа. Ч.Ганхуяг ажлаас гарах өргөдлөө бичээгүй шахам байхдаа"Микростарт"хэмээхжижигзээлийн төслийн удирдагч шалгаруулж авна гэсэн зарын дагуу 100-аад хүнтэй сонгон шалгаруулалтад ороод тэнцэх нь тэр.
Уг төслийг хэрэгжүүлэхээр иреэн НҮБ-ын ажилтан Роберт Кэйтер өмнө нь 25 нас ч хүрээгүй хүүхдээрээ шахам залуу зогеохыг хараад нүдэндээ ч итгэж чадаагүй гэдэг. Гэвч тэрбээр зориг гарган Ч.Ганхуягийг ажилд авахаар шийдсэн аж. НҮБ-ын Шадар суурин төлөөлөгч Д.Сүхжаргалмаа ч үүнийг нь дэмжжээ. Ч.Ганхуяг төслийн офис руу утсаар ярьтал "Бид хөдөө явах гэж байна. Чи одоохон вокзал дээр хүрээд ир" гэж хэлэхэд гэрээрээ орж хам хум хувцсаа сольсон болоод л яваад очиж.
Роберт Кэйтер түүнтэй хэдхэн үг солиод л хэн гэдгийг нь гадарласан уу "За, вагондоо сууцгаая" гэж хэлеэн гэдэг. Дорноговийн Хар Айраг сумыг довтолгох замдаа бичил зээлийн талаар бичсэн хоёр ном өгөв. Ч.Ганхуяг замдаа уг номуудыг уншаад НҮБ-аас хэрэгжүүлэх уг төсөл зөв зүйтэй, цагаа олсон зүйл бөгөөд төсөл дууслаа гэхэд цайллага хийгээд дуусчих зүйл биш, урт хугацаагаар хэрэгжих ажил гэдгийг нь ойлгосон учраас сэтгэл өөдрөг байлаа. Замдаа уг төсөлдөө "Хас" гэдэг нэр өгөхөөр тохирсон боловч "Хөгжлийн Алтан Сан" гэж нэрлэлээ. Хар Айраг суманд очоод хүмүүс цугларангуут Роберт "За, одоо төслөө танилцуул" гэж тулгасан нь шууд л уе руу түлхсэнтэй адил явдал болсон юм. Азаар Ч.Ганхуяг "сэлж" чадсанаар живэлгүй гарсан төдийгүй уг төслийг цааш нь аваад явчих хүн гэсэн итгэлийг төрүүлж чадсан билээ. Мөн анхны салбараа Сайншанд суманд байгуулж ч дөнгөлөө. Ч.Ганхуяг тэр америк эрийн нөлөөгөөр өөртөө итгэлтэй болсон гэж хожмоо дурсан ярьсан удаатай. Энә төсөлдөө Ч.Ганхуяг яагаад ч юм түмэн наст хээг билгэдэн "Хас" гэж нэр өгөх гэсэн боловч шүүмжлэлд өртжээ.
"Хөгжлийн Алтан Сан" төсөл 1999 оны 09-р сарын дундуур "Хөгжлийн Алтан Сан" нэртэй банк бус санхүүгийн байгууллага болж гэрчилгээгээ авсан юм. Түүний толгойд цаг ямагт л банк байгуулах санаа төрж, удаан судласны эцэст гүйцэлдүүлэхээр шийдэв. Тэрбээр 1997 онд найзуудтайгаа нийлж "Нэтмон" нэртэй банк буе санхүүгийн байгууллагыг байгуулсан байжээ. Ингээд 2000 онд "Хөгжлийн Алтан Сан", "Говийн эхлэл" ББСБ, "Нэтмон" зэрэг байгууллагууд хэлэлцээр хийж "Хас Банк"-ийг байгуулахаар тохиролцож чадлаа.
Ингэж2001 оны 12-р сарын 27-нд гурван тэрбум төгрө-гийн дүрмийн сантайгаар банк байгуулах лицензээ авсан юм. "Говийн эхлэл" нь герман захиралтай байв. Харин "Нэтмон"-ыг "Хөгжлийн Алтан Сан" худалдаж авсанаар "үгүй" болголоо.
Ийнхүү Монголын банкны системд Ч.Ганхуяг хэмээх залуухан банкир орж иреэнээр банкны сонгодог загварыг бий болгохын эхлэл тавигдсан гэж хэлж болно. Тэр анх удаа хүүхдийн "Ирээдүйн саятан", "Хасхүү" хадгаламжуудыг санаачилж чадсанаар 65 мянган "пацаан"-ыг хадгаламжтай болгож чадсан билээ. Ч.Ганхуяг аливаа зүйлийг өөрийнхөөрөө хийхийг хүсдэг. Тэр ч утгаараа банкаа дэлхийн жишигт нийцеэн сонгодог утгаар нь хөгжүүлж хэрэглэгчдийн итгэлийг дааж чаддаг болгохыг зорьсон юм.
Тиймээс банкийг бусдад итгэл төрүүлэхүйц нээлттэй болгох зарчим баримтлахаар шийджээ. Ингэснээр хувь нийлүүлэгчдийн талаарх мэдээллийг олон нийтэд ил тод болгов. Энә нь манай бусад банкуудад байдаггүйгээр үл барам үйлчлүүлэгчид чухам хэнд мөнгөө хадгалуулж, хэнийг баярлуулж байгаагаа мэддэггүй. Үүнийг л тэр то-дотгохыг хүссэн юм. Тэр гаднаас шинэ хөрөнгө оруулагч чөлөөтэй оруулж, ажилчиддаа л гэхэд 11 хувь буюу хоёр сая долларын хувьцаа эзэмшүүлеэнээр өөриймсөг сэтгэл, дулаан орчныг бүрдүүлэх менежментийг гайхалтай бас зоригтой хийсэн билээ. Тэр ч бүү хәл Голландын нэгэн банк, Америкийн компани, сангууд хувь нийлүүлж "Хас Бануны 55 хувийг эзэмшдэг байна. Энэ нь өөрөөсөө чадалтай, нөлөөтэй хүмүүсээр хүрээлүүлж ажилласнаар алдаа бага гаргаж зөв шийдэлд хүрнэ гэсэн үг.
Европын Сэргээн босголт, хөгжлийн банкл гэхэд Мон-голоос "Хас Банк"-инд түрүүлж зээл олгосон нь Ч.Ганхуяг аль таван жилийн өмнөөс харилцаа холбоо тогтоохоор өөрсдийгөө сайтар танилцуулж чадсаны үр дүн гэж хэлж болно. Мән хөдөө орон нутагт банкныхаа төлөөллийг бий болгохоос гадна хадгаламж зээлийн хоршоодыг банкиндаа түшиглэж байгуулан жинхэнэ утгаар нь хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Ийм ч учраас "Хас Банк"-ны бодлого 182 су-манд оччихоод байгаа аж.
Энә ном хүний тухай болохоос бизнесийн тухай биш юм. Тиймээс түүнийг чухам хэн болохыг илүү тодотгох нь зүйтэй байх. Ч.Ганхуяг жилдээ дор хаяад нэг удаа гадаадад явж өөриигөө хөгжүүлэхээр сургалтанд хамрагддаг. Түүнээс гадна мань эр дэлхийн олон оронд уригдаж банк, санхүүгийн талаар илтгэл тавьдаг гээд бодохоор танд нэг зүйл бодогдох биз ээ. Магадгүй тэр банк, санхүүгээс илүүтэйгээр хүний дотоод мән чанарыг таних урлагт төге суралцахыг эрмэлздэг юм шиг. Тэр яагаад ч юм өөртөө дэндүү итгэж сур-сан байдаг. Ингэснээрээ огцом шийдвэр гаргасан ч алдах нь бага. Ч.Ганхуяг мөнгө буе хүний сэтгэлийг цуглуулж "хадгаламжиндаа хийх" зөв банкийг байгуулж чадсан Монголын хамгийн авъяаслаг банкир билээ.
2009 оны 1 дүгээр сараас М.Болд-д үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Одоо тэрбээр ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.
Эх сурвалж: http://enkhtor.blogspot.com