Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Sunday, April 12, 2009

Urianhain huh uuls

Урианхайн хөх уулс H.Erdenebaatar
...Цаг мөнхийн уулс цас мөсөөр дvvрэн


Цалгиа залуу насанд халгиа шvлгээ бичнэм.

Асар тэнгэрийн амраг урианхайн хөх уулнаас

Архлаатай юм шиг мөнхийн манан холдохгүй

Айдас гэрэлтэх vдшийн цагаар ширтэхэд

Аяа мянган одны гэрэл адил тунгалаг сvмбэр

Уйдашгүй эрхээр өнө удаан ноёлог сvндэрлэж

Умрын уулс мөргөлчин адил араас нь хошуурна.

Vvлэн гол мөч бүрийд бэлээр нь хөвөн өнгөрч

Vлэмжийн ариун тэнгэрийн зайд оршино

Хөмvvл гишvvнэ соёлоод хөрсний чийг vнэртэхэд

Хөндvvр зvрхний угт ижий аав бодогдоно.

Удган голын усыг цасны шимээр сэлбэнэ

Урианхайн хөх уулс уйдашгүй сvндэрлэнэ

Асханы нарны наагуур тунгалаг бороо шиврэх нь

Аятайхан охин гэзгээ сүлжин зогсох мэт

Зэлvvд хөх уулсын тэнгэрийн нүд мэт сайранд

Зогдроо дугтчих тогорууд дорнын нарнаас ирэхэд

Зvvн хойтын шилэнд эртэлж унасан шvvдэр

Зvрхэн тус газар хөнгөн гунигыг vvсгэнэ.

Чимэг сайт улиралын алтан наран мандахад

Чиг зөв салхин бvлээн аяс эгшиглvvлнэ.

Vдийн наранд сэмрэх зэрэглээ нимгэн мөс галигтан

Vдшийн зэврvvг хvлээхгүй шилэн шуургаар цагирагтана

Урианхайн хөх уулс гэрлээр давалгаалж

Умрын салхиар хавар тэнvvчилсэн

Тэрсэд мөнхийн гэрэл шидэгч ууланд

Тэрлэг гандам зуны сарууд ирэхгүй

Зэрвэс нүдийг зvvдний манантай хөвөрдөх

Зэрэглээ тэнд хаялага болж чадахгүй"

Амьтаны vрийг сэтгэлийн амрагаас илvv vймvvлэх

Ад гэрлийн хувилгаан Урианхайн хөх уулс минь

Товч харших чимээнээр жингэнэх дуун тvгж

Товцог хадны шилээс хан тас ниснэ.


Tsagaantug ovogt bi beer urianhai ard tumniihee duu, bielgee, huumii,oys zanshiliinhaa talaar sudlan hadgalan uldej hoich yedee uvluulen uldeehed uuriin bagahan ch gesen tus nemree oruulahaar enehuu blogiig hutluj ehelj bna.

No comments: