Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Sunday, April 26, 2009

Урианхай тvмний сурын харваа /магтаал/


Хайрхан Хэнтий уулын
Бурхан Халдуны хєндийд
Хан тэнгэрийн ивээлээр
Буянт шинэч Урианхай

Тэртээ нэгэн цагт
Нутаглаж байсан учиртай
Тvvхэн нэгэн улбаагаар
Нvvж суусан жамтай

Арван тавны сар
Шилд нь хvрч хоноглодог
Алтайн сvрлэг уулсын
Шимт сайхан нутагт

Удам vндэсээ тэлж
Урианхайн тvмэн суурьшихдаа
Уул усандаа дасч
Уугуул нутгийнхан болохдоо

Цаст мєнгєн оргилууд
Уудам тэнгэрт дvнхийсэн
Чанад баруун хязгаарын
Урианхай нэгэн тvмний

Євгєн дархан Жарчуудайн
Урлаж хийсэн нум сум
Єрлєг хvv Зэлмээгийн
Татаж тавьсан нум сум

Хаан эзэн Чингэсийн
Сvлдэлж явсан нум сум
Хана туургат Монголын
Сvсэглэж ирсэн нум сум

Чєдєр,цулбуур,аргамжааг
“Хом”болгон зангидаад
Чиглэж онох сураа
“Чих” хэмээн нэрлэсэн гэв ээ

Харвахад эрчтэй болгох гэж
Халимны цавууг шилээд
Тас бvргэлийн єдийг
Тал талд нь наасан гэв ээ

Хавчаахай нум сумаараа
Хасар.Есvгээ,Зэв,Зэлмэ нар нь
Хvчирхэг Монгол тєрийнхєє
Хєх тэнгэр доор

Их дэлж тавихдаа
Есєн зуун алд харваад
Татуу дэлж тавихдаа
Таван зуун алд харваад

Сvвээдэй Зэлмэ тэргvvлээд
Сурын наадмыг сэдсэн гэв ээ
Єгєємєр хайрханы энгэрт
Єргєн цэнгэлийг хийсэн гэв ээ

Баатарлаг урианхайчуудын
Шvтэж мєрлєж ирэхдээ
Байлдаан -тэмцлиййн талбарт
Шившиж байгаад тавьсан

Дайн тулалдааны vед
Эзэнээ аварч гарсан
Даян дэлхийн хаанач
Эрэлхэг баатрууд агссан

Мориноосоо буусан цагт
Мохоогvй зэвээ сольсон гэв ээ
Ялсан цэрэг амсхийхэд
Ясан болчуу болгосон гэв ээ

Нэгдсэн монголын баярт
Нэгэн наадам нэмсэн гэв ээ
Цэц мэргэнээ сорьдог
Цэнгэлийн нэгэн болгосон гэв ээ

Цагаан сарын шинийн гурванд
Ёслол хvндэтгэлийг vйлдэхдээ
Цагийн эргээнд тохиох
Муу муухайг зайлуулахдаа

Єргєє гэрийнхээ тооноор харваж
Хийморио сэргээдэг
Єнє эртний заншилаа
Хамгаалж ирсэн Урианхайчууд

Баяр цэнгэлт наадмаа
Бахдаж ирсэн Урианхайчууд
Балмад дайсан халдвал
Дарж ирсэн Урианхайчууд

Магнай! Магнай магнай
Хайдаа Хайдаа Хайдаа
Манлай мэргэнг хурайлж
Дагуул Дагуул Тэгнээ Тэгнээ гэж

Уриа дуудлагаа уянгалуулсан
Уран цэцэнээ гайхуулсан
Урианхайн тvмний дундаас
Улсын мэргэн тєрсєєр байна

Сундайлангийн ногоо” дуундаа
Суут их Чингэс хааанаа
Єрлєг жанжин баатруудтай нь
Єргєн дуулж ирэхдээ

Дэлгэр цагийн наадамдаа
Дээдлэн дэгжээн цэнгvvлж
Шvтээн болсон нум сумаа
Шvлэг туульдаа магтсаар байна

Майдарын сарампай ханатай
Мєсєн гулсуур харваанд
Чємєгт гєрєєсийг авлахад
Чєдєж сумаа газардуулалгvй

Уран цэцэн оноотой
Нэгэн тєрєл харваа
Урианхайн тvмний дунд
Нэрд гарсан наадам

Олон vеийн харваач дундаас
Онцгой мэргэн Лонжид, Жамбал, Мєнхнасан, Бэлэгт,
Туульч Ачилдай болон Бизьяа, Гvнгээ
Таяа, Пунцаг, Аюуш, Барьмэд

Товх мэргэн Батгэрэл, Баасанхvv, Хонгор
Тунч мэргэн Батхуяг, Баттулга, Мєнхбат
Онч мэргэн Одонгэрэл, Чvлтэм, Даашка
Мєн ч мэргэн Мєнхгэрэл, Жарантай, Жанчивдорж

Даацтай мэргэн Дамба, Мандал, Чимэд
Даамай мэргэн Даваанням, Буянт, Насанбат
Алдар нэрээ дуудуулсан
Аварга олон харваачид

Урианхай сурын гайхамшигийг
Улс даяараа дуурсгаж байна
Удам хойчдоо євлvvлэн
Улам улам бахархаж байна.

No comments: