Ààâ Äóëäóéò íü òýð ¿åä ¿ãýýã¿é ÿäóó ãýð îðîíã¿é ººðèéíõºº þìàà ¿¿ðýýä àéë õýñýýä ÿâäàã õ¿í áàéñàí áàéíà.
Õ¿¿ Ðàâæàà íü 6 íàñòàéäàà òîäîðñîí áºãººä òóõàéí ¿åèéí íèéãìèéí õóðö áàéäàëä øóóä èë ãàðãàæ áîëîõã¿é áàéñàí òóë 9í íàñòàéä íü àëáàí ¸ñîîð çàðëàñàí áàéíà.
Òóõàéí ¿åäýý åð íü ÿäóó õ¿íèé õ¿¿õýä ãýäýã óòãààðàà íî¸ä ò¿øìýä áàÿ÷óóäààñ áàéíãà äàðàìòòàé áàéäàã áàéñàí áàéíà. Ãîâèéí íî¸í õóòàãò íü Óëààíû øàøíû õ¿í áºãººä ýíý íü Ẻ, øàðèéí øàøíûã õîñëóóëàí ýçýìøñýí õ¿í ãýæ îéëãîæ àâñàí. Ñàéíøàíäûí òºâ äýýð õóòàãòûí ìóçåé áàéäàã áºãººä ýíä ò¿¿íèé áàãà íàñàíäàà ºìñºæ áàéñàí õóâöàñ, õóòàãò áîëîõ ¿å, ò¿¿íèé äàðàà ÷ ýäëýæ õýðýãëýæ áàéñàí ýäëýë, ºìñºæ áàéñàí õóâöàñ, á¿òýýë òóóðâèë, ø¿òýýí íü, ìºí õ¿íèéã ýì÷èëæ àíàãààäàã áàéñàí áàãàæ õýðýãñýë ãýýä íèëýýí îëîí ç¿éëñ íü õàäãàäàãäàí ¿ëäñýí áàéíà.4000 ãàðóé àâäàð ç¿éëèéã õàäãàëàõààð ¿ëäýýñýí áîëîâ÷ 64 íü ¿ëäñýí áàéíà. 32 íü çàäàëñàí áºãººä ¿ëäñýíèéã íü õóãàöàà çààñàí áîëîõîîð òýð ¿åä çàäàëíà ãýæ ìóçåéí òàéëáàðëàã÷ ÿðüæ áàéëàà.
Õóòàãò íü õ¿íèéã 3 ÿíçààð àíàãààäàã áàéñàí áàéíà.
- Ýì òàíà
- Òàðíè
- Ñýòãýëýýð
¯ëýìæèéí ÷àíàð äóóãàà íýãýí ºâ÷òýé á¿ñã¿éä çîðèóëæ çîõèîñîí áºãººä ýíý äóóãààð ýäãýñýí ò¿¿õòýé ãýäýã.
¯ëýìæèéí ÷àíàð
¯ëýìæèéí ÷àíàð òºãºëäºð
ªí㺠òóíàìàë òîëü øèã
¯çýñãýëýíò öàðàéã ÷èíü
¯çâýë ëàãøèí òºãñ ìààíü
¯íýõýýð ñýòãýëèéã áóëààíàì çýý
Õºø¿¿í ñýòãýëèéã óÿðóóëàã÷
Õºõºº øóâóóíû ýãøèã øèã
Õººðõºí ýåëäýã ¿ã ÷èíü
Õ¿¿ðíýí ñóóõàä óðàìòàé
Õººðõºí ààëüò ìèíó çýý
Ó÷èðìàãö ñýíãýíýñýí
Óðàí ãîë øèã áèå ÷èíü
Óãààñ õàìò á¿òñýí
Óëààíû çàíäàíû ¿íýð øèã
Óëìààð ñýòãýëèéã õºäºëãºíº çýý
Áàäàìûí äóíäààñ äýâýðñýí
Áàëûí àìò àäèë
Áàÿñãàëàíò ààëü ÷èíü
Áàõäàæ õàíàøã¿é
Áàÿðûã óëàì àðâèòãàíà çýý
Õ¿íèé ýíý íàñàíä
Õ¿ññýí õýðãýý á¿òýýãýýä
Õ¿ñýëò òýíãýðèéí ýäëýë ìýò
Õºëã¿é æàðãàëàíãèéí äàëàéä
Õºâæ õàìò æàðãàÿ.
Ýíý äóóã íýã óäàà äóóëàõàä Äàðü ýõèéã ìÿíãàí óäàà óíøñàíòàé òýíöäýã ãýäýã þì áèëýý.
Õóòàãòûí ø¿òýýí íü:
- Äàðü ýõ / òóõàéí ¿åä ýìýãòýé÷¿¿äèéí ýðõèéí áàéäàë õ¿íä õýö¿¿ áàéñàí áºãººä ýìýãòýé÷¿¿äèéí ýðõ òýãø áàéäëûí òºëºº òýìöäýã õ¿í áàéñàí áàéíà./
- Õèëýíöýò õîðõîé /ã¿í óõààí, õîîñîí ÷àíàðûã ø¿òäýã, çîõèîë á¿òýýëèéí îíãîäòîé õîëáîîòîéãîîð/
- Õóí øóâóó / Õàø õóí øóâóó áàéñàí. Óòãà óÿíãûí óðàí á¿òýýëèéí áýëýãäýë, ìºí ººðºº øóâóóíû õýë ìýääýã øóâóóíû òóõàé çîõèîë á¿òýýë èõ òóóðâèäàã õ¿í áàéñàí áàéíà. ¿¿íèé íýã íü Ñàðàí õºõººíèé äóóðü þì./
Øóâóóíû õýë ìýääýã, øóâóóíû òóõàé çîõèîë á¿òýýë èõ òóóðâèäàã áàéñíûã íü ýðäýìòýä ñóäàëæ ¿çýýä ººðèéí òºðñºí ãàçàð, îäíû òîõèîëòîé íü õîëáîîòîé áàéõ õýìýýí ¿çñýí áàéäàã.
̺í àìüã¿é ç¿éëèéã àìüòàé áîëãîäîã ýíä ò¿¿íèé ã¿éäýã øèðýý íü áàéäàã þì áàéíà.
Ýíý àãóó õ¿íèé õýðýãëýæ áàéñàí ýä þìñ áîëîí ò¿¿íèé çîõèîñîí çîõèîë á¿òýýë, ñèéëáýð, æ¿æèã òàâüäàã áàéñàí ºð㺺, çóðàãíóóä íîì ñóäàð á¿ãäýýðýý 1800 îíû ýä þìñ áîë ìàíàé ìîíãîëûí ãàéõàìøèã ñî¸ëûí ºâ áîëîí õàäãàëàãäàæ ¿ëäñýí áàéíà./Ýíä:
ãàâëûí ÿñàí ìºíãºí àÿãà, õàø àÿãàíóóä, òýð ¿åèéí ìîíãîëûí òóã, ìàíæèéí òóã, Ẻãèéí öàìûí ëóñûí õóâöàñ ãóòàë õýðýãëýë, ñàìóðàé ñýëýì,108 ãàâæ õ¿íèé ãàâëûí ÿñààð õèéñýí ýðõè, ã¿éäýã øèðýý, øèäýò ñóäàð, ø¿òýýí¿¿ä æ¿æèã÷äûí í¿¿ð áóääàã áàéñàí õýðýãñýë¿¿ä, ýìíýëýãèéí áàãàæ õýðýãñýë¿¿ä,òàìãà, àâäàð ãýõ ìýò òàø îëîí ç¿éëñ áàéñàí. Ãýõäýý ìÿíãà ñîíñîõîîð íýã ¿ç ãýäýã äýý òà á¿õýí î÷èæ ¿çýýðýé./
"Íî¸í õóòàãòûí ºëãèé
Äýëõèéí ýíåðãèéí òºâ öýã
Øàìáàëûí îðîí
Õàìàðûí õèéä
Ýíåðãèéí òºâ
Õ¿ñëèéí óóë
Äîðíîãîâü àéìàã Ñàéíøàíä ñóì"
Ñýòãýëä ¿ëäñýí ãîâèéí íî¸í õóòàãò ìèíü ºðøººæ, àæèë àìüäðàëûã ìèíü èâýýæ ÿâààðàé.
Говийн ноён хутагт Равжаа –
Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал
Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн / төр гэрэлтийн/ тавьдугаар оны
барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж: байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу ? хэмээвэл
-Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу байна ? гэвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ ? гэвэл
-Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ ? гэхэд
-Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Юу сайхан бэ ? гэхэд
-Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу худал вэ ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ ? гэхэд
-Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
-Энэ цагийн хүний жам ямар вэ ?
- Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутам
ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт бөлгөө.
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов огоорно.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов үнэлнэ.
Зохилдвол адтай ч болов нөхцөнө…
Аяа бас,
Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйрнэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.
Аяа бас,
Шавь хүн багшийг үл ойшооно.
Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаалыг үл дагана.
Шавь хүн багшаас илүү ноёдыг хүндэлнэ.
Хөвгүүн хураахаас илүү тараахыг үйлдэнэ.
Хүүхэн хүн эцэг эхээс илүү эрийг хүндэлнэ.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.
Аяа бас,
Үйлийг өр мэт үл нягтална.
Номыг самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгална.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн ч болов харамлана.
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ.
Хилэнцэт үйлэнд аяндаа мэргэшнэ.
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна.
Энэрэгч багшийг дуудавч зайлна.
Чөлөөгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна…
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ.
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ…
Үнэн үгтэн омогтны тоонд орно.
Башир үгтэн цэцний суудалд сууна.
Эд эвдрэхийг хайрлана.
Эв эвдрэхийг үл хайрлана.
Салалцаад гаслалцана.
Учралдаад хууралцана.
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна…
Аяа бас,
Тусын хариуд хорлох хүн олон.
Ачийн хариуг мэдэх хүн цөөн.
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон.
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн.
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон.
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн.
Зусар үг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон.
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн.
Аяа бас,
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Садан учрахын хамт дайсныг даллана.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.
Аяа бас,
Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлийг үл санана.
Атхаггүй амар сууж үл чадна.
Алагчлалгүй шударга явж үл мэднэ.
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон.
Сайн явдлаар яваад баярлагч хүн цөөн.
Аяа бас,
Хүндлэлийг ямба гэнэ.
Ёсыг алба гэнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал хуурахыг бодно.
Энэ цагийн хүний зовлон гэвэл,
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидна.
Шударга явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.
Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл доордоно.
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив гэж тунина.
Олон үг хэлбэл чалчаа гэнэ.
Дуугүй суувал ихэмсэг болно.
Хянаж хэлбэл хартай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно.
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.
Аяа бас,
Өөрөө муу яваад бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.
Энэ цагийн
Алаглагч ноёд,
Авилгагч түшмэд,
Хариу бодогч өглөгийн эзэд
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Суудлын төлөө олох нэр,
Эдийн төлөө номлох ном,
Алдрын төлөө үйлдэх буян,
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийг муу хэмээнэ.
Товчилбол:
Сансрын гянданд үйлээр хүлэгдэж,
Мунхгийн харанхуйд тачаангуйгаар согтож,
Урины мэсийг барин,
Омгоор түлэгдэж,
Атаагаар агсамнаж,
Зовлонгийн эвэршээлд эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий.
Зүрхэн үгүй энэ насны хавцгайд
Авралын чагтага тасраад,
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий.
Ихсээх мятрах,
Багад дээрэлхэх
Ичгүүргүй амьтад хөөрхий.
Даарвал хувцас,
Халууцвал сүүдэр,
Өлсвөл хоол,
Цангавал унд,
Зүдэрвэл нойрын төдий,
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.
Гаслант муу заяанаас гараад,
Гайхамшигт хүмүүн биеийг олчхоод
Энэ мэт үйлийн үрийг
Эдлэгч амьтад даанч хөөрхий хэмээв.
Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув:
-Аяа энэ мэт муу цагт
Үнэнийг санагч хүн ямраар явбал болох вэ?
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-Нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Багш, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү ярь.
Бурхнаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.
Хуврагаас илүү өмөг үгүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нисванис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь.
Тэр хүн бас ийн асуув:
-Сургаал хэрэгтэй хүн ямар вэ ? Хэрэггүй хүн ямар вэ ?
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-Үл мэдэгч ухаангүй хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараа мартаж орхидог хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс мэргэдээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Их суудлыг хүсч нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын эцэст үл бодогч хүнд сургаал хэрэггүй.
Учрыг ухах ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар багшийн зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг сэрэмжлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Сургагч нь,
Зоргоор бус, үнэнээр бол сургаж болно.
Зовлонт үйлээс зайлуулагч бол сургаж болно.
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно.
Тэр хүн:
-Тийм бол надад
Мэдэхэд хямд,
Хийхэд хялбар,
Явахад амар,
Санахад томьёотой
Нэгэн сургаал айлдаж хайрлана уу.
Гадна биеийн явдал,
Дотоод хэлний үйл,
Нууц сэтгэлийн чиг байдлыг ямар мэт явах вэ ?
Гадаад амины аж төрөл,
Дотоод их, бага төрийн явдал,
Нууц дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах вэ ?
Жаргах цагт санаа,
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла.
Нисгэгч хүн өгүүлрүүн:
-Гадаад биеийн явдал гэвэл,
Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Саданг бүү эр.
Олон бүү арилж.
Огт бүү харамла.
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг талгүй бүү гайхуул.
Хэлний өгүүлэх хэмээвэл,
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбийж олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэл.
Санамсаргүй олхио үг бүү хэл.
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хуурай хоосон амлаж бүү сур.
Сэтгэлийг чиг гэвэл,
Шинжлэлгүй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү цалгайр.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэнэдэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна.
Бузгай дээрэнгүйг бүү үүсгэ.
Бузар хилэнцийг бүү тарь.
Завгүй гэж бүү алгасар.
Чадалгүй байж бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд.
Буянтай санаанаас бүү холд.
Бодь сэтгэлийг бүү умарт.
Нийтийг товчилбол,
Өгвөл эд мөн.
Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн.
Хичээвэл мөр мөн.
Эс мартвал бясалгал мөн.
Мэдвэл билиг мөн.
Мунхаг хүнийг оролдвол
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул урмаар ухуул.
Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов
Харамлах тул арилжаа бүү хий.
Ховч хүнтэй хэлэлцвэл
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.
Их хүнд /ноёнд/ нүүр эс засвал
Өмөггүй болох тул ёсын төдий хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбал
Явдал хождох тул бага сага юм өг.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбэл бүү буц.
Санавал бүү март.
Хүнийг нүүрчилж
Хэргийг буруу болго.
Хүнд чиггүй загнаж
Сайхан зангүй бүү суу.
Эд хэмээвэл ертөнцийн ёсны сургаал.
Эдүгээ номын ёсны сургаал гэвэл,
Биеийг тороос алдуулсан шувуу мэт
Аглагийг шүт.
Хэлний үгийг хийн зангиа мэт
Алдралтгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс
Хор уусан хүн мэт хашир.
Магад гарах буянт сэтгэлийг
Амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс
Аварга могой үзсэн мэт зайл.
Буяны саданг
Өөрийн толгой мэт өргө.
Сэтгэлийн эрдмийг
Яст мэлхийн гишүүн мэт нуу.
Усгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт ундраа.
Чин зориг хичээнгүйг
Буугийн сум мэт чиглүүл.
Гурван эрдэнийн үйлст
Морь нохой мэт зүтгэ.
Олон амьтанд
Сал онгоц мэт боол сэтгэлийг барь.
Тангараг сахил хоёрыг
Шил толь мэт хайрла.
Өөрийн гэмийг
Салхи мэт алдаршуул.
Зөв бол
Бүхэнд дайсан боловч үйлд.
Буруу бол
Хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол
Хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох бол
Буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвэл,
Хүнтэй адил боловч
Ороолон бол бүү учир.
Галзуутай адил загнавч
Дээдэс төрөлхтөн бол шүт.
Түүнчлэн,
Билиг буй бөгөөс
Эрдэнэ үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бөгөөс
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй.
Тэр цагт,
-Билигтэй бол юм бүгд эрдэм болохын учир юу вэ ? хэмээсэнд,
- Үлгэрлэвэл,
Чулуун хор эмч хүнд эм,
Таарах өвчинд рашаан,
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг нь авбал өчүүхэн юм ч
Их эрдэм болох нь олон.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үз.
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв
Товчийн төдий өгүүлбэл,
Сүсэггүй бол бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадвал
Зарлигийг дагаж эс чадна.
Зарлигийг эс дагавал
Ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбол
Онол төрөхгүй.
Тэр хоёр үгүй бол
Авах, гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бол
Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүн
Нялх боловч олныг эзэмдэнэ.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй ч дайсныг арвитгана.
Хайртай гэгч нь дотуурчлахын нэр.
Хилэгнэх гэгч нь урины нэр.
Жаргах гэгч нь нойрын нэр.
Их хурц гэгч нь омгийн нэр.
Харилхах гэгч нь атааны нэр.
Үгийг урвуулж хэлбэл
Мөн чанар нь таван хорын нэр бий.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөх үгэнд хөөрөлгүй
Насад өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн, муу хоёрыг сэтгэлээс таньдаг.
Тус, хор хоёрыг үйлдлээс таньдаг.
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал, зовлон хоёр өөрийн үйлээс болдог тул
Зориг шантралгүй
Буянтай сэтгэлийг хадгалбал
Үхэвч санаа амар буй.
Тэр цагт нөгөө хүн:
- Товч нь юу вэ ? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аврал бүгдийн товч багш мөн.
Сахил бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч хоосон чанар мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг ариусгах мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурдаж мэдвэл сансар, нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл,
Хоосон хумхийн тоос цугласаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Манан арвидвал үүл болно.
Туйпуу арвидвал балгад болно.
Түүнчлэн биегүй хоосон сэтгэл
Буруудвал нисванис болно.
Нисванис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон.
Хэмээхүйн агаарт зүүд замхрав аа.
/Сайн, муу, үнэн, худал үгсийг наадмын төдий бичсэн Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээгдэх төгсөв. Ум сайн амгалан болтугай./
No comments:
Post a Comment