
Харуул Алтайн ус
Харуул Алтайн ус нь
Хадыгаа дагаад урсана
Хайртай буурал аавдаа
Хангинан дурсаж золгоно.
Эргэт булгийн ус нь
Эргийгээ дагаад урсана
Эмгэн буурал ээждээ
Энхрийлэн дурсаж золгоно.
Хүрэмт булгийн ус нь
Хүрмийгээ дагаж урсана
Хөгшин буурал ээждээ
Хөгсөж эргэж золгоно.
Ганган морин байвч
Газрын холдоо цуцарна
Галтай залуу байвч
Засгийн хуулинд уярна
Хөөрхөн морин байвч
Хөдөөгийн холдоо цуцна
Хөгтэй залуу байвч
Засгийн хуулинд уярна
Ган төмөр байвч
Галын дөлөнд уярна
Галтай залуу байвч
Засгийн хуулинд уярна
Хөх төмөр байвч
Хөөргийн тань галанд уярна
Хөгтэй залуу байвч
Засгийн хуулинд уярна
No comments:
Post a Comment