Миний тухай...
- "цагаантуг"
- Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com
Monday, July 27, 2009
Таванбогд уул.
Манай улсын хамгийн баруун хязгаарт гурван улсын хилийн уулзварт, Алтайн нурууны хамгийн өндөр цэгийн нэг болж оршдог бөгөөд 113 ам.дөр.км. талбай бүхий мөнх цас, мөсөн голтой тахилгатай том уул юм.
Таванбогд уулаас зүг бүр тийшээ том уулнууд салбарлаж гардаг.
Таванбогд уулын хамгийн өндөр цэг нь Хүйтэн (Найрамдал) оргил 4374 м юм. Таванбогд уул нь голчлон хувирмал занар, бялхмал боржингоос тогтсон. Хажуу нь бутан (тарваган хусан) ширэнгээр бүрхэгдсэн. Өмнөд хажуугаараа голын хөндийд нь хар модон ойтой. Потанин, Прежвальский зэрэг мөсөн голууд бий.
Таван оргилтой учраас Таванбогд гэж нэрлэдэг.
Таван оргил нь
1.Хүйтэн,
2.Мөст,
3.Таванбогд,
4. Ямаат,
5.Аргалант эдгээр болно.
3 улсын хилийн эдгээр таван оргилыг Алтайн мөнх цаст 13 оргилын нэг гэж үзэж болно. Гурван улсын хилийн уулзвар болох оргил нь 4082 м өндөр юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment