Миний тухай...
- "цагаантуг"
- Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com
Monday, July 13, 2009
Урианхайн цуур хөгжим-Монголын үндэсний хөгжим
Цуур хөгжимийн талаар нетээс хайж яваад Бизнетворкоос энэхүү үнэт мэдээллийг олов. Мэдээллийг нийтэлсэн М.Сүхнаранд баярлалаа,
Чөлөөт сэдэв, М. Сүхнаран
ÌÎÄÎÍ ÖÓÓÐ ХӨГЖИМ
ХҮННҮГИЙН ҮЕИЙН МОДОН ЦУУР Манай эриний өмнөх он тоолол, Монголын анхны эзэнт гүрэн болох хүннүгийн 206-р онд хүннү нар өмнөд улсруу дайлаар мордон ялалт байгуулан гэдэргэлэхдээ, Өмнөд улсын нэрт зохиолч бүсгүй Чай вэн жзү богтлон авч ирж өөрийн зүүн гарын хаанд гэргий болгон өгөв. Зохиолч бүсгүй нүүдэлчин ардын аж амьдралаар 18 жил амьдарч нутагтаа харин /Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая хэмээх/ хожмоо ихэд алдаршсан шүлэг бичив. Бүсгүй тэрхүү шүлгэндээ: Умард нутгын бийбаа хөгжмийн гунигт аялгуу Үүр шөнийн заагаар намайг сэрээн Үйлгүй шөнийн тэнгэрт саран өндөрт хөөрнө Үйлийн эрэхээр энэхэн бие минь нутгаа санан ганасарна Хүннү нутагт богтлогдон хүрч харин ирэхэд минь Даруй 18 жил өнгөрчээ ХҮННҮ ЦУУРЫН ЭГШИГ хэмээх энэхүү шүлгээрээ гунигт сэтгэлээ ариусгалаа би гэж шүлэглэжээ. Энэ тухай /Ж.Энэбиш гуайн 1995 онд хийсэн “ХҮННҮГИЙН ҮЕИЙН МОДОН ЦУУР” кинондоо өгүүлжээ. Үүнээс харахад умард нутгын бүсгүй нутгаа санан ганасарсан сэтгэлээ /Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая/ хэмээх өөрийн шүлгээрээ ариусгаж байгаа нь өгүүлэгдэнэ. Тэгэхээр манай эриний он тоолол хүннү гүрний байлдан дагуулалтын он жилүүдэд модон цуур хөгжим нүүдэлчдийн дунд түгээмэл тархсан хөгжим байж. Өвөөгийн маань үе дамжин өвлөгдөн ирсэн цуурын 40 аяз нь цэвэр нүдэлчдийн уламжлалт аж амьдралаас урган гарсан аяз юм. Үүний нэгээхэнээс дурьдвал: Ээвийн голын урсгалӨрөөлт морины явдалБээжин шар тэмээАлтайн магтаалБалчин хээр Хангайн магтаал Балхаш нуурын хөвөө гэх мэт олонд танигдсан аязыг дурьдаж болох юм. Мөн нэгэн эх сурвалж бичигт хүннү нарт олзлогдож байсан эрийн тэмдэглэснээр оройд Адуу мал янцгааж Цуурын дуу сонсогдон нойр хүрдэггүй байлаа гэж тэмэгдлэн бичжээ. Өвөөгийн маань хэлдэг байснаар моголчууд цуур хөгжмөө үргэлж мориныхоо сүүлэнд авч явдаг байсан, Мөн аян дайн хийхдээ ч цуур хөгжмөө авч явдаг байсан тухай ярьдаг байв. Өвөөг маань бурхан хүн гэж хэлдэг хүн ч цөөнгүй байлаа., Өвөө маань хэзээд цуур хөгжмөө өөртөө авч, эсвэл хээр мориныхоо сүүлэнд уяж авч явдаг байв. Учир нь морь хэзээ ч сүүлээ дарж хэвтэдгүйтээ холбоотой юм. Тэгэхээр цуур яах аргагүй морин цэргийн хөгжим юм. Тиймээ Миний бодохоор нүүдэлчдийн тэр их аян дайны цаг он жилүүдийн үеийг даван туулахад хөгжимгүйгээр яавч төсөөлж боломгүй санагдана, Иймдээ ч цуур хөгжим өрнө дорнодод мэр сэр тархаж байсан буй за. Улмаар хэл зүйн сэлгэн үйлээр Өвөрмонголд чоор, Буриад болон Халмигт зон олны дунд шоор гэж дуудагдах болсон биз. Бас нэгэн баримт дурьдахад одоогоос 800-н жилийн тэртээ зохиогдсон МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 12-р бүлэгт Чингэс хаан Тангуд улстай дайтаж дараад 1927 онд таалал төгсөв. Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж Мунын хөвөөнд хасаг тэрэг булд хуртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөж эс чадан хур их улс зовоход сөнөдийн хилүгэ Баатар өчрүүн: Хээр азарганы хөхлөөөр хийсэн Хийр туг сүлд чинь Хэнгэрэг бүрээ уриа чинь Хэлэхүй бүгд улс чинь Хэрлэний хөдөө арал чинь Хувилгаанаар учирсан хулан хатан чинь Хуур цуур хөг дуу чинь Хутагт эрхэм газар ус чинь тэнд билээ эзэн минь гэж өчжээ.Энэ мэтээс үзэхэд Монголын Утга зохиолын эцэг гэгдэх Жангар, Гэсэр, монголын нууц товчоонд Морин хуур Цуурын талаар тэмдэглэгдэн үлдсэн байдгаас харахад эрт дээр цагт Аугаа нүүдэлчин овог аймгын дунд тархагдан айл бүрийн хойморт залран үеийн үед, үрийн үрд уламжлагдан тоглож ирсэн хөгжим юм. Улмаар 17-р зууны үед монголчууд дотроосоо хагаралдан, Улмаар Манж улсад эзлэгджээ. 200 жилийн туршдаа манж улс, монголчуудын соёлыг ихээхэн дарж байсан аж. Гэвч монголчууд харь манжийн соёлын нөлөөнд төдийлөн автагдаагүйгээр барахгүй өдгөө гайхамшигт уламжлалт соёлоо авч үлдэж чадсан ажээ. Миний өчил Манай монголчууд эрт дээр үеээсээ нүүдэлчин соёлтой их үндэстэн ард түмэн, Нүүдэлчин ардын маань соёл уламжлал, зан төрх, аж амьдрал үеийн үед гайхагдсаар ирсэн сүүлчийн нэг мянган жилийн суут хүмүүн болох их монгол улсыг үүсгэн байгуулагч эзэн богд чингэс хаан 13-р зууны үед дэлхийн талыг намхан жаахан морины туурайнд багтааж, байлдан дагуулж явахдаа энгүй тансаг орд харш бариулж байсан түүхгүйг та бид мэдэх билээ. Учир бөгөөс энэ бүхний цаан нүүдэлчин ардын маань уламжлалт соёл, зан төрх, аж амьдрал маань оршиж байсан юм шүү дэ. Иймд өнөөдөр та бид 21-р зуун техник технологийн эрин зуунд энэхүү өвөг дээдсээсээ уламжлагдан үлдсэн соёлоо судалж, өвлүүлэн авч, түгээн дэлгэрүүлэн, таниулан сурталчилж, Үүгээрээ бахархан амьдрах нь та бидний нэгээхэн зорилго үүнд орших юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment