Монголын эрийн гурван наадам, үндэсний хөөмий дэлхийн соёлын өвд бүртгэгдэнэ
2009-07-15
Юнеско-гийн соёлын асуудал эрхэлсэн орлогч дарга монголд анх удаа айлчиллаа
Монгол улс дэлхийн соёлын биет бус өвд уртын дуу, морин хуурынхаа хуурдах урлагийг бүртгүүлсэн бол биёт өвд орхоны хөндий, увс нуураа бүртгүүлээд байсан. Тэгвэл энэ удаа тууль, бие биелгээ, цуур хөгжмөө бүртгүүлэхээр саналаа өгөөд байна. юнескогийн монголын үндэсний комиссоос Монгол тууль, бие биелгээ, цуур хөгжмийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлээд өгсөн байна. Учир нь өнөөдөр тууль, бие биелгээ цуур хөгжмийг тоглодог, бүжиглэдэг, хайлдаг хүн бараг байхгүй болсон учраас дээрх соёлын аман өв устахад хүрээд байна. Юнеско бидний санал, илгээсэн бичиг баримттай танилцаад эргээд хариу өгөх юм байна.Ер нь дэлхийн соёлын өвд бүртгүүлэх олон гайхалтай өв соёл манай монгол үндэстэнд бий. Тухайлбал, цам бүжиг, төл мал авахуулах дуу зэрэг нь дэлхийд ганц байдаг. Харамссалтай нь энэ бүгдийг түүх, ач холбогдол гээд олон талаас нь бичиж чаддаг хүн монголд тун ховор байдаг гэнэ. Ÿмартай ч энэ удаа дэлхийд данстай монголын үнэт соёлын биет бус өв 3-р нэмэгдэх магадлалтай байна. Хэдийгээр бид дэлхийн соёлын өвд өөрсдийн өв соёлоо бүртгүүлэх тал дээр энэ мэт анхаарч байгаа ч юнеско монголын соёлын өвийн талаар ямар бодолтой байдаг талаар юнескогийн соелын асуудал эрхэлсэн орлогч дарга Франсуа Ривьерагийн монгол дахь анх удаагийн айлчлалын үеэр бид тодруулсан юмаа. Соёлын хүрээнд улс бол улс орон том жижиг гэж байдаггүй. Харин үндэсний соёлоо хэрхэн хамгаалж, хэрхэн олон нийтэд таниулж байна, хэр идэвхтэй ажиллаж байна вэ гэдгээрээ ялгардаг. Энэ ойлголтын үүднээс авч үзвэл, монгол улс соёлоо хамгаалах, авч үлдэх тал дээр маш сайн ажиллаж байгаа. Тухайлбал саяхан бидэнд монголын тууль, бие биелгээ, цуур хөгжмийн талаар санал ирсэн. Үнэлгээний шатандаа явж байгаа. Бүртгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч монголын үндэсний хэд хэдэн гайхалтай соёлын өвүүд ийнхүү дэлхийн соёлын өвд бүртгэгдэх ажил ид өрнөж байна. Гэхдээ ганц дэлхийн соелын өвд бүртгүүлээд өнгөрөх биш бүртгэгдсэн өвийг цааш сэргээх, олон нийтэд таниулах асуудлыг хийх нь чухал юмаа.
Энэ үнэхээр сайхан хэрэг боловч бүртгүүлээд зогсохгүй залуу үе бид өвлөн авч цааш нь хөгжүүлэн үлдээх, дэлхий нийтэд энэ гайхамшигтай соёлын өвөө таниулах хэрэгтэй.
No comments:
Post a Comment