Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Friday, August 7, 2009

Mongol baharhal ...

нийтлэл мэдээлэлээс...
Монгол үндэстнээс төрсөн сод бизнесмэн
Кирсан Илюмжинов 1962 онд төрсөн хожим түүнийг халимагууд Чингис хааны хойд дүр гэж бишрэн шүтэхэд хүргэжээ.
Тэр эгэл жирийн сэхээтний гэр бүлд мэндэлсэн.Багаасаа халимагийн ард түмний зовлон шаналангийн тухай сонссоор хорсон бухимджээ. Мөн халимагийн ард түмний гарамгай хөвгүүдээр бахархаж, тэдэн шиг болохсон гэж мөрөөднө.
Би халимаг учраас өөр байх ёстой, илүү байх учиртай,тэгж байж оросуудын дунд олигтой явна гэж багаасаа яс махандаа тултал ойлгож авжээ. "Бага ястаны" гүргэр зан чөмгөнд нь тултал шингэжээ.
Кирсан хүү өсвөр үеийнхэний шатрын тэмцээнд АССР-ээ төлөөлөн оролцож, ЗХУ-ын аварга болов.Түүнийг шатар хөөвөл ирээдүйтэй гэлцэн спортын томчууд сонирхож эхлэхэд Кирсан харин ч тэднээс зугтаж, "Би зөвхөн шатар тоглодог хүн болмооргүй байна.Шатраас өөр олон зүйлийг мөрөөдөж байна" гэж гэрийнхэндээ хэлж байжээ.
Сургуулиа онц сайн төгсөөд нэгэн үйлдвэрт ажиллав. Ажиллаж байгаа конкурс өгөгсдийг харж үздэг болохоор тэр. Гэтэл насанд хүрээгүй байхад нь мань хүнийг арми аваад явчихав.Тэнд ч онц сайн албаа хааж, армидаа үлд гэсэн ятгалгыг нь арайхийн няцаагаад, Зөвлөлтийн хамгийн элит сургууль болох МГИМО буюу "дипломатын дээдийн" шалгалтыг өгч, босгыг нь давлаа. Дандаа дарга сайдын хүүхэд суралцдаг МГИМО-д Кирсан олон чухал танилтай болж авав. Овсгоо самбааг бусдаас зээлдэггүй тэрбээр наймаа хийж, дорхиноо хамгийн баян оюутан болж хувирав.
Японы Радуга хэмээх фирм ажилтан шалгаруулж авна гэх сургаар очиж өөрийгөө сорьсон чинь босс нь түүнийг бүр гүйцэтгэх захиралын туслах болгочихов. Уг фирм перестройкийн эхэн үеийн тааламжтай нөхцөлд дулдуйдан, маш олон талын үйл ажиллагаа явуулдаг байв. Илюмжинлв асар их мөнгө, нүд ирмэхийн зуур олддог хөрөнгөтэй харьцах болов.Аажимдаа оросын өсч өндийж буй бизнесийн ертөнцөд багагүй үүрэг гүйцэтгэж эхэллээ.Өдөр шөнөгүй халас руу нь мөнгө урсана.Худалдаа санхүүгийн фирм байгуулж олсон мөнгөө улам арвижуулан өсгөнө.Ахар богино хугацаанд Илюмжинов тэрбумтан болсон юм."Сан" гэдэг корпораци байгуулж, санхүү-эдийн засгийн арга ажиллагаанд улам амташсаар.
Гэвч тэр үүнээс ч илүү сонирхолтой, адал явдалтай амьрахыг хүсч байв.
Зөвлөл Оросын ардын депутатад бишрэн шүтэгчдийнхээ хүсэлтээр Халимагийн тойргоос нэрээ дэвшүүлэхдээ 27-той байлаа. Хамгийн залуухан депутат болоод томчуудтай танилцаж, байр сууриа бэхжүүлэв.Гэвч Оросын их улстөрд товойн шалгарах боломжгүйгээ ухаарлаа. Оросын төр яггүй шовинист, расист, фашист аж. Нөгөөтэйгүүр, их хүү болох улс төрийг бас орхисонгүй. Бизнес, улс төрийн хамаг үйл ажиллагаагаа Халимагт төвлөрүүлэхээр шийдэв. 1993 онд Илюмжинов Халимагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр боллоо.
12м урт америк лимузинээрээ тойрог бүрт очив. Илюмжинов уриагүй бол алс Халимагт хэзээ ч ирэхгүй байсан. Оросын №1 поп-одод сурталчилгаанд нь оролцов.Ялсан тохиолдолд хүн бүрт 100 доллар бэлэглэнэ гэж амлав.
Мэдээж тэр өрсөлдөгчдөө бут цохилоо. Оросын сонинууд "Учир битүүлэг тэрбумтан БНУ худалдаж авлаа" гэж шуугив.
Илюмжинов Дээд зөвлөлийг тарааснаар Халимаг Холбоот улсын анхны парламентийг байгуулав. Түүний алхам бүр анхдагч байлаа. 20 гаруй яам, яамтай дүйцэх газар байсныг бүгдийг татан буулгаж, гагцхүү ерөнхийлөгч 5 зөвлөхтэйгээ бүх эрх үүргийг нь дааж авлаа.



Энийг уншихад олон зүйл бодогдож байлаа шүү. Хийх л хэрэгтэй цаг хугацаа хэзээ ч хүлээхгүй

No comments: