Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Monday, July 27, 2009


Таванбогд уул.
Манай улсын хамгийн баруун хязгаарт гурван улсын хилийн уулзварт, Алтайн нурууны хамгийн өндөр цэгийн нэг болж оршдог бөгөөд 113 ам.дөр.км. талбай бүхий мөнх цас, мөсөн голтой тахилгатай том уул юм.
Таванбогд уулаас зүг бүр тийшээ том уулнууд салбарлаж гардаг.
Таванбогд уулын хамгийн өндөр цэг нь Хүйтэн (Найрамдал) оргил 4374 м юм. Таванбогд уул нь голчлон хувирмал занар, бялхмал боржингоос тогтсон. Хажуу нь бутан (тарваган хусан) ширэнгээр бүрхэгдсэн. Өмнөд хажуугаараа голын хөндийд нь хар модон ойтой. Потанин, Прежвальский зэрэг мөсөн голууд бий.
Таван оргилтой учраас Таванбогд гэж нэрлэдэг.
Таван оргил нь
1.Хүйтэн,
2.Мөст,
3.Таванбогд,
4. Ямаат,
5.Аргалант эдгээр болно.
3 улсын хилийн эдгээр таван оргилыг Алтайн мөнх цаст 13 оргилын нэг гэж үзэж болно. Гурван улсын хилийн уулзвар болох оргил нь 4082 м өндөр юм.

Friday, July 24, 2009

http://www.youtube.com/watch?v=hBmifl6jZCo&eurl=http%3A%2F%2Fbiznetwork%2Emn%2Fnetwork%2Ftopic%2Fshow%2F3122%3Fpage%3D3&feature=player_embedded

Харуул Алтайн ус


Харуул Алтайн ус

Харуул Алтайн ус нь
Хадыгаа дагаад урсана
Хайртай буурал аавдаа
Хангинан дурсаж золгоно.

Эргэт булгийн ус нь
Эргийгээ дагаад урсана
Эмгэн буурал ээждээ
Энхрийлэн дурсаж золгоно.

Хүрэмт булгийн ус нь
Хүрмийгээ дагаж урсана
Хөгшин буурал ээждээ
Хөгсөж эргэж золгоно.

Ганган морин байвч
Газрын холдоо цуцарна
Галтай залуу байвч
Засгийн хуулинд уярна

Хөөрхөн морин байвч
Хөдөөгийн холдоо цуцна
Хөгтэй залуу байвч
Засгийн хуулинд уярна

Ган төмөр байвч
Галын дөлөнд уярна
Галтай залуу байвч
Засгийн хуулинд уярна

Хөх төмөр байвч
Хөөргийн тань галанд уярна
Хөгтэй залуу байвч
Засгийн хуулинд уярна

Thursday, July 23, 2009

Оролдоод л бай нэг өдөр сурна

Өнөөдөр их сайхан байна аа, Толь бичиг бариад яаж зураг оруулах, сонирхдог блогуудаа хэрхэн гаргаж ирэх талаар хайгаад байсан чинь оролдоод байвал болчихдог юм байна шүү. За сэтгэл өөдрөг харих нээ мөн ч олон сар оролдоод байсан. Ободын хэлдэг ч үнэн юм байна шүү. "Оролдоод л бай нэг өдөр сурна гэж үнэн үг" Ободоо баярлалаа
Одоо ч зургыг оруулж өгдөг хэргээ гэж ...

Tuesday, July 21, 2009

Говийн ноён хутагт Равжаа

Равжаа Хутагтын “ХАВАР ЦАГИЙН ЗУГАА” хэмээх сургаалаас

Хэсгээс:
Ногоо нялх боловч
Тэнгэрийн хураар тэжээвэл удалгүй өсөх
Хүн бага боловч
Сургаал үгээр тордвол оюуны лянхуа нээх
Эхийнхээ элгээр эс даруулсан өндөг хатах
Итгэл, буян саднаар эс эзлэгдсэн
Нялхас буруудах.
Гадаль модыг өвчивч дотор бие нь хоосон
Гань мунхгийг тэтгэвч үнэн сэтгэлээр хоосон
Хар нүүрсийг зүлгэвч цагаан өнгө үл гарах
Харанхуй оюутыг сургавч тустай үгийг үл авах

Sunday, July 19, 2009

Хүний амьдраолд ганцхан тохиолддог, гэхдээ эргэж ирдэггүй гурван зүйл
* үг *боломж *цаг хугацаа
Хүний амьдралд бүрэн баталгаатай байж чадахгүй гурван зүйл
*зүүд мөрөөдөл *амжилт * аз
Таныг амьдралд гайхамшигтай хүн болгодог гурван зүйл
*нөр хөдөлмөр *чин сэтгэл* амжилт
Хүний амьдралд хамгийн үнэ цэнэтэй гурван зүйл
* хайр сэтгэл *өөрийгөө хүндлэх хүндлэл* найз нөхөд
Хүний амьдралд алдаж болохгүй гурван зүйл
*энх тайван *итгэл найдвар* шударга чанар
Хүний хөнөөдөг гурван зүйл
* шунал *бардамнал * уур хилэн
*********** ********************
Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ

Monday, July 13, 2009

Монгол ардын хөгжмийн зэмсэг

Монгол ардын хөгжмийн зэмсэг

Манай монгол ардын хөгжмийн зэмсгийн дотроос хамгийн эртнийх нь цуур, хулсан хуур, төмөр хуур гэж болох юм. Хүн өгүүлэхийнхээ эрхтнээр хөгжмийн зэмсэг хийж байсны дурсгал болох исгэрэх, хөөмийлэх урлагтай эдгээр хөгжмийн зэмсэг шууд холбоотой, эдгээрийг эгшиглүүлэхэд амны хөндий, хэл шүд зэрэг өгүүлэхийн эрхтэн мащ чухал үүрэг гүйцэтгэдэг юм.
Хулсан хуур, төмөр хуур бол цуур шиг үлээвэр хөгжмийн зэмсэг биш боловч хүний өгүүлэхийн эрхтэн дангаараа хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэж байснаасаа зарим эд ангийн нь буюу тухайлбал зөвхөн цуурайн хайрцгийн нь үүрэг гүйцэтгэхэд шилжсэн байдалтай болсныг илтгэдгээрээ төрөл юм.
Монгол цуур. Орос, белорусс, украины "дудка", "сопель, сопилька, свирель", Кавказын улс үндэстний "дудук", хасагийн "сыбызги" буюу татарын "сыбызга" зэрэгтэй төстэй нэг зүйл бишгүүр /буюу туус барьж үлээдэг үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг зүйл/ юм. Хуучин түүхийн ном дэвтэрт бас "модон цуур" гэж гардаг. Г.Бадрах гуай "Монголын хөгжмийн түүхээс" гэдэгтээ "Цы юань" /"Үгийн уг”/ хэмээх толь бичгээс эш татаж: "хойт зүгийн хүмүүс хулсны навчийг ороож үлээх бөгөөд түүнийг модон цуур гэнэ" гэх зэргээр цуурыг монголчууд үйлдсэн гаралтай гэсэн баримт болох хэд хэдэн мэдээ занги уламжилсан байдаг. /буриад- суур, тува- шоор, хиргис- чоор/ ЦУУР буюу цоор гэж зарим нутагт хэлдэг нэрий нь няггалж үзвэл цоорхой гэсэн үгтэй гараль язгуур нэгтэй байж болохын дээр цоор буюу Цооргоно гэдэг ногоог малчин багачуул огтлон нүхлэж үлээн нааддаг нь нэг талаар энэхүү энгийн хийцтэй хөгжмийн зэмсэг үүссэн эртний төлөвийг заах мэт, Монгол цуурын өвөрмиц онцлог нь эгшиглүүлэхдээ цуурч хүн амгай буюу үлээх нарийн үзүүрийг шүдээр зууж үлээхийн чацуу хоолойгоороо хөөмэйлэх мэт нэгэн дэвсгэрлэсэн ая хүнгэнүүлэн аялдагт байгаа юм.

Морин xуур. Монголчуудыг их хөгжимсөг ард түмэн гэдэг. Нээрээ ч монголчууд хөгжмийг их эрхэмлэдэг. Хөгжимд нэн дуртай. Олон янзын хөгжмийн зэмсэг эдэлж хэрэглэж ирсэн улс. Тэхдээ морин хуур бол монголчуудын гоц хүндэтгэж хайрлада гхөгжмийн зэмсэг билээ.
Морин хуур гэдэг морины толгойтой хуур гэсэн утгатай. Ишний үзүүрт сийлсэн морин толгойгоор нь нэрлэсэн нэр. Морин хуурын цар гонзгой Дөрвөлжин, ямааны юм уу, ботгоны арьсаар бүрж ногоон будгаар буд-Даг. Морин толгойгий нь ч мөн ногоон будгаар буддаг. Монголчууд ногоон өнгийг газар дэлхий, үржил шим, хайр сэтгэлийн бэлгэ тэмдэг гэж үздэг.Морин хуурын өвөг бол шанаган хуур гэдэг, том дугуй модон цараар нь нэрлэсэн хуур байсан. Шанаган хуур эрт дээр үеэс хун хуур, матар хуур, луу хуур, арслан хуур гэх зэргээр толгойд нь сийлсэн дүрсээр нэрлэж ирсэн түүхтэй. Морин хуурыг дөрвөц буюу тавцын хөгөөр хөглөдөг. Тавцын хөгийг монгол хөг, жонон хөг гэх зэргээр нэрлэдэг бегөөд бүдүүн чавхдас нь дотор тал буюу хуурчийн биенталд байдаг. Дөрвөцийн хөгийг цахар хөг буюу солгой хөг гэдэг, бүдүүн чавхдас нь гадна талдаа байдаг.Морин хуурын чавхдасыг номхон хашин боловч эр бяртай сайн морины сүүлийн сод гэдэг тусгай урт хялгасаар, сунган боловсруулж хийдэг. Цары нь бүрэх ширийг шн чийг татахааргуй болтол тусгай ар-гаар боловсруулдаг. Ширийг будах ногоон будгийгч гаргаж авах ардын арга бий. Тосон будгаар буддаггүй.Морин хуурын дээд, доод тэвх, дээд тэвхийн дээр зангилах хөг уяа зэргийг нарийн тохируулж, хөг амархан солиход ашигладаг. Баруун монголд нэгэн зүйл иорин хуурыг "Ихэл" гэдэг нь морин толгойтой биш, гэлбэр буюу "чандмань" толгойтой байдаг.
Хуучир. Эрт дээр үеэс монголчуудын хэрэглэсээр ирсэн чавхдаст, хилт хөгжмийн зэмсгийн нэг хуучир юм. Хуучир олон янзын нэртэй,үүнд төвд төв халхад хуур хийл гэж байгаад хожуу үеэс хуучир гэх болсон. Хотхойд, дархад зэрэг умарт Монголынхон "Хялгасан хуур", "бисанз" гэдэг, дорнод монголын үзэмчин", "Аралт хуур", жастуу хоор" гэдэг. Өмнөд монголын сөнөд "Дөрвөн чихтэй хуур" хорчин "хорае", өрнөд монголын дөрвөн Ойрдын тасархай халимгууд "Бийваа" гэхчлэн нэрлэдэг. Хуучир гэдэг нь хятад хэлний "Хучин" гэдэг нэрнээс гаралтай юм. Манай эриний Ү зуун хүртэл хятадаар "Ху" -"зэрлэгүүд" гэж хүннү нарыг хэлж байсан болохоор "Хүннү хуур" гэсэн үг юм. Монголчууд хятад хэлний "Янчин" - "гадаад хуур" гэсэн үгийг "Янчир" гэж хэлж занш-сан шигээ "Хучин"-г хуучир болгон дуудаж даджээ. Энийг бас дээр үед хятадаар хийчин гэдэг байжээ. Тэр "Хи" гэдэг нь эртний дорнод монголын Кидан угсаатны нэг аймгийн нэр болохоор "Хи-чин" гэдэг нь "Хи-хуур, Хи аймгийнхны хуур гэдэг утгатай юм. Эртний энэ хуур нэг чавхдастай, байгаад сүүлдээ хосоор хөглөдөг дөрвөн чавхдастай болжээ. Энэтхэгийн нэг чавхдаст "эгдаар" гэдэг хуурыг монголоос гаралтай гэж үзэх нь сонирхолтой. 1370 онд зохиож цэгцэлсэн "Юан улсын сударт" бидний одоо хуучир гэж байгаа энэ хуурыг анх тодорхойлон бичсэн. Монгол хуучир угалзтай, зургаан талст-тай, модон бортоготой, иш нь мөн угалзтай, дөрвөн чихтэй морин толгой-той, тавцын хөгтэй байлаа. Тийм хуур одоо Архангай аймгийн орон нутгийг судлах музей, мөн Дорнод аймгийн хөгжимт драмын театрын нэг хөгжимчин эмэгтэйд бий. Хуучирыг морин хуур, шударга, ёочин лимбэтэй хамсарч хөгжимдөх нь олонтой. Монгол ардын найрал хөгжимд хуучир мөн чухал үүрэгтэй.
Шудрага. Шудрага гэдэг монгол ардын товшворхөгжмийн зэмсгийн нэг зүйл бөгөөд маш эртний уламжлалтай юм. Товшвор гэдэг нь товших буюу хил хэрэглэхгүй чавхдахын нэрээр үүссэн үг. Үүнээс товшуур гэдэг шудрагын төрлийн хөгжмийн зэмсгийн нэр ч салбарлан үүссэн юм. Шудрага гэдэг үг угтаа шулуун эшээр нь нэрлэсэн бөгөөд шанагыг монголчууд шудрага гэж байжээ. Шудрага гэсэн хөгжмийн зэмсгийн нэр анх 1382 онд Оюунгай, Маш-Их нарын зохиосон "Хуа и и нүн" гэдэг монгол хятад толь бичигт гардаг. Мөн 15 дугаар зууны үес Төмөр хааны ордоцд хэрэглэж байсан шудрагын тухай перс сурвалж бичигт шидургу нэрээр тэмдэглэсэн бий. Энэ үеийн шудрага 4 чавхдастай байсныг тэрхүү перс сурвалж мэдээлж байгаа нь сонирхолтой. 17 дугаар зууны халимагт хэрэглэж байсан шудрага гурван чавхдастай байжээ. Мөн монголчууд "Модон шудрага" гэж хоёр чавхдастай шудрага хэрэглэж байсан болохоор товшуур, одоогийн шудрага, бийбаа гурав төрөл хөгжмийн зэмсгүүд болох нь илэрхий. Хятадад шударгыг манж дайчин улсын үе хүртэл "пипа" /бийбаа/ гэж нэрлэж хойт хязгаарын цагаан хэрмийн харуул цэрэг эрсийн дотор "бариулт хэнгэрэг" гэж нэрлэдэг байсан нэг зүйл хөгжмийн зэмсэгээс гаралтай, хятад үцдэсний хөгжмийн зэмсэг биш гэж сурвалж бичигтээ тэмдэглэсээр ирсэн билээ. Тэр "бариулт хэнгэрэг" гэдэг нь товшуурыг хэлсэн болох нь дамжиггүй. Чингээд манж чин улсын үед шудрагыг хятадаар "Сан сянь" буюу Турван чавхдаст" гэж нэрлээд хураангуйлж "Сяньз" /"чавхдаст"/ гэсэн нь хожим монголд "шанз" гэдэг нэр үүсгэхийн эхлэл болжээ. ОдооУлсын гавьяатжүжигчин Цэрэндорж, мөн улсын гавьяат жүжигчин төрийн шагналт хөгжимчин Дашдулам, улсын гавьяат жүжигчин Базаррагчаа, Мядагбадам, хөгжимчин Бүтэд зэрэг нэрт хөгжимчид тэдний шавь нар шудрагаар хөгжимдөх эрдмийг өв залгамжлан хөг-жүүлж байна.Орчин үеийн ардын чуулга болон найрал хөгжимд шудрага чухал үүрэгтэй. Эрт дээр үеэс монголчууд "Төрийн ятга", "Ахуй их Ятга", "Босоо ятга", "Ятга", "Ятгалиг", "Зэн", "Дэлслэгт" гэх зэрэг олон зүйлийн ятга хэрэг-лэсээр иржээ. Төрийн ятга гэдэг нэг, хоёр, гурав, тав, долоо, есөн чавх-дастай зургаан зүйл байсан. Ахуй их ятга хорин таван чавхдастай байсан. Одоогийн бидний хэрэглэж буй жирийн ятга бол арван гурван чавхдастай, чавхдасыг нь тэвхээр тулж, тэвхий нь гүйлгэн хөгий нь тааруулдаг хуруугаар чимхэх буюу этэн товших хөгжмийн зэмсэг юм. Уртаашаа хоёр тохой, хоёр ямхын хэмжээтэй гэж түүхийн сурвалж бичигт тодорхойлсон зүйл бий. Ятгыг гоцлол, чуулга, найрал хөгжимд оруулан хэрэглэдэг. Ятга бол манай хөгжимчин охид хүүхнүүдийн их дуртай зохимжтой хөгжмийн зэмсэг болж хот хөдөөгийн театр, чуулга, соёлын орд, их дээд дунд сургуулийн оюутан сурагчид, багачууд хүртэл эзэмшин нилэнхүй дэлгэрсэн хөгжмийн зэмсэг юм.
ААГАН ИКЭЛ, Баруун Монголын дүгэрэг цартай хилт хуурын нэр. Угтаа аягыг ширлэж хуурын цар буюу баруун монголчуудынхаар,толгой болгон эш шургуулж хялгас татан, хуурдах зэмсэг хийж байснаас ааган (аяган) толгойтой (цартай) икэл (ихэл) гэж нэрлэсэн учиртай.
ААГАН ТОВШУУР, Баруун Монголын дөрвөд, торгууд угсаатны дүгэрэг цартай товшуурын нэр. Угтаа аягыг ширлэж товшуурын толгой(цар) болгон эш шургуулж хоёр хялгасан чавхдас татан товших зэмсэг хийж баснаас уламжлан гарсан учиртай. Одоо үед Ховд аймгийн Булган сумын торгууд угсаатан голчлон хэрэглэдэг. Торгууд бийд хамсран хөгжимтөх учир бий. товшуурыг үзнэ үү.
АЛТАН ХӨӨРӨГ, өөрсний эгшигтний аймгийн цохивор хөгжмийн зэмсэг. Гууль, зэс, хүрлээр цутгаж хийдэг. Эртний Хятадын "Жун"буюу "хонх" гэдэг төмөрлөгийн аялгуун аймагт багтах нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Тэргүүлсэн ардын хөгжим,жигдэлсэн ардын хөгжим гэж ялгамжаатай.
АМ ХУУР, аманд барьж үлээж, сорон эгшиглүүлэх хэлт хөгжмийн зэмсэг. 1921 онд Берлин хотноо К.Ф.Бушман зохион бүтээжээ. Германаар "мундхармоника" гэдгээс орсоор "губная гармоника" гэсэн.Долоон эгшигтийн, гоцлолын, найрлын гэх мэт олон зүйл бий. Мөн хийцээр нь Рихтерийн хийцийн, Книтлингийн хийцийн гэж ялгадаг. Сүүлийн үес даралттай болгосон. Ам лимбэн хуур (гармоника-флейта) ам баян хуур зэрэг элдэв зүйл ардын хөгжим гарсан.
АМАН ХИЛ, нэгэн хичрээс нь зууж хураагаар товшин амаар цуурайтуулан эгшиглүүлэх эртний нэгэн зүйл чавхдаст хөгжмийн зэмсэг.Ан гөрөөс уриадан дуудахад голцуу хэрэглэдэг байсан. Байдал төрх бяцхан нумын адил. Хилт чавхдаст хөгжмийн зэмсгийн өвөг болох түүхэн учиртай.
а. АМАН ХУУР, аманд тулган барьж хэлийг доргиулан амаар цуурайтуулан эгшйг үүсгэх хөгжмийн зэмсгийн бүгд нэр. Баруун Монголын дөрвөдөд аман товшуур, умард Монголын дархадад хэл хуур гэх зэрэг нэрлэдэг. Хийсэн эд уурсын төрлөөр төмөр хуур, хулсан хуур,гуулин хуур, ясан хуур, эвэр хуур, модон хуур хөгжимдөх аргаар няслаа хуур гэх мэт өөр өөр нэрлэн ялгадаг. Хөгжмийн зэмсгийн ерөнхий ангиллын хувьд өөрсний эгшигтний аймагт багтаж ам цуурайн хайрцгийн үүрэг гүйцэтгэдгийн үүднээс өгүүлэхийн эрхтэнтэй шүтэлцэх урлагт хамаарна. Эртний гаралтай энэ хөгжмийн зэмсэгдэлхийн таван тив дөрвөн далайн олон улс үндэстний хэл аялгуунд янз янз нэрээр дэлгэрчээ.
б. АНЧНЫ УРАМ, бугын урам, буга урамдан дуудах ангийн үйлсэд хэрэглэдэг нэгэн зүйл соруул хөгжмийн зэмсэг. Буга урамдах дуу авиаг дууриалгасан эгшиглэлтэй. Хус модыг хөндийлж ухан соруул гаргах, үйс буюу хус модны холтосыг хуйлан дуран авай мэт сунган орж татах зэрэг хийцийн ялгамжаатай. Алтайн урианхай анчид хонины шагайт чөмгөөр бугын урам хийдэг.
в. АРАЛТ ХУУР, зүүн монголчуудын хийлийг нэрлэх нэр. Арал гэдэг нь хуурын эшийг хэлдэг юм.
АРСЛ АН ХУУР, хоёр хялгасан чавхдастай хилт хөгжмийн зэмсгийн нам буюу шанаган хуурын нэгэн зүйл. Арслан толгойтой учир ийм нэрлэжээ.
АР-УР ХЭВТЭЙ ХЭНГЭРЭГ, уртаашаа нэгэн тохой таван ямх дундуураа цүлхгэрдүү хоёр тийш шувтан хэлбэр бүхий нэгэн зүйлхэнгэргийн нэр. Цагригт уясан гөрмөл оосроор нь хүзүүвчлэн дэлддэг.
АХМАД БИШГҮҮР, аргил буюу их бишгүүрийн нэгэн зүйл. Өрнөдэхний контрфаготтай дүйнэ.
АХУЙ ИХ ЯТГА, монголын эртний их гарын ятга. Дээр үес тавин чавхдастай байгаад хожим нь хорин таван чавхдастай болсон гэдэг. Юань улсын үед хорин таван улаан ёнхор чавхдастай байсан мэдээ бий. Хээ угалз буюу жаргалын найман морины зургаар чимэн гоёсон үзэгддэг. Уртаашаа долоон тохой, өргөөшөө, дээгүүрээ нэг тохой нэг ямх есөн пун, доогуураа нэг тохой долоон пун, зузаанаараагурван ямх, дундуураа гүдгэр буй. Хятадаар "сэ" гэдэг бөгөөд Күнзийн шашинтай "учир зүйд харш" хэмээн цээрлэдэг байсан гэж Эберхард мэдээлсэн.
АЯНГАТ САЖУУР ХЭНГЭРЭГ, нэгэн эш буюу бариулд их бага гурван хэнгэрэг угсруулан хэлхсэн бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Морины ширэн бүрээстэй.
АЯНГАТ ХЭНГЭРЭГ, бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Бариулаас нь барьж эргэлдүүлэн хажуугийн хоёр чих буюу сажуураар нь ороолгон дэлддэг. Морины ширээр бүрээстэй.
БАГ БИШГҮҮР, олон хонгиот үлээвэр хөгжмийн зэмсгийн зүйл. Эртний герег домгийн ойн савдаг Пантай холбож Паны флейта гэдэг урт богино хэд хэдэн хонгиог жигдлэн холбож үлээх зэмсэгтэй дүйнэ.
БАГА ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний нам бага гарын хэнгэрэгний нэр. Жаазанд өлгөж дохиураар дэлддэгээр бөмбөрөөс ялгаатай.
2) Айргийн хөмөрсөн хул мэт хэлбэр бүхий тал хэнгэргийн нэр. Цагригийг хатуу модоор зүйж хийнэ. Ширэн бүрээсий нь гуулин хадаасаар нягт жигдрүүлэн хаддаг. Нарийн савхан хулсаар дэлддэг.
БАГЛАСАН БИШГҮҮР, хулуунд хулсан загалмай бүхий өндөр богино адилгүй хулсан хонгио суулгаж, хулууны нарийн этгээдээс юмуу тусгай ам тавин үлээх хөгжмийн зэмсэг. Хонгионы тоо 5,13,17,19 гэх мэт харилцан адилгүй. Г.Бадрахын мэдээгээр "Үүрд багласан бишгүүр", "найрт багласан бишгүүр" гэдэг тус бүр 19 хонгиотой багласан бишгүүр байсны дээр 13 загалмайтай "есөн гарагт хулуу",олоон загалмайтай "долоон одот хулуу" гэсэн таван зүйл багласан бишгүүр байсан байна. Мөн 36 загалмайтай "их багласан бишгүүр" ч гэж байжээ. Гэтэл бас таван хонгиотой ч байсан нь жирийн хэрэглээнийх байсан бизээ.
БАДРАЛТ БАГ БИШГҮҮР, нарийн төхөөрөмж бүхий даруулт үлээвэр хөгжмийн зэмсэг. Монголд Юань улсын үеэс /14-р зураг/ хэрэглэх болсон. Үүнд: "Хубилай цэцэн хааны үед хотон улсаас өргөн ирсэн" гэх бөгөөд "их гэгээн харшийн доор тавьж... аливаа их хурал цуглаан болоход харшийн индэрийн доор жагсааж олон хөгжим лүгээ хамтатган хөгжимддөг. Хөгжимдөх бүр хоёр хүн арьсан хөөргийг хеөрөгдөж хийг нэвтрүүлэн дууг гаргамуй" гэж Г.Бадрах бичсэн. Тэр нь 90 хонгиотой байжээ. Өрнөдахинд 16-р зууны үеэс орчин үеийн төлөв байдлыг олсон гэдэг. Авсаархан жижгээс авахуулаад гурван түмэн хонгио бүхий асар том зэрэг олон зүйл буй. Гарын хар даруулаас гадна хөлийн давхар гишгүүртэй. Оньсон хүрдэт,хөөрөгт, цахилгаан гурван янз буй. АНУ-д "синтесайзер" гэж бүхэл найрал хөгжмийн эгшиг нийлэнхи буюу саланги дуурьсгаж чадах нэн боловсронгуй бадралт хөгжим бүтээжээ.
БАРИУЛТ ХЭНГЭРЭГ, бариулт буюу эш бүхий бяцхан хэнгэрэгийн ерөнхий нэр. Бариулаас нь барьж сажилхийлэн сажуур буюу чихээр нь дэлдэн дуугаргадаг. Бариулт хэнгэргийн үүсэл товшуур шудрагатай холбоотой нь сонин.
БИЙВ, бялар, бишгүүрийн үлээх амгайн нэр. Голцуу зэгс дэвтээж нарийн утсаар зангидан, улайсгасан хайчаар хавчин хийдэг. Бас мөнгө нимгэлэн хийх учир бий.
БИЙВАА, товшвор хөгжмийн зэмсэг. Эртний Монголын шанаган хуурын нэр. Голцуу гэдгэр богино эштэй цүдгэр зууван дугуй цартайгаараа шулуун урт эштэй шудрагаас ялгардаг. Гэвч мөн урт шулуун эштэй бийваагийн зураг бурхадын хөрөгт тохиолддог нь бийваа, шанаган хуур, шудрага, товшуур, доомбортой садан төрөл болох баримт мөн. Халимаг түмэн хуучрыг бийваа гэдэг нь бас ч сонин. Дорнодахинд Монголоор дамжин нэвтэрч дэлгэрсэн түүхэн баримт нэлээд бий. Дөрвөн чавхдаст, таван чавхдаст хоёр зүйл бийваа гололдог байсан. Г.Бадрах "Заримдаа зургаан чавхдаст ч буй амуй" гэж бичсэн. Таван чавхдаст бийвааг хятадаар ху пипа гэдэг нь хүннүгээс уламжлан авсныг илтгэдэг.
БИЙВЛИГ, дугираг цартай, дөрвөн чавхдастай, цохиворхөгжмийн зэмсэг. Угтаа Бийваалиг буюу бийваа төст гэсэн утгатай тул бийваагаас үлгэр авч үүссэн гэсэн Г.Бадрахын санал зөв байж мэднэ. Хятадаар юэчин буюу саран хуур гэдэг.
БИШГҮҮР, уртааш нь барьж оройн нь ирмэгт гаргасан ухлаадас нүхээр үлээх хөгжмийн зэмсэг. Хулсаар хийдэг тул хулсны аялгуун аймагт багтаж байлаа. Г.Бадрахын мэдээлснээр хоёр тохой, хоёр ямх урт гэсэн нь эртний бишгүүрийн хэмжээ байж магадгүй. Сүүлийнүеийн бишгүүр 72.5 см урт, 2.5 см голточтой буй. Зургаан нүхтэй:тав нь урдаа, нэг нь ардаа. Үүнийг хятадаар "шиао" гэдэг нь сумны зэв гэсэн утгатай тул хүннүгийн "дуут годилыг" арга буюу санагдуулдаг юм гэж Эберхард тэмдэглэсэн байдаг. Төвдөөр "лимбү" гэдэг нь монголчуудад "лимбэ" гэсэн дуудлагаар "хөндлөн бишгүүр" гэдэг байсан өөр нэг бишгүүрийн нэрийг халж мөнөөхөн бишгүүр гэдэг нэр нь бяларт шилжжээ. Энэ нь чухам бишгүүр хэрэг- лээнээс гээгдсэнтэй холбоотой байж мэднэ.
БОСОО ЯТГА, олон чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Босоогоор нь өвөр дээрээ тэвэрч нэг буюу хоёр гараараа чавхдан хегжимддөг. Эртний босоо ятгын цуурайн хайрцаг хунгийн дүртэй буюу хун толгойтой байсан учир "хун хуур" гэдэг байсан шинжтэй. Таваас долоон чавхдастай авсаархан ятга байжээ. Одоо ч монголчуудын дунд "Шөрмөсөн цуур" гэдэг 6 чавхдастай жижигхэн ятга байдгийг эхчүүд хүүхдээ саатуулахад хэрэглэдэг буй. Монголчууд хүннүгийн үеэс хэрэглэж байсан түүхэн баримт бий. Юань улсын үед 24 чавхдастай гарди толгойтой босоо ятга ордны найрал хөгжимд хэрэглэж байжээ. Цуурайн хайрцаг буюу хэвлий багана хоёрын нь өнцөг гаргасан матаасын хэлбэрээр босоо ятгыг өнцөглөг, нумлиг гэж хоёр ангилаад араб, персээр дамжин дорно дахинд нэвтэрсэн гэж Японы эрдэмтэн Шигео Кишибе бичсэн.
БӨМБӨР, хоёр савхан цохиураар дэлдэх жижигхэн хэнгэрэг. Хоёр талдаа бүрээстэй. Жирийн буюу энгийн, хос, торжигнуулах гэдэг гурван зүйл дэлдлэгээр тодорхой хэмнэл бүхий өндөр нам эс ялгарах эгшиг үүсгэдэг.
БӨӨРӨНХИЙ ТОВШУУР, зууван дугуй нүүртэй бөмбөгөр цар буюу баруун монголчуудынхаар бөмбөгөр бөөрөнхий толгойтой товшуур.
БУЛДРУУ, Хөвсгөл аймгийн дархад ардын шагшуургат хөгжмийн зэмсгийн нэр. Хэлбэр байдал, богинохон эштэй модон шанага мэт бөгөөд амсрыг ямааны буюу буга гөрөөсний арьсаар бүрж жижигхэн хонхинуур тойруулан зүүсэн бий. Бариул-эшээр барьж сэгсчин дуугаргадаг хэмнэл тодосгох зэмсэг. Хэцгүй бөө нэр онгод дуудлагад хэрэглэж байсан. Орчин үес дуу бүжигт хамсраа болгон ашигладаг.
БУРЗАН, бүрээний нарийн этгээдэд шургуулж үлээх хундага хэлбэртэй амгайн нэр.
БҮРЭЭ, үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгэн зүйл. Бийв, шуус үгүй бурзан амгайгаар үлээдэгээр бялар, бишгүүр, цуураас ялгардаг.Дунд бүрээ, үхэр бүрээ буюу их бүрээ, өчүүхэн бүрээ буюу цодрон бүрээ, монгол бүрээ, татах бүрээ, гуулин бүрээ гэх мэт уламжлалт олон зүйл бүрээ бий. Орчин үеийн үлээвэр найрал хөгжимд нарийн бүрээ, бүлүүрт бүрээ, дохио бүрээ, угалз бүрээ зэрэг бүрээ хэрэглэдэг.
БЯЛАР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Дээрээ бийвтэй, дундаа хонгиотой доороо тэрэвгэр бугалагатай. Урдаа 7, ардаа 1 нүхтэй. Перс.уйгараар "сурнаа, сурнай" гэдгээс өзербайжан, армян, гүрж, аварчууд" зурнаа", тажиг, узбекчүүд" сурнай", түүнээс хятад Тан улсын үед авахдаа "Сона" гэх болжээ. Монголд Бүддийн сүм хийдэд ихэд хэрэглэж байгаад хожуу үес нэр нь солигдож "бишгүүр" гэх болжээ. Монгол дархчуулын урласан зэс, мөнгө, алт шармал зэрэг нэн гоёмсог бялар уламжилж ирсэн.
ГАНДИЙ, модон тогшуур хөгжмийн зэмсэг. Бурхны шашин сүм хийдэд хурлын уриа болгон хэрэглэж байсан. Урт, ахар, зузаан, нимгэн харилцан адилгүй. Сум зэрэг хатуу модоор хийсэн үзэгддэг.
ГАРДИ ХУУР, эртний босоо ятга, шанаган хуурын толгойд гарди сийлж байснаар гарди хуур гэдэг байжээ. Манай эриний 6-р зуунд холбогдох дунхуаны агуйн хананд гарди толгойтой босоо ятгын зураг байдаг. 17-р зуунд холбогдох Өндөр гэгээн Занабазарын өөрийн зурагт гарди толгойтой шанаган хуурын зураг бий.
ГУУЛИН ХУУР, төмөр хуурын нам, аман хуурын нэгэн зүйл. Гуулийг үзүүрт нь утас торгож, аманд тулган утсыг татан эгшиглүүлдэг. Үүнд : зориулсан тусгай татлага хэмээх аялгуу бий.
ГУУРСАН ЦУУР, арвайн гуурсанд шуус гаргаж 6 нүх цоолон үлээх хөгжмийн зэмсэг. Уртааш барьж эгшиглүүлнэ.
ДААГАН ТОВШУУР, долоон бирнээтэй дунд гарын товшуурын нэр.
ДАВСАН ХУУР, хилт чавхдаст хөгжмийн зэмсэг. Булган аймгийн Тэшигийн буриадууд түгээмэл хэрэглэдэг. Жижиг дөрвөлжин царын нь үхрийн нэг давсаг /давсан/-аар ар өвөргүй бүрсэн байдаг. Нэг юмуу хоёр хялгасан чавхдас нь ижил эгшгийн хөггэй. Нутгийнхан суух хуур гэж нэрлэдэг. Суух гэдэг нь давсангийн буриад нэр.
ДАВШИХ ХЭНГЭРЭГ, Г.Бадрахын тодорхойлсноор уртаашаа 6 тохой, 6 ямх, нүүр нь хэгдэсээр 4 тохой, бүслүүрэээр 12 тохой, бүслүүрийн гүдгэр нь нүүрээс гуравны нэг хувь илүү. Буслүүрийн хэгдэс 6 тохой, 6 ямх, 3 пун илүү. Нүүрт үүлт луу зурж чимэглэн модыгулаанаар ширддэг. Таван өнгөөр зурсан хөлтэй суудалд тавихад суудлынхаа хамт хос алд илүү өндөр гэжээ. Үүнээс үзвэл суурь тавиур бүхий их хэнгэргийн нэр ажээ. Морины арьсаар бүрдэг гэнэ. Зарим газар дэвших хэнгэрэг гэж тэмдэглэсэн үзэгддэг.
ДАМАР, дундуураа хотгор, хоёр тал тэрэвгэр хоёр товчин цохилууртай бяцхан сажуур хэнгэрэг. Хоёр талын нь бүрээсийг шал гэдэг. Зандан дамар, гавал дамар гэх мэт олон зүйл бий. Урт саа хатгамалт оосры нь жовдон гэдэг. Бурханы шашны хурал номын уншлагад очирт хонхтой хослуулан хэрэглэгддэг. Зодоч нарын хэрэглэдэг арай томхоны нь зодын дамар гэдэг.
ДАН ИХ ХОНХ, өөрсний эгшигтний нам, сажих хөгжмийн зэмсэг. Мөгүүгий нь гуулиар, хэлий нь төмрөөр хийдэг. Эртний цэргийн бүжгийн хөгжимд орж байжээ.
ДАЯГА, өөрсний эгшигтний нам шагшуургат хөгжмийн нэгэн зүйл. Шагшуурга, хонхинуур зүүсэн эш бүхий гурван салаа модны хэлбэртэй. Үлээвэр найрал хөгжмийн өмнө шагшуулан дуу гаргах бунчуг буюу цомчиг гэдэг хөгжмийн зэмсгийн өвгө болно. Бунчуг, мончиг гэдэг нь цацаг гэсэн монгол үг билээ. Даягыг Хөвсгөл аймгийн дар- хад ястан хэрэглэдэг. Бүжигт хамсрах учир бий. Нэр нь дархадууд Таяг"-ийгдаяг гэж дууддагаас гаралтай.
ДИНШИГ, жижигхэн цангийн адил, зузаан ирүүл хэлтсий нь харшуулан дуугаргах хөгжмийн зэмсэг. Голцуу цасаар цутгаж хийдэг.Бүжигт хамсаргах учир бий. Диншиг гэсэн нь төвд гаралтай нэр.
ДООМБОР, товшвор хөгжмийн зэмсэг, товшуурын нам. 1/ Торгууд халимагг товшуурыг ийн нэрлэж байсан баримт Жангарын туужид бий. 2/ Казак, башкир, халимагийн домбра, Узбекийн думбара, думбрак, татарын думбра гэх зэргээр нэрлэдэг, бирнээрй 2 буюу 3 чавхдаст зууван бөөрөнхий цартай товшвор хөгжмийн зэмсгийн монгол нэр. Домбо, домбогор гэсэн үгтэй язгуур нэгтэй эл үг домра, дамбура, тамбура гэхчилэн газар газар ондоо ондоо дууддаг нэрс-тэй гарал нэгтэй нь илэрхий. Монголын казах доомбор ямааны гэдсээр чавхдаслан бирнээ ороодог нь товшууртай гарал нэгтэйн шинж.
ДОХИО ЦАН, гууль, төмрийг нимгэлэн сэнж гарган цутгажтавиурт өлгөж цохих нэгэн зүйл цан. Өөрсний эгшигтний нам.
ДӨРВӨЛЖИН ТОВШУУР, цар буюу толгой нь дөрвөлжин товшуур.Парчин туульчийн товшуур дөрвөлжин товшуур байсан.
ДУН БҮРЭЭ, /төвддун бүрээ/, бүрээ хорхойн ясаар хийсэн үлээвэр хөгжмийн зэмсэг.Эрт дээр үеэс уриа дуудлагын эрхэм чухаг хегжмийн зэмсэг байсан учир ардын хувьсгалын журамт цэрэг уриа дуудлагатаа хэргэлсэн. Хонины хотонд дун татвал хонь үрждэг, өвчин эмгэг арилдаг гэдэг малчин ардын ёс заншил байсан. Нар буруу эргүүлэггэйгий нь эрднийн чанартай гэж далбаагий нь алтадаж, зэс мөнгөөр чимсэн байдаг. Түүнийг дунгар яайчил гэнэ.
ДУНД ХЭНГЭРЭГ, дунд гарын хэнгэрэг. Жааз буюу тавиурт өлгөж дохиураар дэлддэг.
ДУНЖ, морин хуур, хийлийн хил буюу нумын модны нэр.
ДУУДАРАМ, цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний нам. Жижигхэн пял таваг мэт хүрэл хэнгэргийг дундад журамд дөрөв, хажуу журамд гурваадаар эгнүүлэн бяцхан суурьт өлгөж цохьдог.УАДБЧ-ын ардын найрал хөгжимд хүрэл хэнгэрэг гэдэг тэр бяцхан толины тоог олшруулж цайраар цутгасан шинэ хийцийн дуударам хэрэглэж байна.
ДҮНГЭРЭГ, хэц буюу тал хэнгэрэгийн нэр.
ДЭЛСЛЭГТ, хулсан цохиуураар цохьдог, таван чавхдаст цохивор хөгжмийн зэмсэг. Янчир буюу ёочингийн эртний загвар.
ЁОЧИН, /хятад. Ян цинэ-гадаад хуур/( чавхдаст хөгжмийн зэмсэг. Мин улсын /1368-1644/ үед Хятадад нэвтэрсэн Араб, Персээс өрнөдэхинд уламжилсан цаг үетэй төлөв тохирох ажээ. Их наймцын солиос хоёрдугаар наймцын моль хүртэл эгшиглэх цараатай.
ЖАГСААЛЫН ХЭНГЭРЭГ, дундуураа хотгор нарийн, хоёр цагираг тийшээ сартгар, цагирагны арьсыг ёнхор гөрмөлөөр сүлжээлэн эрчилж тэлдэг. Баруун гарт шидэм атган дэлдэж зүүн гараар ташдаг, бүрээсний эгшигтний нам. Мөн шидэмт хэнгэрэгт ч гэдэг.
ЖИГДЭЛСЭН АЛТАН ХӨӨРӨГ, гуулиар цутгаж алтадсан 16 алтан хөөргийг нэгэн өлгүүрт хоёр үе жагсаан /жигдлэн/ өлгөсөн цохивор хөгжмийн хэмжээ адил /өндрөөшөө 7 ямх, 5 пун, өргөөшөө голчоороо 5 ямх орчим/ боловч зузаан нимгэн адилгүйн учир арга билиг эгшгийн ялгамжааг дуурьсгадаг. Алхан хэлбэртэй дохиураар дэлдэн эгшиглүүлдэг.
ЖИГДЭЛСЭН БИШГҮҮР, Нэгэн суурьт 16хулсан бишгүүрийгжигдлэн суулгасан үлээвэрхөгжмийнзэмсэг. Анх 12 бишгүүртэй байсан бөгөөд Юань улсын үес суурьтай болсон гэдэг.
ЖИГДЭЛСЭН ХАС ТУУРГА, нэгэн өлгүүрт зузаан нимгэн адилгүй 16 чулуун ялтсыг өлгөж цохих хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймаг. Голцуу хас чулууг засаж хийдэг тул ийн нэрлэжээ. Үхрийн эвэр цохиураар дэлдэн эгшиглүүлж арга эгшиг, билиг эгшгийн ялгамжаагаар дуурьсгадаг.
ЖИГДЭЛСЭН ХОНХ, Өрнөдэхний цохивор хөгжмийн зэмсэг. Алтан хөөргийн нам. Хонхны тоо адилгүй. Сүүлийн үес 12-18 дицидсэн төмөрлөг хонгиог нэг өл гүүрт жигдэлснийг хэрэглэх болжээ. Оросоор колокола, англиар бэл, италиар кампана гэдэг.
ЖИГДЭЛСЭН ХЭНГЭРЭГ, нэгэн суурьт гурван хэнгэрэг жагсаан босгоны нэр. Мориний ширээр бүрдэг.
ЗАМЫН САЖУУР ХЭНГЭРЭГ, бариулт хэнгэргийн нэгэн зүйл. Нэгэн эш буюу бариулд их, бага хоёр хэнгэрэг угсруулан хэлхэж бариулаар нь сажуурдан дэлддэг.
ЗУРГААН ТӨГӨЛДӨР ХЭНГЭРЭГ, Суурь бүхий их хэнгэргийн нэр.
ЗУУ ХЭНГЭРЭГ, Жагсаалын хэнгэрэг буюу шидэмт хэнгэргийн нэгэн зүйл. Уртаашаа нэгэн тохой илүү.
3ЭС БҮРЭЭ, зэсээр дэлдэн үйлдсэн бүрээ.
ИГИЛ, Туваа ихэлийн нэр. Хоёр чавхдаст хилт хөгжмийн зэмсэг. Гонзгой дугуй модон цартай, арьсан бүрээстэй. Дөрвөцийн хөгтэй.
ИКИЛ, баруун Монголд ихэл хуурыг дуудах нэр. Уулын Алтайнхан икили гэдэг.
ИХ БАГЛАСАН БИШГҮҮР, гучин зургаан загалмайтай багласа бишгүүрийн нэр. Багласан бишгүүр үз.
ИХ БИШГҮҮР, Д.Индраагийн зохион бүтээсэн хавхлага даралтат бишгүүрийн нэр. Их наймцын солиос гуравдугаар наймцын ре хүртэл эгшиглэх цараатай.
ИХ БҮРЭЭ, Үлээх этгээд нарийн доод анги бүдүүн, өтгөн дуутай үлээвэр хөгжмийн зэмсэг. Гууль буюу зэсээр дэлдэн үйлддэг. Мөн үхэр бүрээ ч гэдэг. Орчин үеийн даралттай болгож эгшиглэлийн баяжуулсан их бүрээ УАДБЧ-ын найрал хөгжимд хэрэглэж буй. Тэр нь их наймцын солиос бага наймцын соль хүртэл эгшиглэх цараатай.
ИХ ХУУР, Орчин үеийн ардын найрал хөгжимд туйлын их гарын морин хуур. Зогсоогоор хөгжмиддөг. Дөрөвцийн хегтэй. Ахмад наймцыг ми-гээс бага наймцыг си-бемоль хүртэл эгшиглэх цараатай. Өрнөдэхний контрабастай дүйдэг.
ИХ ХУУЧИР, их гарын аралт хуур буюу хийлийн нэр. Эртний үлгэрч хуурчид хэрэглэж байлаа. Тавцын хөгтэй /бага наймцын до-соль/ байсан.
ИХ ХЭНГЭРЭГ, их гарын хэнгэрэгийн нэр. Эртний нэр нь "Хөгүрэг" буюу хөөрөг гэдэг, отог овгийн уриа дуудлагад хэрэглэж байлаа. Нэг талын бүрээсэнд 4 шарын шир орж байсан удаа бий.
ИХЭЛ, баруун Монголын ихэл хуурын халх дуудлага. Морин хуурын нам. Гагцхүү морин толгойгүй гэлбэр буюу эсвэл чандмань толгойтой байдаг. Хэмжээ хийц янз бүр. Бүдүүн буюу арга чавхдас нь биеэн талд байдаг. Голцуу тавц, заримдаа дөрвөцийн хөгтэй, Хүний хэлийг бага хэл, хөгжмийн хэлийг их хэл гэх учиртай тул иххэл гэсэн үгнээс нэр нь гаралтай гэсэн домог тайлбар бий. Ихлийн таталга гэж ихэлд зориулсан олон зүйл аялгуу байдаг.
КОМУЗ, 1/ Киргиз үндэстний гурван чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн нэр. Цар, эш, толгойгий нь үргэлж шид буюу хус модоор хийдэг. Гацуур буюу нарсаар нүүрлэдэг. Нэгдүгээр, гуравдугаар чавхдас ижил хөгтэй; дундах нь түүнээс дөрвөц буюу тавц дээр хөгтэй байдаг. 850-900 мм урт. 2/ Киргизийн аман модон хуурын нэр. Төмөр хуураа темир-комуз гэдэг. 3/Дагестан, Чечен-Ингүүшийн хөөрөгт хилт товчин даралттай хуурын нэр. Угтаа энэ нэр монгол хэлний хуур, хубис гэдэг хөгжмийн зэмсгийн нэртэй гарал нэгтэй гэж үздэг. Түүнчлэн Азийн олон үндэстэн ястанд комус, комыж буюу ковыж, комыз, комыс, хомус, хомыс гэх мэт дууддаг голдуу аман хуурын нэр байдаг нь эрхбиш нэрийн гарлын холбогдолтой нь магад.
ЛИМБЭ, монгол ардын үлээвэр хөгжмийн зэмсэг. Хөндлөн бишгүүрийн орчин үеийн нэр. Угтаа төвд хэлний глинг-бү, /лин-бү/ гэдэг бишгүүрийн нэрээс гаралтай.Эрт цагийн лимбий гхулсаар хийж байсан. Орчин үеэс гууль, хуванцараар хийх нь буй. Орчин үеийнлимбэуртаашаа 610-630- мм, голчоороо 25-30мм. Дээр үеийн монгол хэмжүүрээр нэг тохой найман ямх урт байсан гэдэг. Нийтдээ 12 нүх гаргадаг. Орчин үеийн барилаар зүүн мөрөн талаас нэгдэх нүхийг үлдээх нүх, дараачийнх нь хальс наах нүх, нишингэ буюу зэгс хулсны хальс наадаг, дараачийн зургаан нүх эгшгийн өцдөр намыг хувиргах нүх, үзүүрт нь гаргадаг нэвтгэлзсэн дөрвөн нүх хонгион доторх хийн цувааг хязгаарлах буюу оосор цацаг зүүхэд зориулагдсан ажээ. Лимбийг завжаар буюу голцуу уруулын цорвоор битүү амьсгаагаар үлээх нь монгол лимбэчдийн өвөрмөц барил юм. Эгшигялгаруулах нүхийг зүүнээс буюу баруунаас/доороос/ дугаарлах нь бий. Эгшиг үүсгэх дарааллаар баруунаас буюу босоо барьцаар бодвол дороос дугааралах нь зүйд нийцнэ.
МАТАР ХУУР, хоёр хялгасан чавхдастай, хилт хөгжмийн зэмсгийн нам буюу шанаган хуурын нэгэн зүйл. Матар хэмээх эвэргүй луу хэлбэрийн толгойтой нь нилээд эртний бөгөөд хун толгойтой хуурын дараач үеийн уламжлалт хийц бололтой.
МОДОН ХУУР, аман хуурын нам, хулсан хуурын дүрмээр мод нимгэлж хийдэг байсан эртний аман хуур.
МОДОН ЦУУР, модон хонгионд гансны толгой мэт эртгэр эвэр толгой угсарсан үлээвэр хөгжмийн зэмсэг. Бадрахын мэдээгээр гурван нүхтэй гэх боловч 21-т, 36-т тайлбар тольд цөм 4 нүхтэй гэжээ. Уртааш хоёр тохой дөрвөн ямх гэдэг. Хүнннү улсын үед хэрэглэж байсан түүхэн баримт бий. Жишээ нь: Хүннүгийн хааны хатан болж Монгол нутагт олон жил аж төрсөн Хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байна. Хуучин хийцийн модон цуур саяхан болтол байсны гэрч баримт ч бий. Орчин үеийн монгол цуурыг модоор хийх боловч хийц хэлбэр нэлээд хялбар энгийн буй. Цуурыг үз.
МОДОН ШУДРАГА, хоёр чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Товшуурын эртний монгол нэр байж болох бөгөөд товшуур шудрага гарал нэгтэйгийн гэрч баримт мөн.
МОНГОЛ БҮРЭЭ, дундаа модтой хоёр талдаа гууль буюу зэс амсар бугалагатай урт бүрээний нэр.
МОНГОЛ ЯТГА, монгол хийцийн ятга. Хэвшил болсок тогтонхи загваргүй хувь хүний уран сэтгэлгээгээр баяжсан хээ угалз төгөлдөр өвөрмөц галбир төрхтэй, өнгө будаг тод монгол ардын уламжлалт бэлгэ тэмдэгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа түүнээс дотогш дараалан бүдүүрсэн дарааллаар таван эгшгийн эрэмбээр хөглөсөн баццгаар онцлог ялгаатай. Хэмжээ харилцан адилгүй. Монгол хятад ятгын ялгааг харьцуулж Эрнст Эмсхаймэр тодорхойлж бичсэн.
МОРИН ТОВШУУР, есөн бирнээтэй уртавтар товшуур.
МОРИН ХУУР, хоёр хялгасан чавхдастай хилт хөгжмийн зэмсэг. Морин толгойтой хуур гэсэн утгатай. Бас хил буюу татуураар нь хилт хуур гэдэг. Угтаа хил гэдэг нь татуурын хялгас буюу хөвчийн нэр. Татуурын моды нь нум буюу дүнж гэдэг. Гэвч баядад татуурыг бүхэлд нь нум, дөрвөдөд хөвч гэх мэт нутаг нутагт янз янз нэрлэх учир бий. Дээр үес одоогийн хийл буюу хуучрыг морин хуур гэж, одоогийн морин хуур шанаган цартай байснаар шанаган хуур гэж байсан түүхтэй. Морин хуур арга буюу монгол хөг гэх тавцын хөг, билиг буюу солгой хөг, мөн цахар хөг гэх дөрөвцийн хөг хоёр зүйл хөгтэй. Морин хуурд зориулсан ""Жонон хар морины явдал" буюу хураангуйлан "Жонон" гэдэг олон зүйл татлага бий. Тэдгээр нь нутаг нутгийн өвөрмөц барил зохиомжтой. Морин хуурыг гоцлолоос гадна уртын дууны хамсрал, монгол ардын уламжлалт бичил чуулга, мөн найрал хөгжимд чухал үүрэгтэй хэрэглэдэг. Морин хуурын нарийн хийцэд монголчуудын өнө эртний уламжлалт ур ухаан шингэсэн хөгжлийн урт түүх тодордог.
НУМЛИГ БОСОО ЯТГА, Цуурайн хайрцаг буюу хэвлэй, чавхдас татах багана хоёрын нь хооронд нум мэт дугуй матаас гарсан босоо ятгын нэр. Нэн эртний босоо ятгын язгууур хоёр хэлбэрийн нь нэг.
НЯСЛАА ХУУР, аман хуурын нам, янгирын эвэр эштэй гадагш угалзран эргэсэн аралтай, эгц дөрвөлжин хавтгай хэлтэй хэлий нь нясалж эгшиглүүлдэг нэгэн зүйл төмөр хуур, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт хэрэглэж байсан мэдээ бий.
ОБОЙ, Өрнөдэхний нэгэн зүйл, үлээвэрхөгжмийн зэмсэг. Бага зэрэг тэрэвгэр бугалгатай, нарийн үзүүртэй бийвтэй. Уг нэр нь франц, германаар хобое гэдгээс орос хэлэнд гобой гэх болсон. Эртний дорнодахины бялараас гаралтай. 17-р зуунаас хийц нь өөрчлөгдсөн. Орчин үеийн обое 20 орчим хавхалагт даралт нүхтэй. Нэгдүгээр наймцыг си буюу си-бемолоиос гуравдугаар наймцын ля хүртэл эгшиглэх цараатай.
ОЛОН ХАНГИНАГЧ, нэгэн өлгүүр жаазанд 16 төмөр ялтас хоёр эгнүүлэн зүүж төмөр цохиураар дэлдэх цохивор хөгжмийн зэмсэг. Ялтсын хэлбэр гонзгой дөрвөлжин бөгөөд нимгэн зузаан ондоогоор эгшиг ялгаруулдаг. Өрнөдэхин германаар глокеншпил, оросоор колокольчики гэдэг нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг металлофон гэдэг хөгжмийн зэмсэгтэй тус тус дүйнэ. Олон хангинагч гэхээс гадна мөн "хангинагч" гэх бий. Хятадаар фаншиан гэдэг.
ОРОВ, хэц дүнгэрэгийн цохиурын нэр. Эштэй модон халбага мэт дүрэмтэй толгойг арьсаар бүрдэг, ард нь гархин шагшуургатай.
ОЧИРТ ХОНХ, бариулын толгойд очиртой, мөн хажууд тусгай очир дагалддаг сүмийн уншлагын хонх. Тусгай очирыг баруун гарт атгаж зүүн гараар сэжлэн эгшиглүүлдэг.
ӨЛЗИЙ ЯТГА, хуурч Цэдэн 1958 оны үеэс зохион бүтээсэн нэгэн зүйл монгол ятга. Хавиргыгхусаархийж, зааны ясааругалзалсан. Нүүр нь нарсаар түмбийлгэжхийсэн. Уртаашаа 1 м 20 см, өргөөшөө 30 см, зузаанаараа 7-8 см. Нүүрэнд нь арцны үндсээр өлзий тавьж алтан харганын хальсаар өнгөлсөн. Ардаа үрс хээгээр хэл оруулах цоолбор гаргасан. 15,15-аар зөрүүлж зааны ясаар хийсэн 30 тэвхтэй, 13 болд чавхдастай монгол хөгтэй, бага наймцын фа-гаасхоёрдугаар наймцын ре хүртэл эгшиглэх цараатай. Баруун гартаа аварга могойн арьсан бүрээс дээр тулсан 17 см. 3 хөлтэй үргэлж тэвхтэй. Цагаан зандан чангалуур, чихий нь мөн цагаан зандан түл хүүрээр эргүүлдэг. Дороо эвхдэг хөлтэй. Үүнийг анх ятгач Авид-жавын Магнайсүрэн барьж байсан. Нэрий нь Б. Ринчен доктор, профессор өгсөн эдэг.
ӨНЦӨГЛӨГ БОСОО ЯТГА, Цуурайн хайрцаг буюу хэвлэй, чавхдас татах багана хоёрын нь уулзвар хооронд дугуй бус өнцөгтэй матаас гарсан босоо ятгын нэр. Нэн эртний босоо ятгын язгуур хоёр хэлбэрий нь нэг.
ӨЧҮҮХЭН БҮРЭЭ, бага гарын зэс гуулин бүрээний нэр. Бас цордон бүрээ ч гэдэг.
ӨЧҮҮХЭН БЯЛАР, бага гарын богинохон бяларын нэр.
ӨЧҮҮХЭНЦАН,багагарынжижигцан.
САЖУУР ХЭНГЭРЭГ, эш бүхий бяцхан хэнгэрэг хоёр хажууд сажуур буюу цохиурын чих хийж бариулаас нь сажлуулан дуугаргадаг. Бас "Аянгат хэнгэрэг" ч гэнэ. "Замын сажуур хэнгэрэ
САРТХҮРЭЛ ХӨӨРӨГ, өөрснийэгшиггний нам, гараар барьж дэлдэх бага гарын хүрэл хөөргийн нэр. Цасаар цутгаж хийдэг. Бага сага наадамд хэрэглэдэг гэж тайлбар тольд дурдсан бий.
САРТ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний нам, гараар барьж дэлдэх бага гарын хэнгэрэгийн нэр. Бага сага наадамд хэрэглэдэг гэжээ.
СУУРЫ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшиггний нам, суурь бүхий бага гарын хэнгэрэг. Бага сага наадамд хэрэглэгддэг гэж тайлбар тольд дурдсан бий.
СҮМИЙН ХОНХ, өөрсний эгшигтний нам, сүм дугангийн уриа дуудлагын хөгжмийн зэмсэг. Загалмайтны зэрэг өрнөдэхний сүмд хүрлээр цутгасан маш том хонх хэрэглэдэг. Тухайлбал, Москвагийн Кремлийн "Хаан хонх" 200 гаруй тонн ажээ. Тийм том хонхыг сэгсчин дуугаргах аргагүй учраас хэлий нь оосорлон татаж мөгүүгийн нь дэлсүүлэн дуугаргадаг. Монголын сүм дуганд бол дээврийн үзүүрийн доод этгээдээс зүүсэн, салхинд өөрөө сажлан дуугарахаар тооцоолсон хонх байдаг нь жингийн хонхтой төстэй.
ТОНШУУР, өөрсний эгшигтний намын цохивор хөгжмийн зэмсэг. Хүрэл хэнгэрэгтэй адил бөгөөд багашиг пял таваг мэт, их хэнгэрэг дэлдэхийн өмнө цохидог учиртай.
ТООРЦОГ ХЭНГЭРЭГ, бүрээсний эгшигтний намын нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Дээд тал нь сартгар доод тал нь шувтан, морин дээр дэлдэх хэнгэргийн нэр.
ТАСЫН ЧӨМГӨН ЦУУР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Хийн эгшигтний нам, ясан цуурын нэгэн зүйл. Тасын жигүүрийн дотор талд орших хос чөмгөөр хийдэг. Урд талд 7, ар талд нэг нүхтэй. Баянхонгор аймгийн орон нутгийн судлах музейд бий. Тэр нутгийн Жинст зэрэг суманд дэлгэр хэрэглэгддэг. Нутгийнхан "Тасын чөмгөн лимбэ" гэдэг боловч чухамдаа шуусаар эгшиг үүсгэх бүтэцтэй учир цуур гэх нь зөв юм. Хэлбэрч төмөр цуур буюу жимбүүртэй төстэй. Мөн нутагтаа "бийв" гэдэг нь сонин
ТАТАХ БҮРЭЭ, хийн эгшигтний намын үлээвэр хөгжмийн зэмсэг. Таван тохой илүүурт модон хонгионд амгай углан үлээх хийцтэй. Өнгө цараа тодорхой бус.
ТАТЛАГАТ, чавхдаст хилт хөгжмийн зэмсэг, хийлийн нэгэн зүйл. Аяган цартай. Хятадаар "тичин" гэдэг. Мин улсын үед нэгэнт байсан. Манж дайчин улсын Тэнгэрийн тэтгэсэн хааны үед /1736-1795/ элдэв найрал хөгжимд дэлгэр хэрэглэх болжээ. Өрнөдэхний виолин, оросын "скрипка"-г хятадаар тичин гэдэг. Монголоор "хийл" гэж энэ зүйлийн хөгжмийн зэмсгийн ерөнхий нэрээр нэрлэдэг.
ТЕМИР-КОМУЗ , Төмөр хуурын Тува нэр.
ТОВШУУР, хоёр чавхдаст товшвор хөгжмийн зэмсгийн ерөнхий нэр. Түүхий үүднээс шудрага, доомбор зэрэг болон хилт хөгжмийн зэмсгийн өвөг болой. Орчин үес зөвхөн баруун Монголд хадгалагдан үлджээ. Царын нь /буюу баруун Монголынхоор толгойн нь/ хэлбэрээр ааган товшуур, хилдүүр товшуур, мондгор буюу бөөрөнхий товшуур, дөрвөлжин товшуур гэх, толгой нь/буюу баруун Монголынхоор эшний үзүүрийн/ хэлбэрээр хун товшуур, чандмани товшуур,янгир товшуур, гибэртовшуур гэх мэт ялган нэрлэдэг. Ааган гэдэг нь аяган гэсэн үг бөгөөд аяга шиг дугуй цартай товшуур дээр үес дөрвөн Ойрад нэлэнхүй хэрэглэж байсан боловч одоо зөвхөн тор- гуудад хэрэглэж байна. Алтайн урианхайчууд хилдүүр гэдэг доод тал нь тэгш утгуур хэлбэртэй, гонзгой, ар талд нь бөөрөнхий цартайтовшуур хэрэглэдэг. Баяд, захчин гонзгой, дөрвөлжин цартай тов-шуур хэрэглэдэг. Тэхдээ баядад чандмани толгойтой, захчинд гилбэр, чандмани, янгир толгойтой байдаг. Цары нь ямааны арьсаар бүрдэг. Чавхдасы нь мөн ямааны өлөн гэдэс, мөн морины сүүлний хялгасаар хийдэг. Доод чавхдасы нь нэгдүгээр, дээдхий нь хоёрдугаар гэдэг. Нэгдүгээр чавхдасхялгасаар хийвэл сондгой тоотой нар зөв эрчилсэн байдаг. Хоёрдугаар нь тэгш тоотой нар буруу эрчилсэн байдаг. Хоёр чавхдас дөрвөцийн хөгтэй. Торгуудын ааган товшуураас бусад нь өдгөө үес зөвхөн туульчдын тууль хайлахад хэрэглэдэгхөгжмийн зэмсгийн шинжтэй байгаа. товшуурын 12 зүйлийн аялгуу татлага болно. Торгуудын ааган товшуурт мөн "Савардах" гэж бийн татлага байдаг нь ч бас давхар баталж байна. Уулын Алтайнхан товшуур, Туваад тогшулюр, тош-пулур гэдэг.
ТОРЖИГНУУР, өөрснийэгшитний нам, харшуулан дэлдэх хөгжмийн зэмсэг. Орос ардын трещеткатай дүйнэ. Оосорт хэлхсэн олонмодон ялтсыг бүжгийн хэмнэлд нийлүүлэн харшуулан дуугаргадагбүлгээ.
ТӨМӨР ХУУР.төмрөөр хийсэн нэгэн зүйл аман хуур. Хоёр үзүүр гаргаж цуван, зууван дугуй болгон матаж эргүүлсэн аралтай, дунд нь нарийн үзүүрий нь матирлуулан босгосон хэл суулгасан хийцтэй. Хэлний торгон үзүүрийн эргүүлийн дотор мөнгө, гуулийн үрэл бэхлэх учирбий.
ТӨРИЙН ХУУР, орчин үеийн ардын найрал хөгжмид их хуурыг өргөмжилсөн нэр.
ТӨРИЙН ЯТГА, угтаа дунд гарын ятгыгэрхэмлэн дэлгэр хэрэглэдэ- гээр нь ахуй их ятга зэргээс ялгаж өргөмжилсөн нэр бололтой. Төрийн ятга нэртэй дунд гарын цоохор ятга Архангай аймгийн орон нутгийг судлах музейд бий. Монголын уламжлалт олон хэлний толь бичиг тайлбар толь бичиг сэлтэд хятадын эртний "цишианчин" буюу "долоон чавхдаст хуур" гэдэг хөгжмийн зэмсгийг төрийн ятга гэж орчуулж тайлбарласан байдаг. Юань улсын үед эртний таван чавхдаст төрийн ятгыг нэг, хоёр, гурав, тав, долоо, есөн чавхдаст зургаан зүйл болгожээ гэж Г. Бадрах бичсэн. Түүнийг уянгат модоор нүүрлэж, цуламгай заарт тодоор арлан хийдэг байжээ. Урт нь гурван тохой, есөн ямх. Алт шигтгэсэн 13 үеийн тэмдэгтэй байсан байна.
ТЭРГҮҮЛ СЭН АЛТАН ХӨӨРӨГ, өөрсний эгшигтний аймгийн цохивор хөгжмийн зэмсэг. Гууль, зэс, хүрлээр цутгажхийдэг. Эртний Хятадын "божун" гэдэг төмөрлөгийн аялгуун аймагт баггах нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Нэгэн өлгүүрт нэгэн алтан хөөрөг өлгөж бүгд 12 алтан хөөрөг жагсаан талбидаг байжээ. "Арван хоёр цагийн орноор өлгөх тул бас цагийн алтан хөөрөг хэмээмүй" гэж Г. Бадрах бичсэн."Нэгэн иж арван хоёр эрхтэнийг дагаж цутхажихуй. Төв найрт залгамжлалт хөгжим үүсгэхэд сарын эрхтэнд тохиолдуулан нэг хэрэглэмүй" гэж 36-тын тольд тайлбарласан нь 12 өөр хөгтэй алтан хөөргийг сар бүрийн эрхтэн буюу амьтны нэрт тохируулсан хөгийн алтан хөөрөг нэг удаа дэлддэг байсан эртний ордны хөгжмийн ёс журмыг илтгэжээ.
ТЭРГҮҮЛСЭН ХАС ТУУРГА, нэгэн өлгүүрт нэгэн иж хас туурга хэмээх нимгэн чулуун ялтас өлгөж цохих хөгжмийн зэмсэг. 12 эртхтэн махбодод тааруулан нижгээд өлгүүр бүгд 12 өлгүүр тавьж "Төв найрт залгамжлалт хөгжим" үүсгэхэд сарын эрхтэнд тохиолдуулан дэлддэг байжээ.
УРАМ, эртний үлээвэр хөгжмийн зэмсгийн нэгэн зүйл. Дээр үес үхрийн эвэр, үзүүрийн нь цоолон үлээж байсан. Монголд хус модны дурс хуйлах, мөн хус модон хонгио үлээх зэргээр хэрэглэж иржээ. Мөн яс, төмөрлөгийн зүйлээр хийх учир бий. Урам хэрэглэх нь улс түмэнд нийтлэг ажээ. Малчны урам, анчны урам, шуудангийн урам, цэргийн урам гэх зэрэг хэрэг үүргийн ялгамжаатай. Монголд бугын урам гэж анчны урам бий.
ҮЕЛЭХ БИШГҮҮР, үлээвэр хөгжмийн зэмсэг, хийн эгшигтний аймаг, хөндлөн бишгүүрийн нам. Хөгжим үелэх нь хөндлөн бишгүү- рээс богино, гурван нүхтэй, хийц хэлбэр нь хөндлөн бишгүүртэй адил гадуур нь улаан ёнхор утсаар ороож улаан ёнхорын зангилга унжуулсан байдаг. Үүнийг үлээж багласан бишгүүр үелдэг. Бүжиг үелэх нь хөндлөн бишгүүрээс урт 6 нүхтэй бусад талаар адил. Хятадын "Юэ"-тэй дүйнэ. Харин үүнийг "Юань" улсын сударт дандаа "бялар" гэжорчуулсан нь илт ташаарал ажээ.
ҮЙЛДВЭР ХУУР, шинэчилсэн хийцийн модон цартай морин хуурын нэр.
ҮХЭР БҮРЭЭ, их бүрээний нэг нэр.
УСТ ЦОМ, арван хоёр гуулин цом буюу аягыгжагсаан тавьж, дотор нь ус агуулан төмөр савхаар дэлдэн эгшиглүүлэх нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсгийн нэр. Энэтхэгийн "Жалдранг" "усан долгис' гэдэг хөгжмийн зэмсэгтэй дүйнэ. Тэр нь 11-13 шаазан ус хийж тал дугуй тойруулан тавьж дэлддэг билээ. Мөн хятадын уст лонхтой журам нэг буй.
ХАВТГАЙ ХЭНГЭРЭГ, нэгэн зүйл хэц хэнгэргийн нэр. "Сахиулсан баярлуулаххөгжимдхэрэглэххэнгэргийн нэр, цагирагхавтгай" гэж 36-тын тольд тайлбарлажээ.
ХАЙСАН ИХЭЛ, орчин үеийнхийцнийхайс, тогоо мэттом бөөрөнхий цартай ахмад ихэл. Их хуурын нам.
ХАЛБАГАН ШАГШУУРГА, Орос ардын нэгэн зүйл, цохивор хөгжмийн зэмсэг. Эшинд нь бяцхан хонх зүүсэн модон халбагны нэр. Оросоор "Ложки" гэдэг. 18-р зууны сүүлчийн бичигзохиолд анх нэрдурдсан буй.
ХАНГИБУУР, нимгэлэн зорсон зууван дугуй модыг нүхэлж эрчилсэн утсаар сүвлэн утаснаас дугтарч хүүгүүлэн дуугаргах монгол ардын нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймагт багтана. Дуулах бүжихэд хамсраа болгодог.
ХАРАНГА, цохивор хөгжмийн зэмсэг. Хүрэл хөөрөг гэдгийн түвд нэр. "Хар-ан" гэгчийн монгол дуудлага.
ХАС ТУУРГА, өөрсний эгшигтний аймгийн цохиворхөгжмийн зэмсэг. Нимгэн чулууг өнцөглөн засаад тавиурт өлгөж цохидог байсан. Тэргүүлсэн хас туурга, жигдэлсэн хос туурга гэж хоёр зүйл буй.
ХИЙЛ, чавхдаст хилт хөгжмийн зэмсэг. Бас хуур, аралт хуур, хялга-сан хуур, дөрвөн чихт хуур, бясанз зэрэг олон нэртэй. Өдгөө хуучир гэдэг нь "ху-чин" умарынхны хуур" / гэсэн хятад үгээс сунжирсан нэр бөгөөд тэрхүү "умрынхны" "бүдүүлэгчүүд" гэсэн давхар утгатай байж хүннү монголчуудыг голчлон хочилж байсан тул "монгол хуур" гэсэн утгатай. Дээр үеийн хуур буюу хийл /хигили/ морин толгойтой, цайны уур цартай байсан буй. 1,2,4 чавхдастай байсаар ирсэн. Хилийн нь хялгасан хөвч чавхдасны хоорондуур орсон байдгаараа ялгарах онцлогтой.
ХИЛ, хуурхийл, ятгалиг мэтхөгжмийнзэмсгийнчавхдасыгхөрөө-дөн эгшиглүүлэх нумын нэр. Хялгастай язгуур нэг болох нь магад.
ХОЁР ЧАВХДАСТ, хоёр чавхдастай шудрагын нэр. "Дүрэм шудра-га-дор адилхан, модны цагирага уртхан өнцөгтэй, дотоод хөндий, хоёр чихэн дор чавхдас торгож хуурдах ануг хоёр чавхдаст хэмээ-мүй" гэж 36-тын тольд дурдсан нь гонзгой дөрвөлжин цартай гэсэн утга илтгэсэн буй за. Үүнийг шудрага, товшуур, доомбор зэрэг гарал нэггийн гэрч гэж үзэлтэй.
ХОНХ, өөрсний эгшигтний аймаг, сажлах хөгжмийн зэмсгийн бүгд нэр. Хүрээгий нь мөгүү, цохилууры нь хэл гэдэг. Бариултай, бариул-гүй, том, жижиг олон зүйл бий. Гууль, болд, цас, хүрэл зэрэгэлдэв төмөрлөгөөр хийдэг.
ХОС ИХ ХОНХ, нэг бариулаар холбосон хоёр мөгүүт хонхны нэр.
ХОТОН БИШГҮҮР, үлээвэрхөгжмийнзэмсэг"... хэлбэр хийц, будаг цөм хөндлөн бишгүүр лүгээ адил боловч түүнээсурт, гурван нүхтэй' гэж Г.Бадрах бичсэн. Урианхай цуурын нэгэн нэр байж магадгүй.
ХӨГТ ЛОНХ, цохивор хөгжмийн зэмсэг. Өөрсний эгшигтний аймаг. Дөрвөлжин модон суурьт тогтоосон зэс лонх дээд тал нь бүдүүний доод тал нь нарийн учир шувтан хэлбэртэй дотроо хөндий. Хэнгэрэгтэй хамсруулан дэлддэг учиртай. 125. ХӨНДЛ ӨН БИШГҮҮР, лимбэ гэж нэрлэх болсон үлээвэр хөгжмийн зэмсгийн жинхэнэ монгол нэр. Лимбэний тайлбар үз.
ХӨӨРӨГ, дээр үеийн их хэнгэрэгийн нэр.
ХӨӨРӨГТ ЦУУР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Тулман буюу давсаг хөөрөгт хэд хэдэн гуурсхонгио шургуулж шуус бүхий нэгэн хонгиог үлээж нөгөө хонгионы нүхийг дарж эгшиглүүлдэг. Үргэлжлэн хүнгэ- нэх үүрэг бүхий хонгио бас буй. Азербайджан ардын хөгжмийн уламжлалд "тулум" гэдэг нь монгол хэлний туламтэй холбоотой.
ХУБИС, чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Уртаашаа 2 тохой, 7 ямх. Уянгат модоор бие /эш/ хийж, элимэн модоор цары нь хийн, цары нь нүүрийг могойн арьсаар хагас бүрдэг байжээ. Дөрвөн чавхдастай. Юань улсын үес дэлгэр хэрэглэж байжээ.
ХУЛСАН ХУУР, аман хуурын нэгэн зүйл. 36-тын тольд "Төмөр хуурын нам, эвэр хулсан модыг нимгэн зорж дундад хэл хийж, хоёр этгээд үзүүрт утас хэлхэж аманд тулгуулж, утасыг таталхийлэн дуугарахуй аныг хулсан хуур хэмээхүй" гэж тайлбарласан байдаг.
ХУМХАТ ЦАН, тархи бага иргүүл их том цан.
ХУН ТОВШУУР, эш буюу биеийн үзүүрт хунгийн толгой сийлсэн товшуурын нэр.
ХУНТ ХУУР, нэгэн зүйл шанаган хуур. Цары нь ард хунгийн жигүүр сийлж эш өөд нь хүзүү нь эргэсэн сийлбэртэй ийм шанаган хуур Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн ордонд байжээ.
ХУРИЯАГЧ, цохивор хөгжмийн зэмсэг. Модоор хийдэг. Хэлбэр нь хэвтээ барс мэт, нурууны нь журамд тар араатай, хавтгай модоор тэр тары нь шудран дуугаргадаг. Аливаа хөгжмийн нэгэн анги төгсмөгц үүнийг дуугарган хурияаж зогсоох тул ийн нэрлэжээ.
ХУУРСАН БИШГҮҮР, үлээвэр хөгжмийн зэмсэг бишгүүрийн нам. Хатуу мод буюу ясаар хийдэг ажээ. Уртаашаа 7 ямх илүү, бүдүүн нь хэгдсээр 6 пун. Нүүрэн талдаа 7, ардаа 1 буюу 2 нүхтэй. Уртааш барьж бийвээр үлээдэг. Бийвийн доод нарийн үзүүрийг зэсутсаар бэхлэн ороосон буй. Дээд доод амсрын нь цагаан тугалгаар бөгжлөн бэхэлсэн байдаг. Урт, охор хоёр зүйл бий. Ийм хоёр зүйл хуурсан бишгүүр ноён хутагт Равжаагийн "намтрын сүмийн" найрал хөгжмийн бүрэлдэхүүнд орж байсан нь Дорноговь аймгийн орон нутгийн суд- лах музейд бий. Угтаа дундад Азиас манай эриний эхэнд уламжилж авсан гэх түүхэн баримт бий.
ХУУРХАН БИШГҮҮР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Хөндлөн бишгүүрийн нам. Хөндлөн бишгүүрээс охор бөгөөд бүдүүвтэр. Улаан ёнхороор ороож, улаан ёнхор зангиа унжуулдаг. Нүүрэн талдаа таван нүхтэй. Юань улсын сударт 7 нүхтэйг дурдсан буй.
ХУУЧИР, хуур буюу хийлийн Хятад нэрийн сунжирсан дуудлага. Голцуу Хятад хийцийн хийлийг цохон нэрлэх нэр болж их хуучир, бага хуучир, бичил хуучир гэх зэргээр ялгадаг буй.
ХУРИЙ, цохивор хөгжмийн зэмсэг. Туулийг бяцхан хундагны адил цутган хийж, эш талбиж цохихуй аныг хури хэмээмүй" гэж 36"тын тольд тайлбарласан бий.
ХҮРЭЛ ДАНДУУ, пял буюу ялтгар таваг мэт бяцхан харангыг бохир буюу дохигор бэрээ буюу нарийн моголцог модонд өлгөж цохих нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Урьдын хуушаан хэмээх хөхийн шашны лам нар хэрэглэдэг байсан. ХҮРЭЛ ТАНТУУ, зоос пял мэт бяцхан харанга хуруунд елгеж цохих нэгэн зүйл цохивор хегжмийн зэмсэг.
ХҮРЭЛ ХӨӨРӨГ, гуулийг далбийлгалгүй дэлдэх буюу хүрлээр цутгаж хийх том цар гадар мэт нэгэн зүйл цохивор хөгжмийн зэмсэг. Үүнийг бас харанга гэдэг нь төвд нэр.
ХҮРЭЛ ХЭНГЭРЭГ, гол дундаа товруу мэт түгдгэр цулцан бүхий хүрэл хөөргийн нэр.
ХЭНГЭРЭГ, цохивор хөгжмийн зэмсэг, ширийн аялгуун аймаг буюу бүрээсний эгшигтний нам. Дээр үеэс бага гарын хэнгэрэгийн цохсон нэр байсан. Хоёр талдаа бүрээстэй цохивор хөгжмийн зэмсгийн бүгд нэр.
ХЭЦ, цохивор хөгжмийн зэмсэг. Том хэнгэрэг буюу нэг талдаа бүрээстэй хэнгэрэгийн ерөнхий нэр.
ЦАН, цохиворхөгжмийнзэмсэг. Гуульбуюу цасаархийдэг. Монгол дархцуул "дуугаа авалццаг" цан гэж маш нарийн бүтэцтэй дуу сайтай цан үйлдэх жор боловсруулжээ. Мөн олон зүйлийн хөгтэй том жижиг төрх зүйл зүйл буй.
ЦАНГИЛЗУУР, өөрсний эгшигтний аймгийн нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. 36 тын тольд цантай адилхан гэж тайлбарласан. Г.Бадрах Хятад нэрийн "Нао" тай дүйлгэн хонх маягийн хөгжмийн зэмсэг гэсэн. Нао гэдэг нь зарим утгаараа хумхат цантай дүйх тул аль аль нь үндэстэй гэж үзэх боломжтой. Тийм учраас цохивор буюу сажлуур хөпжмийн зэмсгийн нэр юм гэж болно.
ЦАРГИЛ, цохиворхөгжмийнзэмсэг. 12 эгшигтний журмаархеглөсөн 3-4 зэрэг үе бүхий утсаар хэлхэсэн модон хэлтсийг модон цохиураар цохижэгшиглүүлдэг. Угтаа "чаргий" хэмээх эртний хөгжмийн зэмс-гээс нэр үүдсэн уламжлалын холбоотой.
ЦАЦАГТ ХУУР, хулсан хуурын нэгэн зүйл. Өмнөговь аймагт хулсан хуурын зүүн гарт урт утас унжуулж үзүүрт нь цацаг зүүдэг учраас цацагт хуур гэдэг. Найрыг цацагт хуураар эхлэх зэргээр эрхэмлэдэг буй.
ЦИТРА, товшворхөгжмийн зэмсгийн нэр. Угтаа герегхэлний "китра" гэдгээс үүссэн бөгөөд нэгэн зүйл ятгын нэр. Өдгөө дорнодахины ятгыг өрнөдөд " цитра" гэж орчуулдаг.
ЦУУР, үлээвэрхөгжмийн зэмсэг. Уртааш барьж үлээдэг. Дээд ирмэ-гээр нь хий хагалж шуусын үүрэгтэй ашигладаг. Гурван нүхтэй. Хар мод буюу бургасаар таллан ухаж хөндийлэн эвлүүлэн нааж утсаар ороох буюу хонины улаан хоолойгоор бүрэх. Доллогодох зэргээр өнгөлдөг. Монгол цуур маш эртний гаралтай. Хүннүгийн үед ч хал хөгжмийн зэмсэг байсан. Давхар хөөмэйлдэгээрээ бусдаас ялгарах онцлогтой. Цуурын татлага гэж 30-аад аялгуу бий.
ЧАВХДАСТ ХИЛТ ХӨГЖМИЙН ЗЭМСЭГ, чавхдастай бөгөөд товшвор бус хил буюу нумаар чавхдасыг хөдөлгөж эгшиг үүсгэх журам бүхий хөгжмийн зэмсгийн бүгд нэр.
ЧАН, гархинд оосор уяж хүзүүвчлэн дэлдэх нэгэн зүйл хүрэл хөөр-гийн нэр. Чан, цан цангилзуур угтаа нэгэн язгуурын нэр бөгөөд нэрийн оноот хөгжмийн зэмсэг ч үүсэл нэгтэй гэж үзэж болно.
ЧАРГИЙ, хэд хэдэн модон ялтсыг харшилдуулан дуугаргах эртний нэгэн зүйл хөгжмийн зэмсэг. Гурваас ес хүртэл ялтастай буй. Өрнөдэхинд туулайн бөөр модоор хийдэг учир латины кастанеа гэдэг үгнээс гаралтай испаниар "кастаньеты" гэдэгтэй дүйнэ.
ШАВАР БИШГҮҮР, үлээвэр хөгжмийн зэмсэг. Шороо шавраар хийдэг зургаан нүхтэй бөмбөгөр лонх мэт болой.
ШИДЭМТХЭНГЭРЭГ, цохивор хөгжмийн зэмсэг. Ширийн аялгуун аймаг. Жагсаалын хэнгэрэгийн нам. Баруун гартаа шидэм барьж дэлдэн зүүн гараар ташиж дуугаргадаг.
ШУДРАГА, гурван чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. Монгол шудрага дув дугуй цартай урт шулуун эштэй, товшуур мэт дөрвөлжин толгойтой. Царыг ямааны арьс, ботгоны татаасаар бүрдэг. Угтаа шудрага гэдэг нь "шанага" гэсэн утгатай байжээ. Монгол ардын чадамгай хөгжимчид шудрагыг 5 зүйлийн хөгөөр хөглөж 5 зүйл цохилгоор эгшиглүүлэх арга барилыг боловсруулжээ. Шудрага гэдэг нэр 1382 онд зохиосон "Хуа иии үй" хэмээх монгол хятад толь, мөн 14-15-р зууны перс, чагаадайн хэлний сурвалж бичигт гардаг тул их дээр үеийн хөгжмийн зэмсэг мөн.
ЭХЛЭГЧ, цохивор хөгжмийн зэмсэг. Модоор хийдэг хэлбэр нь дөрвөлжин суулга хувин мэт дээд тал нь өргөн доошоо цухал. Гурван талы нь хавтгай мод дундуураа гүдгэр, нэг талы нь хавтгай мод голдоо нүхтэй түүнээс нь цохиуры нь өлгөдөг. Хөгжим үүсгэхэд урьдаар цохидогучир ийн нэрлэнэ.
ЯНГИР ТОВШУУР, Баруун Монголын захчин ардын дөрвөлжин цар /толгой/той товшуур. Эш буюу биеийн үзүүрт янгир буюу ямаан гөрөөсний толгой сийлбэртэй.
ЯРУУХЭНГЭРЭГ, цохиворхөгжмийнзэмсэг. Ширийнаялгуунаймаг буюу бүрээсний эгшигтний аймагт багтдаг. Модон хувингийн хэл-бэртэй бөгөөд амсар нь хумгар бүслүүр тойрон хоёр алд, өндөр нь 5 тохой 6 ямх. Хонины арьсаар бүрдэг, хоёр сэнжтэй. Орчин үес симфони найрал хөгжмийн "литавр" гэдэг нэгэн зүйл хэнгэрэгтэй дүйлгэн орчуулдаг.
ЯТГА, чавхдаст товшвор хөгжмийн зэмсэг. "Ахуй их ятгаас бяцхан, арван дөрвөн чавхдасанд тэвх тулж хуурдах аныг ятга хэмээмүй" гэж тайлбар тольд тодорхойлсон байдаг. "Итуган" гэдэг бичлэгээр 1382 оны "Хуа иии үй" гэдэг монгол хятад толь бичиг, мөн 14-15-р зууны перс, чагаадайн хэлний сурвалж бичигт гардаг. Бас зарим монгол ном сударт "жидуга" гэсэн үзэгддэг. Нэрийн язгуур нь "жид, ид" гэсэн монгол язгуур болой. Монголоор дамжиж дорнодахинд дэлгэрсэн гэж Эберхард бичсэн.

Урианхайн цуур хөгжим-Монголын үндэсний хөгжим


Цуур хөгжимийн талаар нетээс хайж яваад Бизнетворкоос энэхүү үнэт мэдээллийг олов. Мэдээллийг нийтэлсэн М.Сүхнаранд баярлалаа,

Чөлөөт сэдэв, М. Сүхнаран
ÌÎÄÎÍ ÖÓÓÐ ХӨГЖИМ
ХҮННҮГИЙН ҮЕИЙН МОДОН ЦУУР Манай эриний өмнөх он тоолол, Монголын анхны эзэнт гүрэн болох хүннүгийн 206-р онд хүннү нар өмнөд улсруу дайлаар мордон ялалт байгуулан гэдэргэлэхдээ, Өмнөд улсын нэрт зохиолч бүсгүй Чай вэн жзү богтлон авч ирж өөрийн зүүн гарын хаанд гэргий болгон өгөв. Зохиолч бүсгүй нүүдэлчин ардын аж амьдралаар 18 жил амьдарч нутагтаа харин /Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая хэмээх/ хожмоо ихэд алдаршсан шүлэг бичив. Бүсгүй тэрхүү шүлгэндээ: Умард нутгын бийбаа хөгжмийн гунигт аялгуу Үүр шөнийн заагаар намайг сэрээн Үйлгүй шөнийн тэнгэрт саран өндөрт хөөрнө Үйлийн эрэхээр энэхэн бие минь нутгаа санан ганасарна Хүннү нутагт богтлогдон хүрч харин ирэхэд минь Даруй 18 жил өнгөрчээ ХҮННҮ ЦУУРЫН ЭГШИГ хэмээх энэхүү шүлгээрээ гунигт сэтгэлээ ариусгалаа би гэж шүлэглэжээ. Энэ тухай /Ж.Энэбиш гуайн 1995 онд хийсэн “ХҮННҮГИЙН ҮЕИЙН МОДОН ЦУУР” кинондоо өгүүлжээ. Үүнээс харахад умард нутгын бүсгүй нутгаа санан ганасарсан сэтгэлээ /Нүүдэлчдийн цуурын 18 бадаг хөг ая/ хэмээх өөрийн шүлгээрээ ариусгаж байгаа нь өгүүлэгдэнэ. Тэгэхээр манай эриний он тоолол хүннү гүрний байлдан дагуулалтын он жилүүдэд модон цуур хөгжим нүүдэлчдийн дунд түгээмэл тархсан хөгжим байж. Өвөөгийн маань үе дамжин өвлөгдөн ирсэн цуурын 40 аяз нь цэвэр нүдэлчдийн уламжлалт аж амьдралаас урган гарсан аяз юм. Үүний нэгээхэнээс дурьдвал: Ээвийн голын урсгалӨрөөлт морины явдалБээжин шар тэмээАлтайн магтаалБалчин хээр Хангайн магтаал Балхаш нуурын хөвөө гэх мэт олонд танигдсан аязыг дурьдаж болох юм. Мөн нэгэн эх сурвалж бичигт хүннү нарт олзлогдож байсан эрийн тэмдэглэснээр оройд Адуу мал янцгааж Цуурын дуу сонсогдон нойр хүрдэггүй байлаа гэж тэмэгдлэн бичжээ. Өвөөгийн маань хэлдэг байснаар моголчууд цуур хөгжмөө үргэлж мориныхоо сүүлэнд авч явдаг байсан, Мөн аян дайн хийхдээ ч цуур хөгжмөө авч явдаг байсан тухай ярьдаг байв. Өвөөг маань бурхан хүн гэж хэлдэг хүн ч цөөнгүй байлаа., Өвөө маань хэзээд цуур хөгжмөө өөртөө авч, эсвэл хээр мориныхоо сүүлэнд уяж авч явдаг байв. Учир нь морь хэзээ ч сүүлээ дарж хэвтэдгүйтээ холбоотой юм. Тэгэхээр цуур яах аргагүй морин цэргийн хөгжим юм. Тиймээ Миний бодохоор нүүдэлчдийн тэр их аян дайны цаг он жилүүдийн үеийг даван туулахад хөгжимгүйгээр яавч төсөөлж боломгүй санагдана, Иймдээ ч цуур хөгжим өрнө дорнодод мэр сэр тархаж байсан буй за. Улмаар хэл зүйн сэлгэн үйлээр Өвөрмонголд чоор, Буриад болон Халмигт зон олны дунд шоор гэж дуудагдах болсон биз. Бас нэгэн баримт дурьдахад одоогоос 800-н жилийн тэртээ зохиогдсон МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО 12-р бүлэгт Чингэс хаан Тангуд улстай дайтаж дараад 1927 онд таалал төгсөв. Эзний алтан хүүрийг хасаг тэргэнд тээж Мунын хөвөөнд хасаг тэрэг булд хуртэл шигдэж таван хүлгээр татаж хөдөлгөж эс чадан хур их улс зовоход сөнөдийн хилүгэ Баатар өчрүүн: Хээр азарганы хөхлөөөр хийсэн Хийр туг сүлд чинь Хэнгэрэг бүрээ уриа чинь Хэлэхүй бүгд улс чинь Хэрлэний хөдөө арал чинь Хувилгаанаар учирсан хулан хатан чинь Хуур цуур хөг дуу чинь Хутагт эрхэм газар ус чинь тэнд билээ эзэн минь гэж өчжээ.Энэ мэтээс үзэхэд Монголын Утга зохиолын эцэг гэгдэх Жангар, Гэсэр, монголын нууц товчоонд Морин хуур Цуурын талаар тэмдэглэгдэн үлдсэн байдгаас харахад эрт дээр цагт Аугаа нүүдэлчин овог аймгын дунд тархагдан айл бүрийн хойморт залран үеийн үед, үрийн үрд уламжлагдан тоглож ирсэн хөгжим юм. Улмаар 17-р зууны үед монголчууд дотроосоо хагаралдан, Улмаар Манж улсад эзлэгджээ. 200 жилийн туршдаа манж улс, монголчуудын соёлыг ихээхэн дарж байсан аж. Гэвч монголчууд харь манжийн соёлын нөлөөнд төдийлөн автагдаагүйгээр барахгүй өдгөө гайхамшигт уламжлалт соёлоо авч үлдэж чадсан ажээ. Миний өчил Манай монголчууд эрт дээр үеээсээ нүүдэлчин соёлтой их үндэстэн ард түмэн, Нүүдэлчин ардын маань соёл уламжлал, зан төрх, аж амьдрал үеийн үед гайхагдсаар ирсэн сүүлчийн нэг мянган жилийн суут хүмүүн болох их монгол улсыг үүсгэн байгуулагч эзэн богд чингэс хаан 13-р зууны үед дэлхийн талыг намхан жаахан морины туурайнд багтааж, байлдан дагуулж явахдаа энгүй тансаг орд харш бариулж байсан түүхгүйг та бид мэдэх билээ. Учир бөгөөс энэ бүхний цаан нүүдэлчин ардын маань уламжлалт соёл, зан төрх, аж амьдрал маань оршиж байсан юм шүү дэ. Иймд өнөөдөр та бид 21-р зуун техник технологийн эрин зуунд энэхүү өвөг дээдсээсээ уламжлагдан үлдсэн соёлоо судалж, өвлүүлэн авч, түгээн дэлгэрүүлэн, таниулан сурталчилж, Үүгээрээ бахархан амьдрах нь та бидний нэгээхэн зорилго үүнд орших юм.

Урианхайн Сүбээдэй баатар









Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь....

Сарьдаг уулсын үзүүр шувтрах ой хөвчийн хязгаарт 1175 оны хөх морин жилийн өвөл цас багатай ч, чөтгөр ч тогтомгүй ер бусын их хүйтэн болов. Ан араатан, жигүүртэн бүгдээр их хүйтнээс дайжин хаашаа ч юм хулжин одоцгоож, өнчин сондгой ургасан ганц нэгэн модод салхи өчүүхэн төдий хөдлөхөд тас нясхийн хугарч байхад харин энэ хохь хүйтэнд хөвчийн аглаг гүнд, тэр их ой хөвчийн амь халууныг нь хадгалах мэт тэсч хоцорсон ганц өтөг гэр байх нь Урианханы харлаг дархан Жарчуйдайнх юм. Жарчуйдай дархан энэ жил 13 нас хүрч, эцгийн хөөрөг тулмыг хөдөлгөхтэйгээ болж буй Зэлмэ хүү, өнөө маргаашгүй болсон тулгар биетэй эхнэр Омол хийгээд өрх гэрийнх нь хүнс хоолыг залгуулдаг хайнагийн гурван үнээ, хоёр эр бяруутайгаа энэ хүйтэнд үлдсэн нь санамсаргүй хэрэг биш ажээ.Үүний учрыг өгүүлэхэд, Жарчуйдай дархан түрүү жилийн зул сар адгаар Тайгын өвөр лүү давж, хужир шүүний наймаахан хийгээд буцахдаа оройтож, Соён Тагийн даваагаар үүр шөнөөр давж таарсан юм. Хормой бэлээрээ хөвчин их ойгоор хучигдаж, өвчүү цээжээсээ дээш нүцгэн нүцгэн ян сарьдаг болсон сүрлэг их уулсын тэхий дундуур давах энэхүү даваа бол умард, өмнөдийн тунгалаг их далайг алган дээрээ тавьсан мэт тольдон харж болдог, хэрвээ наран илчсээрээ тэнгэрийн мандалыг хичээн арчсан мэт тийм тунгалаг гэгээн өдрөөр бол өмнөд их далайн чинадах уулсынх нь хөх сүүдрийг ч харж болдог өндөрөөс өндөрт орших билээ. Умард их далай нь харин өмнөхөөсөө агуу уудам бөгөөд зах хязгаар нь хаа хүрч дуусдагыг тайгын тэнэмэл салхи ч үл мэднэм. Энэ далайн өмнөд хөвөөгөөр, энэ далайд түрхэрэн цутгах Их мөрний адгаар Гурван Мэргид хэмээх цөс, омог ихт, явдал холтой сүрлэг хөх эрс бүхий дайчин аймаг нутагласаар он оныг элээсэн ч тэд тэрх далайн чинадад зүрхлэн хүрсэн нь үгүй, тэр аглагт гагцхүү үргэлжилсэн их царс модон ойд үлгэр домгийн улаан аваргас амьдардаг гэхээс илүүг хэлж үл мэдэх билээ. Өмнөд их далайгаас эх авсан Эгүүнэ гол мянга мянган уулсын үзүүрээр алсын алсуур мяндсан утас аятай тойрон даяалсаар, мурилзах газраа мурилзан аргадаж, сүр хүчийг үзүүлэн түрхэрэх газраа түрхэрэн уурсаж урссаар умардын их далайдаа очиж нийлдэгийг харин энэ их даваагаар давсан бүхэн санаж, хүйн холбоотой энэ хоёр их далайг нэгэн агшинд толион харж буйдаа бахардан эрхгүй дуу алддаг ажээ.Жарчуйдай давааны онь хөтөл дээрх их овооноо гарч ирэхэд умаршаа өрнөшөөх их далайдын тунгалаг мөсөн толионд тэнгэрийн одод ойн гялбаад, зах хязгаартаа нийлсэн нь чухам аль нь тэнгэр, аль нь далайн мандал болох нь үл ялгарч, нэг бол тэнгэрийн одод тэр аяараа газарт хотлохоор бууж ирсэн мэт, эсвээс Жарчуйдай дарханы хохигор муу хөх үдээрэн бие тэнгэрийн суудалд заларсан мэт санагдаж, дархан эрхгүй бохирон унаад тэнгэрийн тэр олон одонд мөргөн залбирч билээ। Энэ нь үүр шөнийн торгон агшинд, үүрийн гэгээ тэнгэрийн хаяанаа мэлтэсхийхийн өмнөх агшинд байж таарчээ. Нулимс гээчийг аль хүүхэд насандаа л тас мартчихсан байсан энэ эрийн цээж нэг л хачин огшиж ирээд, мөсөн унжирга харшилдах аньсага сормуусан завсараар нь агь мэт гашуун нулимс их далай мөсөн баринтагаа шилгээхэд ариг хар усан мэлтэсхийн бургилдагийн адилаар мэлмэрээд иржээ. Хүнд лантуу, хүйтэн халуун төмөртэй цаг мөчид харшилдсаар төмөр шигээ хатуу хар савар шиг болсон арвагар арван хуруугаа тэнгэр өөд сарвайлгаад асгаран орж ирсэн үгсээ шившин шившин өгүүлж байхуйд чухам болор хонхноос л тийм аялгуу гарах болов уу гэмээр жингэнэсэн аялгуу бүүр түүрхэн сонсогджээ. Жарчуйдайд эхлээд сахал сармаанд нь бүү хэл хөмсөг, сормуусанд нь хүртэл харшилдан унжсан мөсөн унжуургасын дуу биз хэмээн санагдсан авч, тэр аялгуу нэг л ер бусын сонсогдох тул төдөлгүй дуугаа аядаад хичээн сонсов. Нэг тийм гэх тэмдэггүй жингэнэсэн аялгуу үе үехэн бүдэгхээн сонсогдох ажээ. Жарчуйдай шижир алтнаас эхлээд ган, хүрэл, мөнгө, шавар, мод гээд үй олон хонхнууд хийж явсан, бас тэдгээр хонхосоос тус бүртээ өөр өөр ялгуу гардагийг олон жилийн туршлагаараа сайтар ялгаж мэдэхтэйгээ ч харин энэ аялгуунд чухам тийм гэж нэрлэж хэлэхэд бэрхтэй нэгэн жингэнээ байгааг анзаарчээ. Тэр ч бүү хэл тэрхүү аялгуу нь тэр тэнгэр газрыг бүхэлд нь дүүргэн цацалсан очисын хэлтэрхий мэт оддын дундаас, гэхдээ бүүр Тэнгэрийн гох одны баавгайн соёо шиг тахиралдан унжсан үзүүр тушаа ойрмогхон шинээр үзэгдэх болсон цувраа хэдэн оддын зүгээс ирж буйг мэдэрчээ. Тэнгэрийн одод аялгуу гаргадгийг анх мэдэж, тэр оддын аялгууг анх удаа тийн сонсожээ. Анх арваад жилийн өмнө зургаан мичидийн зулай дээр нэгэн хурц тод од гялалзах болсоныг мичид тохиох үеэр анзаарч билээ. Тэгтэл ганц Жарчуйдай ч түүнийг анзаарсан биш байж, хожимхон Улаан тайгын Их зайран Дай-Үүр тэр оддыг Жарчуйдайд онцлон зааж өгөхөд өнөөх оддын дор хэдийнэ гурван ч од цувралдан гараад ирчихсэн байсансан. Тэр оддын цувраа жил улирах тусам нэмэгдсээр эдүгээ бараг 10 хүрчээ. Гэхдээ зөвхөн зул сарын битүүнээр л тийнхүү Зургаан Мичидийн зулай дээр, Тэнгэрийн Гохын үзүүр тушаанаа цувралдан тохиох бөлгөө. Одод ингэж олноороо цувралдан тохиох нь эгэл бус үйлийг зөгнөдөг болохыг Их зайран хэлж, энэ үйл хэрэгт их бага хэн боловч бэлтгэх учиртайг сануулж байсан ч энгүй тайгын эгэл дархан Жарчуйдайн хувьд эгэл бус их үйлд хэрхэн бэлтгэхээ харин даанчиг нэг төсөөлөхгүй явсан билээ.Энэ удаад, гал, ус хоёрыг цаг үргэлжид харшуулан, хилэнцийн эзний омгыг ямагт хурцалж суудаг дархан Жарчуйдай Соён Тагийн давааны орой дээр, зул сарын адгаар, үүр шөнийн заагаар тэнгэрийн тэр эрхэсийн дуу аялгууг эндүүрэлгүй сонсон бишрэв. Тэр цагаас хойш дархан Жарчуйдай ямархан нэгэн зүйл хийхсэн гэсэн нэгэн агдсан хүслэнд бүрнээ эзэмдэгдсэн ажээ. Ер хичнээн бодсон ч түүний хувьд хийж чадах зүйл нь ган төмөр давтах л байж, тэгээд ч их үйл хэргийг үеийн үед агуу баатар эрс л золбоо хиймор, зориг цөсөөрөө бүтээж, туурвиж ирсэн тул тэр баатар эрсийн гарт ирж буй цагийн салхийг сөрөн исгэрч чадах тийм илдийг давтан хийх нь л дархан болсоных нь хамгийн дээд хувь ерөөл болохыг тэр ойлгож байлаа. Ингээд тэр бүтэн жилийн турш нэгэн гянт илдийг хийхээр түмэндээ оролдсон ч чадсангүй. Тэр хичнээн сайн ган гүйлгэсэн ч илдний хат ямагт гологдож байв. Уг нь Жарчуйдай хөвч тайгад үеийн үед ган хатааж ирсэн халуун, хүйтэн, ил, битүү, нойтон, хуурай бүх 41 аргыг нэг нэгэнгүй сайн мэдэх ч, алийг нь ч гаргуун ашиглаж, хэрэглэж чадах ч эгэл амьдралын хэрэгцээний эд зүйлс хийхэд хэрэглэдэг эдгээр ган хатаах арга нь тэр эгэл бус үйлсэд зориулагдсан гянт илдний хатыг хэрхэвч гаргаж чадахгүй болохыг, эгэл бус үйлсийг эгэл бус хүн хийгээд юмс л бүтээнэ, түүн лүгээ адилаар эгэл бус юмсыг эгэл бусын аргаар л хийх учиртайг тэр нэгэн үдэш, галын дөл сөрвөлзөн гялалзахыг харан хөөргөнийхөө ёзоорт сууж байхдаа ойлгожээ. Тэгээд нэг хэсэгтээ зүгээр л аравт цэргийн илд жадхан, эсвэл эхнэр бүсгүйчүүдийн тогоо, жалавчханаа л цоолдож суух минь, энэ миний хувь ногдол, тэр Их зайрангийн хэлдэг, тэр тэнгэрийн оддын дохиолдог эгэл бус үйлсэд өчүүхэн дархан миний хувь нэмэр юусан билээ, хэрээс хэтэрсэн үйлд сарвалзах нь инээдтэй хийгээд магадгүй тэнгэрийн таалалд ч нийцэхгүй буй заа хэмээн бодогдож, аар саарханыг оролдсон ч, тэр оддын аялгуу зүүдэнд нь үе үехэн жингэнэн сонсогдоод, өглөө үдшээр тэнгэр хараачлахдаа нөгөөх агдсан хүслэнгээ мэдрэнэ. Тэгэж тэгэж, идэр гурван есийн хүйтнээр, үүр шөнийн жавар тоших цагаар тэр хөх оддын гялбаан дор, тэр аялгуун дор нь илдээ хатааж үзвэл ер яадаг юм бол гэсэн саваагүй ч гэмээр санаа орж иржээ.Тэр өвөл яг хүссэнээр нь хүйтрэв. Жарчуйдай дархан ийм хүйтэн болж байсныг ер 50 шүргэх насандаа огтоос үзээгүй санагдана. Сарьж зогсохдоо халуун шар шингэн нь газарт буумагцаа хөлдөж, гозойсон шаргал мөс нүдэн дээр нь босоод ирэхийг харж зогсохдоо цаг ирсэнийг ойлгов. Ингээд Зээгт хонхороос цэврээр нь ялгаж авсан төмрийг өдөр өдрөөр нэгэн хэмийн давталтаар уйгагүй нимгэлэн давтсаар, гурван ёсийн жавар чангарах үеэр илдний төрхтэй болгоод амжив. Харин тэр оддын аялгуу дуурсах шөнө эхлэхээс бүүр өмнө л галт хар чулууг ханхигар гэрийнхээ баруугаар дүүртэл хурааж, хөлдүүсэн хусны нүүрсийг арвитай базааж аваад хариу бүрийгээс эхлэн Зэлмэ хүүгээрээ хөөргөө даруулж, өөрөө 5 жингийн лантуугаараа илдийн хоёр ирээр судасныхаа лугшилтийн хэмээр жигдхэн буулгаж гарав. Дархан энэ өвлийн хүйтнийг хангалттай давахаар хар чулуун нүүрсийг аль намраас л хаяндаа татаж авсан билээ. Гунан шарын ширээр хийсэн хөөрөг жигдхэн хүүгэхэд хусны цог улалзан, мах мэт улаан болсон төмөр лантууны буулт бүрээр цав цагаан очис үсэргэн туяарч байлаа. Үе үе Зэлмэ хүү хөөрөгний даруулыг нэг гартаа аван, нөгөө гараа сунган, дэргэдээ тагштай тавьсан мараанаас атган төмөр, лантуу хоёрын дундуур цацахад шажигнах дуу гарч, шаргал очис бутран үсчих ажээ.Энэ хэмийг алдалгүй давтсаар үүрийн өмнөхөн дуусгаад, үүр шөнийн голгүй жаврыг сөргүүлэн, өнөөх цувраа оддын тохиол дор, түүнээс дуурсах жингэнээ аялгуунаа хатаахаар аав хүү хоёр улайран зүтгэж байх хооронд тулгар биетэй эхнэр Омол нүүрс, хусыг галд дөхүүлэн өгч тусалж байв. Омол уг нь хөнгөрөх цаг аль хэдийнэ болсон авч ер өвдөж дуншиж мэдэгдэхгүй, хөнгөн шингэн хэвээр, хумбан хар тогоо хөмөрчихсөн мэт гэдэс нь өдөр өдрөөр улам томорсоор байжээ. Зэлмэ хүүгээсээ хойш бараг тавантаа жирэмсэлсэн ч бүгдээрээ долоон сараа ч гүйцээлгүй зулбачихаад байсан хэр нь харин энэ удаад 10 сараа аль хэдийнэ өнгөрсөн авч томрохоос биш ер өвдөж, дуншиж мэдэгдэхгүй байсанд аль алиных нь сэтгэл далдуурхан түгшиж байсан билээ.Тэр шөнө, шөнө шөнөөс ч илүү хурдан өнгөрөх шиг болж, үүрийн харанхуй өтгөрөн одод тоших цаг дөхөх үеэр гэнэтхэн гадаах хөлдүүсэн хашаанд байсан хэдэн үхэр нь сүртэй шуугилдаад явчихав. Аав хүү хоёр хийж буй үйлдээ хамаг анхаарлаа шавхсан байсан тул тэр дуу чимээг ч сонссонгүй, харин Омол бүсгүй сэрдхийн чагнаархсанаа, анхандаа нэг ч их тоосонгүй, гэвч үхэрнүүд нь сүртэй чангаар орилолдон, бужигнаж, хөлдүүсэн хороогоор нэг бужигнаан болоод, тар няр, тас нясхийн пижигнээд эхэлсэнд тэсэлгүй алчуураа шүүрч аваад гарчээ. Гэрийн гадаа бүсгүйн мэгдэн чарлах дуун хоёронтоо гарсан авч аав, хүү хоёр анзаарсангүй, шөнөжингийн галд улайссан нүд нь бүргэдийнх шиг сүртэй эргэлдэн, халууцаж улайсан, хөлс нь бөнжигнөх нүүр царай нь Хөшөөтийн хөтөл дээр байдаг өвөг дээдсийн улаан чулуун хөшөө шиг хүрэнтэн бадайрсаар, хүнд лантууны жигдхэн хэмнэлээр илдээ давтаж гүйцээд, улайдсандаа цагаан очис гүйлдсэн илдийг хавчуурганд зуулган барьсаар Жарчуйдайг гэрээс үсрэн гарч ирэхэд гэрийнх нь бараг үүдэн дээр нэгэн ер бусын аварга том дэлт чоно эхнэрийг нь тас гэдрэг харуулан унагаад, үзүүрсгэн дээлийг нь тасар тасар тасчин хаялж, хар толгой суусан хоёр мөөмийг нь хуу татан авч зулмалаад зогссонгүй, тулгар гэдсийг нь яран, хэвлийд байсан нярайг нь ил гаргачихсан, сальс самсааг нь цус, ус, эхэстэй нь холин шалчиг балчиг хийн долоочихсон зогсож байв. Идэр залуудаа Хиргисүүдэд олзлогдон, Хашин, Хидааны хязгаарт болсон ихийн их тулалдаануудад цус урсахыг бишгүйдээ л харж, улаа элээнд дассан ч Жарчуйдай гэнэтийн ийм үзэгдэлд эрхгүй цочирдов. Уур савсах хагархай ургын дотор чонын шуналтай долоох шаламгай хэлэн дор бяцхан нярай арвалзана. Гал цахилсан харцаар чоно Жарчуйдайг хялалзан харав. Агшинд ямар ч амьтанд байдаг үр зулзагаа гэх тэр хүчит мэдрэмж дарханыг удирдан, чоно руу улангасан дайруулав. Чоно харин ялимгүй цахлаад хөдөлсөнгүйд Жарчуйдай эрчээрээ хавчуурганд зуулгасан улайдмал илдээ чонын хэнхдэгэнд шааж орхилоо. Хиншүү, түлэгдсэн махны үнэр цоргиж, чоно гайхсан мэт Жарчуйдай руу харсанаа огло харайн эргээд харайлгачихав. Арын онь дээр хөндөлсөн зогсоод, эргэж харахад нь цээжинд нь шаалттай өнөөх илд одод цацсан тэнгэрт ердойн харагдана. Чоно өнөөх оддын зүг өлийн нэгэнтээ уртаар татан ульсанаа цааш бөртөлзсөөр далд орчихов.Жарчуйдай чоно аль хэдийнэ хүйг нь тасалчихсан нярайг хормойлон гэрт оруулж, баруугаар байсан үзүүрсгэн нэхийд тунтайлж тавив. Айснаасаа болоод уйлж ч чадахгүй болчихсон Зэлмэ хүүгээрээ хамжуулан талийгаачийн нүд хальтирам цогцосыг галт хар чулууны бүтээлгэнд ороож урьд энгэрийн хөмөгцөгт тавьчихаад тэр үүрээр хоёр үхэр тэргэнд хамгаа ачаалаад тайгаас буухаар хөдөлжээ. Хөдлөхийн өмнө өнөөх нярайн боолтны захыг сөхөн харвал амьд эсэх нь үл мэдэгдэнэ. Хүн болохоосоо нэгэнт өнгөрсөн энэ амьтаныг одоо яалтай, Жарчуйдай эхийг нь тавьсан энгэрт байх бяцхан цохио хадны үе дээр боолттой чигт нь хөмөн гутлын түрүүнд шургуулаад тавьж орхижээ.Тайгаас бууж, айл амьтаны хаяа бараадсан Жарчуйдайд урьд өмнө үзэж хараагүй цоргисон харцтай аварга тэр чоно нэг л ер бусын санагдаад болж өгсөнгүйгээр барахгүй өнөөх бүтэн жилийн туршид хичээн оролдсон илднийхээ хойноос эхнэр, үрээсээ илүү харамсаж буйгаа анзаарч, дотроо баахан гайхжээ. Гурав хоногийн дараа Жарчуйдай тэссэнгүй, тэр чонын ул мөрийг үзэхээр хуучин нутаг өөдөө явлаа. Бууцныхаа доод хошуугаар гараад иртэл өтөг бууц нь уйтгар сэмрээн харлан угтав. Харин нярайг тавьсан цохио хадан дээр тайгад хэзээ ч үзэгдэж харагдадгүй Алтайн хөх толгойт өд сөд нь ихэд сэрвийсэн орог бүргэд ихэмсэглэн суугааг хараад гайхав. Бүргэд хэзээ ч сэг зэмээр хооллодоггүй билээ. Мөн их хүйтний эхээр үзэгдэхээ болчихсон байсан турлиах, хэрээнүүд хадан цохиог цагираглан тойроод, зарим нь дэгэнцэн гүйлдэж, зарим нь өнөөх бүргэд рүү арга барагдсан мэт бархиралдаж байх ажээ.Амлаагүй хүүхэд гурав хоногтоо харангалдаггүйг санасан Жарчуйдай яаран дэргүүлсээр цохио хадны оёор очиход хэрээ, турлайхнууд дуртай дургүй явгалан гүйлдэж холдоод, харин бүргэд ер хөдөлсөнгүй, хадны оёороор бутарсан хар өд ихэд хөглөрсөн байх нь энд ширүүнхэн тэмцэл өрнөснийг илтгэнэ. Жарчуйдай хадны үе дээр тавьсан нярайг шүүрэн авч салгалсан гараар задлав. Нярай харин амьд байлаа. Хүйтэн агаарт цохиулан цочирсондоо ялиг муригнан хөдлөв. Тэр хүү байв, бяцхан хар бөөжгийнөөс нь адис авсан Жарчуйдайн нулимс сад тавин асгарч, хүүгээ элгэндээ тэврээд саргиа саарал хоолойгоор бархиран уйллаа. Бархирсан хэвээр хүүгээ буцааж боогоод өвөртөө хийн гэрийн зүг харайлгав. Замын туршид тэр бархиран бархиран уйлсаар явжээ. Харин орог бүргэд аав хүү хоёрыг даган дагасаар, гэрт ирэхэд нь ч тэртээ дээр тэнгэрийн цээлд жижигхэн хар толбо болон эргэлдсээр байжээ.Жарчуйдай дархан хэд хоногийн дараа дахин хуучин өтөг бууцаа зорин очиж өнөөх чонын мөрийг шиншилсээр хөвчийн тана дээрээс өнөөх илдээ олж авчээ. Чонын амь халуун цусанд хатаагдсан илдийг бүрхсэн хар хүрэн өнгөрийг цэвэрлэхэд цаанаас нь гялалзсан хөх ган гарч иржээ. Хожим яагаад ч юм Сүбээдэй нэр өгсөн хүүгээ арван гурван нас хүрч, Зэлмэ ахынхаа нөмөр дор Эзэн Чингис хааны байлдааны Догшин Их хар сүлднээс адис авахад нь бариулыг нь алтадан, тойв дээр нь очир эрдэнэ суулгасан тэрхүү илдээ хүүдээ адислан өргөн барьсан билээ. Тэр сарны гэрэлд хуйвнаас нь сугалахад ирээр нь хүйтэн хөх очис үсчин гүйлддэг, ерийн төмрийг мөөг зүсэх мэт хирчиж орхидог ер бусын гянт илд болжээ.Харин тэнгэрт гэнэтхэн үзэгдэх болсон тэр цувраа одод тэр нэгэн шөнөөс хойш нэгээр нэмэгдсэнийг харж, тэр цагаас Жарчуйдай дархан зул сарын шинэдийн үүрээр үргэлж өргөл өргөх болсон билээ. Хожмын өдөр, насан өндөр болсон хойноо Соён Тагийн даваан дээр үүр шөнөөр нэгэнтээ гарч, умардын зах хязгаар нь үл харагдах уудам их Байгал далайн чинадийн чинадад, мянга мянган уулс, гол мөрдийн цаана байх, Атриат хэмээх их атриат мандалтай бас нэгэн уудам их далайн зах хөвөөнд хүрч, зүс буруу шар эрсийн омгийг нугалж явсан хүүгийнхээ сургийг тэнгэрийн тэр цувраа оддын жингэнэсэн аялгуунаас сонсож байхад тэр оддын тоо хэдийнээ арван зургаа хүрчихсэн байж билээ.Ийнхүү Чингис хааны шадар өрлөгийн нэг, агуу их жанжин Сүбээдэй баатрын Хөх тэнгэрийн зарлигийг хөрстийн дайдад дуурсган, журмыг тогтоох их үйлсэд хүчин өргөхөөр цөвүүн цагийн жаврыг сөрөн хүмүүний орчлонд хүрэлцэн ирсэн нь энэ бүлгээ.***Сүбээдэй баатар 73 насыг насалтлаа Өмнөд Хятадын Шар тэнгисээс Өрнөд Европын Атриадын тэнгис хүртэл, Балар Шиврийн тайгаас Бангкокийн ширэнгэ хүртэл дэлхийн дайдыг хэдэндээ хөндлөн гулд хэмжиж, хэдэн бумаас, хэдэн арван саяар тоологдох их бага 40 үндэстнийг номхотгон журамд оруулж, их бага 60 тулаанд ямагт ялан гарсаныг нь дэлхий даянаа урьд хожид алдраа дуурсгасан ямар ч баатар эр давж гараагүй билээ। Өнөөх эх барьж авсан чоныг долоож байхад хараахан нээгдэж амжаагүй баруун нүд нь Дундад Азийн гүнд болсон нэгэн тулаанд тэнэмэл суманд оногдсоноос өөрөөр Сүбээдэй баатар шархдах нь бүү хэл шалбарсан ч үгүй, харин тэрхүү очис гүйсэн хөх илд нь түүний хүү Урианхайдай жанжин, түүний хүү Бор баатраар дамжин явсаар он оны хойно тэнгэрийн тэр оддын цаг дуусахад хувь заяаны эрхээр Английн эзэнт гүрний эриний өмнөхөн өрнөдөд шилжин одсон тухай дараа дараагийн өгүүлэх түүхэнд гарах болно оо.“Хөх илдний очис” романы хэсгээс
Posted by Б.Номинчимэд

Хүннүгийн модон цуур

Öóóðûí òóõàé äîìîã 1
Ýðò óðüäûí öàãò Ýýâèéí ãîëûí õºâººíä íýã ºí÷èí õ¿¿õýä ãàçàð óõàæ æèìñ íîãîî îëæ èääýã áàéæýý. Òèéíõ¿¿ íýãýí ºäºð ãàçàð óõàæ áàéòàë íýã ãî¸ õ¿¿õýí /Àëòàéí ýçýí/ èðýýä ÷è îäîî ãàçàð ìàëòàõûã áîëü. Áè ÷àìä íýã ìîä ºãüå. ×è òýð ìîäîîð äóó ãàðãàæ õîîëîî îëæ èä ãýæýý. Òýãýýä Çàðààò ãýäýã ìîä ºãººä ÿâñàí àæ. ¯¿íýýñ Öóóð õºãæèì ¿¿ññýí áàéíà.

Öóóð õºãæìèéí ¿¿ñëèéí òàëààðõè ìèíèé îëñîí äîìîã ò¿¿õ îäîîãîîð ë ýíý ë áàéãàà áºãººä óëàì äýëãýðýíã¿éã îëæ áëîãòîî íèéòëýõ áîëíî.
Ýíý äîìãîîñ õàðàõàä Öóóð õºãæèì íü "Àëòàé"-òàé ñàëøã¿é õîëáîîòîé áºãººä Àëòàé íóòãûí óóë óñ óðãàìàëûí - àìüä áàéãàëèéí õýë þì øèã.









- ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР 2

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ. Циму захирагч өмнө нь аршийн номыг сонсохоор Ашид Амгалан сүмд гурвантаа очиж байсансан. Энэ удаад умар, өмнийн таван өнгийн улс даяар нэр нь дуурссан тэр их арш мужийнх нь төвөөр дайран түүний өргөөнөө түр ч болов саатах нь захирагчийн хувьд нэгэн наснаа ховорхон тохиох хувьтай явдал аргагүй мөн билээ. Мужийн олон түмний дунд ч захирагчийн нэр үлэмж өсөхсөн. Циму захирагчийг удахгүй болох үйл явдлын тухай сайхан мөрөөдөлд умбан зогстол шадар нь замын үзүүрт бараа харагдлаа гэв. Аршийн ирэх учиртай Лояны замаар бус, гүүрний баруунаас ирэх Жидэний замын үзүүрт нэгэн морьтны бүдэгхэн дүрс гарч ирсэн байв. Удалгүй тэрх морьтны дүрс тодорсоор өмссөн хувцасных нь өнгө ялгарах болов. Бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн гэлдрүүлсээр ирж явав. Энэ үест Лояны зам дээр бас нэгэн дүрс гарч ирлээ. Өглөөний нарнаа хурц тод шаргал өнгө гялалзахад чулуун гүүрэн дээр зогссон бүгдээр баярлалдан шуугилдлаа. Циму захирагч энэ эртний гүүрэн дээр номын их аршийг тосдог нь бас ч цаанаа бэлгийн учиртай. Эрт цагт энэхүү гүүрэн дээр Тангийн их шүлэгч Ли овогтон, Ван овогтон, Дү овогтон нар учралдан золголдож, голын усны толигор мандлыг ширтэн, хулс зэгсний шуранхайн дундуур хааяа нэг мэлхийн бүгтхэн вааглахыг сонсон, тэрхүү бяцхан голын ус шиг их дарсыг уун өнжин хонон шүлэг дуудан суудаг байсан гэдэг. Лояны замаар ирж яваа дүрс их л хурдан ойртов. Луус унасан нэг бус хоёр хүн байлаа. Ратнаманьти багштан дэргэдээсээ үл салгах залуу хуврагаа дагуулан яваа нь лавтай. Гэтэл нэгэн гэгэлзүүр аялгуу зэгсний үл мэдэгхэн шуугиан дундаас тодхон ялгарч сонсогдов. Энэ аялгуу бол зөвхөн Хүннүгийн модон цуурнаас л гарах аялгуу билээ. Захирагчийн баясгалант царайд унтууцаж жихүүцсэн шинж илэрхий болов. Жидэний замаар ирж яваа бараан морьтой, бараан хувцастай, бараан царайтай хүн бол долоо хоногийн өмнө умраас ирж, тэдний хотоор дайран өнгөрсөн хөдсөн дээлтэй хар царайтай Хүннү хүн байв. Тэрээр морин дээрээ бөөвийн суугаад чулуун гүүрний цаана ямар улс юуг хүлээн зогсоог ч үл анзааран гагцхүү цуурынхаа аялгуунд ихэд автан үл ялиг ганхан явлаа. Морь нь ч тэрхүү аялгуунд автсан мэт нүдээ анин, аяар зөөлөн гэлдэрнэ. Яаравчлан ирж явсан арш ламтан тэрхүү цуурын аялгууг сонсов бололтой гэнэтхэн явдлаа саан нөгөөх бараан морьтон луу ихэд саравчлан харав. Тэгснээ гүүрийн цаана хоёр замын уулзах бэлчирт ирээд нөгөөх бараан царайт Хүннү хүнийг хүлээн зогсчихов. Циму захирагчийн цухал хүрч, яах учраа олохыг болив. Өөрийнх нь урилга заллагаар ирж явсан арштан түүнийг хотынхоо захад, хуучны түүхт гүүрэн дээр их л ёс хүндэтгэлтэйгээр хүлээн зогссохыг харсаар, мэдсээр атал юунд тэрхүү ичгүүргүй зэрлэг Хүннү хүнийг тосон зогснов. Энэ зэрлэг хүнээс болж ёсоо алдах гэж үү. Аршийг зогссоноороо зогсоод хүлээх үү, эсвэл түүнийг хүннү хүнтэй уулзахаас нь өмнө тосон очиж амар мэндийг мэдэх үү. Одоо яах билээ. Циму захирагч хэсэг эргэлзсэнээ басчхүү мужийн амбан захирагч тул хүлээн зогсох нь дээр юм гэж шийдэв. Арштан лууснаасаа буун явгалаад нөгөөх зэрлэг хүнийг угтан очиж тун ч дотносон золголдов. Бие биесийг гүнээ хүндэтгэн мэхийцгээж, халуун дотноор тэврэлдэхийг хараад гүүрийн нөгөө этгээдэд байсан улс бүгдээр гайхан алмайрав. Циму захирагчид энэ явдал их доромж санагдан цухлыг улам нэмэв. Гэвч тэрээр аршийг хүлээн авахад ёс алдах вий хэмээн биеэ ихэд барьж байлаа. Тэр хоёр зэрэгцээд гүүрээр тэдний өмнөөс ирж явав. Хүндлэл, бишрэлийн дээд болсон номын Их арштан нэхий дээл өмсөж, өмхий ханхлуулсан умард талын зэрлэг нүүдэлчинтэй эн зэрэгцээд ирж явна гэдэг Циму захирагчид байж болшгүй явдал мэт санагдана. Үүнээс хойш, түүнээс цааш Ляодуны хойгийг бүхэлд нь эрхшээсэн мужийнхаа нутаг дэвсгэр дээгүүр Умард талын зэрлэг нүүдэлчдээс нэгийг ч өнгөрөөхгүй юм шүү хэмээн дотроо хатуу бат бодов. Циму захирагч хоёр бараа бологчоо дагуулан гүүрийн наад үзүүр дээр аршийг тосон золгож, гүнээ хүндэтгэн амар мэндийг асуухад арш Ратнаманьти их хөл хүндлэл болон тосч буйг нь үл анзаарсан мэт өмнөөс нь ёс төдий мэндлээд дэргэдэх зэрлэг хүндээ харийн хэлээр ямар нэгнийг тайлбарлан хэлэв. Захирагчийг нүднийхээ булангаар зэрлэг хүнийг харахад тэр зэрлэг хүн номын их багштай мөр зэрэгцэн яваадаа ер сэтгэл төвдсөнгүй, харин ч харц тэнүүн, царай амгалан байх аж. “Талын зэрлэг хүн эрдэм номыг яахан үнэлж, цэгнэж мэдэх билээ. Зэрэг дэвийн тухайд бүүр ч ярилтгүй. Эдэнд идэх хоол, алах амьтан, унах морь, хурьцах эмс л байвал боллоо. Эгэлгүй их номын арштай зэрэгцэн алхаж яваагаа энэ зэрлэг яахан мэднэ, мэдээд ч яанам” хэмээн захирагч дотроо нэн бухимдан, бас, харамсан бодов. Тэрх зэрлэг эр намар эртний бөгчим халуунд нэхий дээл өмсөж, юүдэн малгайных нь дороос сүлжсэн бүдүүн хар гэзэг нь хайвагнан алхах тоолонгоор савчих ба ширэн богц ганзаглаж, ширэн хавтага бүсэндээ хавчуулсан тэр хүний чухам хэдий хэрийн настайг нь ялган тогтооход бэрхтэй. Гүжир, бяртай хүнд л байдаг төвгөр шанаа, түүшингээр нь зурайх Хатан голын гуу жалга мэт гүн үрчлээс, хүгдгэр нуруу нь өтгөн хар хөмсгөн дороос гялалзах залуу цоглог харц, бүсгүй хүнийх шиг уран цэвэрхэн гар сэлттэй үл зохилдоно. Захирагч аршийг урилга хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирсэнийг тэнгэрийн ерөөл хишиг лугаа адилаар хүлээн авч байгаагаа хэлээд өргөөндөө морилон очихыг урилаа. Гэтэл арш намайг ингэж ихээр хүндлэхийн хэрэггүйсэн. Тэр дундаа энэ хүний дэргэд хэмээн дэргэдэх зэрлэг хүнээ заав. Тэгээд арш ёс төртэй угтсанд талархснаа хэлээд энэ эрхэм хүнтэй хамтдаа нэгэн сэлүүн шөнийг өнгөрүүлэх захын дэн буудал зааж өгнө үү хэмээн хүслээ. Ратнаманьти аршийн хүслээс хэрхэн зөрөх билээ. Замын гай болсон өнөөх зэрлэг хүнд уурласан уур хилэн нэн их. Цээжин дотор асах хилэнгийн дөлийг даран ядан байж хотноо байх хамгийн тохилог дэн буудалд хүргэж өглөө. Замын туршид эн тэнцүүргүй хоёр ямархан нэгнийг шимтэн хэлцэж, дэргэд нь яваа мужийн амбан захирагчийг өчүүхэн төдийд ч анхаарсангүй. Гоёж чимсэн сүйх тэрэгний ч хэрэгцээ гарсангүй. Зүй нь түүний оронд захирагчтан Аршийн дэргэд мөр зэрэгцэн хотынхоо төв гудмаар тайвуухан алхалсаар дөрвөн оны өмнө хичээнгүйлэн бариулсан гурван давхар асарт өргөөндөө очих учиртайсан. Дэн буудлын эзэн Дэй овогт бүдүүн шалхагар эр амбан захирагчтай хамт ирсэн номын их аршийг хөл алдан угтаад, харин энэ мэтийн талын зэрлэг хүнийг бид хүлээн авдаггүй билээ хэмээн аршаас хүлцэл өчин шуудхан хэлчихэв. Нөгөөх умардын зэрлэг хүн ч, арштан ч аль аль нь үүнд өчүүхэн ч гайхсан шинжгүйгээр тэгвэл бидэн голын хөвөөнөө, тэнгэрийн дор сартай ханьсан нэгэн мөчийг өнгөрөөсү гэлээ. Захирагчтан ч, түүний бараа бологч шадрууд ч, Дэй овогт эр ч бүгдээр эг маггүй гайхан таг болчихов. Захирагчтан Та юунд ийн хэлнэ билээ. Манай гэрт та бүхэн дураар морилогтун, болгоогтун гэлээ. Очиж, очиж ийм харийн зэрлэг хүнийг босгоор давуулах гэж, өнөөдөр юутай хувь тохиолтой өдөр байх атал юутай хувь тохиолгүй өдөр болно билээ хэмээн дотроо гаслан бодов. Арштан бидэн хамтдаа байвал хаана ч ялгаа юун гэв. Арштаныг нөгөөх хүний хамт хүндэтгэн засаж бэлдсэн өрөөндөө оруулан зоог барив. Уг өрөө нь ихэс ноёдыг хүлээн авахад зориулан засуулсан, өндөр хүнхэр таазтай, зүүнээ лянхуа цэцэгст бяцхан цөөрөмтэй, баруунаа түмэн наст хүрэн чавгын мододтой билээ. Харин Циму захирагч гэр бүлийнхнийхнээ арштанд золгуулж, хүндэтгэл үзүүлсэнгүй. Тэрхүү зэрлэг хүнийг өргөөнийхөө босгыг алхуулснаар барахгүй зэрэгцэн зоог барьж буй нь хэрхэвч багадахгүй. Зоогийн үеэр ч, дараа ч Ратнаманьти арштан Циму захирагчтай ёс төдий хэдэн үгийг хэлцээд зөвхөн умардын хүнтэй л харь хэлээр шимтэн ярилцах учир тэднийг зөнгөөр нь орхив. Оройн зоогны дараа мөн тийм байсанд захирагч урамгүйхэн тэднийг орхив. Гэтэл маргааш өглөө нь ч, өдөр нь, үдэш нь ч мөн л адилаар тэд ямархан нэгнийг шимтэн, нэгэн үе ихэд инээн, нэгэн үе гүнээ бодлогошрон, алга хавсран ярьсаар бүхнийг умартсан мэт байлаа. Уг нь арштан тэр өдөртөө л замд гарна гэсэнсэн. Дахин нэгэн өглөөг тийм байдлаар үзэхэд захирагчтаны тэсгэл алдрав. Хэрвээ энэ байдлыг мужийнх нь иргэд мэдвэл нэгэн насанд ч баршгүй шившиг билээ. Хоёрдахь өдрийн өглөө дэмий л тэдний харь хэлээр ярихыг сонсон суусан Циму захирагч арштаныг замдаа гарахаар болсоныг мэдээд нэгэн завшааныг ашиглан арштанд ийн хэлэв.“Та одоо болтол умар зүгийн араатан зүрхтэй, хүн нүүртэнтэй ихийг хүүрнэсэн атал надтай үг ярихгүй, яагаад ингэж байна билээ?” Арш ламтан түүнийг ихэд тогтоон хараад “Эрхэм захирагч та түүнийг бүү басамжлагтун. Түмэн хуйлаас ном уншсан ч түүнийг давамгүй” гэв. Тэсгэлийн тэлээ нэгэнт алдарсан Циму захирагч хариуд нь “Түүний чаддаг юм гэвэл бөх барилдах, морь харах, нум харвах л биз ээ” гэхэд “Түшмэл та өөрөө юу мэдэхсэн бол” хэмээн арш харин ч ёжлонгүйгаар хариу асуув. Захирагчтан хорин жилийн туршид хичээнгүйлэн суралцсанаа дурсаад “Би бол уулын өндөр, усны гүнг хэмжихгүйгээр тодорхойлж чадна” гэжээ. Ратнаманьти арш ихэд инээгээд “Энэ бол эрхэм хүний чаддагийн дэргэд хүүхдийн зугаа шиг л юм даа” гэлээ. Тэгээд саравчны цаана сүглийн байх хөгшин чавганы модыг зааж, “Энэ чавганы модны чавганы үрийн тоог бодож олж чадах уу?” гэв. Гурван давхар сэрүүвчтэй нь эн зэрэгцэн ургасан уг модны мөчир бүрт түм буман боловсорсон чавга хүрэнтэн байх ажээ. Циму захирагч чадахгүй хэмээн үнэнээ өчив. “Чиний зэрлэг хүн хэмээж буй энэ хүн чавганы тоог төвөггүйгээр бодож чадна даа” гэхэд захирагч “Хэрвээ нэг ч үрийн зөрөөгүйгээр бодож чадвал би...” хэмээн ээрснээ чавганы модны дор байсан үзэмжит сүйх тэргээ зааж “тэрхүү сүйхийг мөрийд нь тавья. Харин энэ хүн алдвал дахиж манай нутгаар бүү үзэгдэг” гэв. Арштан зэрлэг хүнтэй хэдэн үг хэлцэхэд тэр хүний царайд өчүүхэн ч хувирал гарсангүй, үзүүрт нь цагаан сувд хэлхсэн таван өнгийн утастай, дэнсний нуруу шиг юмыг бүсэн дэх ширэн хавтагнаасаа гаргаж ирээд уг модны дэргэд очиж, модны суурийг дээрээс нь доош нь, хажуу тийш нь хэмжин удтал тойрон харж байгаад арштанд нэгийг хэлэв. Арш түүнийг орчуулан хэлсэн нь “Энэ модонд нэг түм, хоёр мянга, зургаан зуун наян гурван чавганы үр байгаа ба нэг мянга гурван зуун жаран хоёр нь болоод модондоо хатсан, далан гурав нь дутуу шүүрхий байна” гэв. Захирагчтаны хөх инээд хүрэв. Тэр ч бүү хэл арш ламтаныг нэг л итгэлгүйгээр хараад авав. Тэгээд тэр дор нь арван шилдэг зарцаа дуудан ирүүлж, модоод авируулан жимс нэг бүрийг ширхэгчлэн буулгаж сагсанд хийхийг тушаалаа. Намрын шар наран дор өдөржин арш, захирагч хоёр хэдэн сийрсэн сагстай чавганы дунд энэ болсон, энэ хатсан хэмээн нааш цааш нь ялган, тоолж өнжив. Тэднийг ингэж хөл болж байхад Хүннү хүн нэгэн хөгшин туулайн бөөр модны сүүдэрт тухлаад өнөөх модон цуураараа ямар нэгэн уй гунигтай, үргэлжилсэн аялгууг гингэнүүлсээр өнжив. Тийн суухдаа хорвоогоос аль хэдийнэ холдон одсон хүний шинжтэй байх ажээ. Оройн наран шингэхэд захирагч өнөөх зэрлэг хүний хэлсэн нь нааш ч үгүй, цааш ч үгүй яг таарч байгааг үзээд номын их багшийн өмнө гүнээ мэхийн хүндэтгэхэд арштан “Чи надад бус энэ хүнд мэхийн ёсолбол зүй ёсонд нийцэхсэн. Би эрдмийг сурсан бол харин энэ хүн буй бүхнээрээ эрдэм юм аа” гэжээ. Тэд тэр оройгоо явцгаав. Умард талын зэрлэг хүн мөрийдөө авсан захирагчтаны хааяа нэг нийслэл хотноо морилохдоо хөлөглөдөг сүйх тэргийг Арш ламын хоёр луусанд хөллөж өгөөд өөрөө өнөөх бараан морио унан юу ч хэлэлгүйгээр умар зүгтээ гэлдрүүлсээр явчихав. Түүнийг далд орон ортол арштан харж зогслоо. Тэгээд ламтан Циму захирагч руу харан нэг санаа алдсанаа хос луусанд хөллөсөн гоёмсог сүйхэнд суугаад нийслэл ордог замаар цацаг хуарийг нь намируулан хийсгэсээр тоос татуулан давхичихав. Элдэв ёс төр ч болсонгүй. Тэр цагаас хойш Циму захирагчыг умард зүгт харахаар л өнөөх модон цуурны аялгуу чихэнд нь сонсогдох шиг болдог болсон бөлгөө. ***Б.Номинчимэд 2002.09.09 * - Ратнаманьти буюу Ленаманьти нь 508 онд Хятадад ирж бурхны шашны судар орчуулж байсан Энэтхэгийн лам. Тэрээр энэтхэгийн таван ухаан, урлахуйн онолд гүнээ нэвтэрсэн хүн хэмээгдэж байлаа. Энэтхэгийн таван ухаан гэдэг нь 1/ дуун ухаан (шабдавидья) буюу хэлзүй, 2/ учир шалтгааны ухаан (хэтувидья) буюу логик, 3/ дотоод ухаан (адхьятмавидья) буюу гүн ухаан, 4/ тэжээхүй ухаан (чикитсавидья) буюу анагаах ухаан, 5/ урлахуй ухаан (шилпакарстханавидья) буюу урлаг, математик юм.Ратнаманьти нэгэн үе Табгачийн Вэй улсын Лоян хотын Ашид амгалан сүмд сууж, номын буян хурж байв. **- Вэй улсын Синь Чжоу мужийн захирагч Циму Хуайвэнь хэмээгдэх нэгэн хятад эр эрдэмт лам Ратнаманьтитай үг хэлэлцэхийг ихэд хичээдэг байжээ. ***-Манай тооллын 508 оны долоодугаар сард Дундад Хятадын Чжоу хотноо ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Үүнийг эртний Вей улсын түүх судруудад дэлгэрэнгүй тэмдэглэснийг их эрдэмтэн Г.Сүхбаатар агсан бидэнд уламжлан үлдээсэн байна. Тухайн үед умард талын нүүдэлчдийн дотор ном эрдэмд төгс боловсорсон нь цөөнгүй байсан ба тэдний зарим нь энэтхэгийн эрдэмтэй лам нарт ихэд тоогдож байсны нэг жишээ энэ юм.
Posted by Б.Номинчимэд

Sunday, July 12, 2009

Хөдөө аж ахуй

Хөдөөгийн хөгжлийн талаар баахан юм л судалж бизнетворкоор тэнэв, авууштай санаа ч байна, харин хөдөөгийн хөгжил блог дээр илүү олон зүйл байх шигээ. За ямар ч байсан мэддэггүй хүмүүст зориулаад http://rdmongolia.blogspot.com/ хаягын тавьчихъя.

Thursday, July 9, 2009

Mongol Ulsiin gabiyat, bujig degleech, Uriankhain bie bielgeenii master

Урианхайн бие биелгээний мастер Р.Самжид гуайг та бүхэндээ танилцуулж байгаадаа баяртай байна. Энэ хүнээс сурч авч үлдэх юм маш их байгаа шүү.
Ñàìæèäûí àæèë, àìüäðàëûí çàìíàë.
Ðèéìýä Îâîãòîé Ñàìæèä íü 1938 îíä Õîâä àéìãèéí õàðúÿà Ñàãñàé ñóìûí íóòàãò òºðñºí. 1938-îíîîñ 1941 îíä ýýæýýñýý ºí÷èí õîöîðñîí áóþó 1941 – 1953 îí õ¿ðòýë àñàðñàí ààâ, ýýæèéí ãàð äýýð ºññºí þì. ªìíºãîëûí çàâîäàä ñ¿¿ òóøààæ áàéõ ¿åä Áàÿí-ºëãèé àéìãèéí êëóáûí æ¿æèã÷èä èðæ òîãëîëò õèéõèéã àíõ ¿çýýä ò¿¿íýýñ õîéø êëóáûí æ¿æèã÷èä øèã á¿æèã÷èí áîëîõ þìñàí ãýæ ºäðèéí áîäîë øºíèéí ç¿¿ä áîëæ, õîíü õàðèóëæ, ¿õýð õóðààæ ÿâàõäàà ìàëûí çàõä õàðñàí ç¿éëýý äóóðàéí õèéæ áèéëäýã áàéñàí áàéíà. 1954 îíû çóíû äóíä ñàðä ªìíºãîëèéí õºäººä “Æàðãàëûí çàì ” ãýäýã íýãäýë øèíýýð áàéãóóëàãäàõàä ààâòàéãàà õàìò íýãäýëèéí ãèø¿¿íýýð ýëñýí îðæ íýãäýëèéí õîíü õàðèóöàæ áàéñàí. Ãýòýë 1955 îíû 11-ð ñàðä Áàÿí ªëãèé àéìàãò ÕÄ Òåàòð áàéãóóëàãäàæ õ¿ì¿¿ñ øàëãàðóóëàí àâ÷ áàéíà ãýñíèéã íü ñîíñîîä ààâ, ýýæ õî¸ðòîî áè òýð òåàòðò î÷èæ îðìîîð áàéíà ãýõýä ààâ íü äàãóóëàí àéìàã îðñîí. Ýíý ¿åä õîòîîñ Äðàìûí áàãøààð Ãàâúÿàò æ¿æèã÷èí Öýíäýýõ¿¿, Á¿æãèéí áàãøààð Ñýâæèä, Íàéðàë äóóíû áàãøààð Äàâààäîðæ, Õºãæìèéí áàãøààð Öýðýí-íàäìèä ãýñýí áàãø íàð èðñýí áàéâ. Ýíý áàãø íàðò øàëãàëò ºãºí òýíöñýí áîëîâ÷ , áîëîâñðîëûí òàëààð ñóðãóóëüä ñóð÷ òºãñººã¿é ãýýä áèä øèíý áàéãóóëëàãàä áîëîâñðîëòîé õ¿í àâíà ãýæ àéìãèéí óðëàãèéí õîðîîíû äàðãà Íàìáàð òåàòðò àâàõã¿é ãýæ òàòãàëçñàí õàðèó ºãñºí áîëîâ÷ Öýíäýýõ¿¿ áàãø áîëîí áóñàä øàëãàëòàíä èðñýí áàãø íàð áèå áÿëäàðûí õóâüä òýíöýæ áàéíà óÿí õàòàí áèåòýé çàëóó õ¿¿õýä áàéíà ãýñíèé äàãóó çà òýãâýë áàãø òà íàð ìýä ãýæ àíõ òåàòðò îðñîí áèëýý. Èíãýýä õºãæèìèéí àíãèä äàãàëäàí õºãæèì÷íººð îðæ íîò çààëãàí õèéë õºãæèì áàðüæ áàéãààä 1956 îíû 4-ð ñàðä á¿æãèéí àíãèä íýã á¿æèã÷íèé îðîí òîî ãàðàõàä Ñýâæèä áàãø Ñàìæèäûã ìàíàé á¿æèãèéí àíãèä á¿æèã÷èíýýð àâúÿ ãýæ õºãæèìèéí àíãèéí áàãø Òºðèéí 2 óäààãèéí øàãíàëò Àðäûí æ¿æèã÷èí Á.Äàìäèíñ¿ðýí áàãøèä ñàíàë áîëãîõîä çà ÷è á¿æèã÷èíýýð àâ õýìýýí çºâøººð÷ 1956 îíû 4-ð ñàðûí 15-íààñ ýõëýí á¿æèãèéí àíãèä á¿æèã÷èíýýð îðîâ. 1956-îíû 11-ð ñàðûí 26 -íû ºäºð íýã æèëèéí êóðñ òºãñºæ Áàÿí- ºëãèé àéìàãèéí ÕÄÒåàòð áàéãóóëàãäñàíû íýýëòèéí òîãëîëòîíä àíõ 1. Áóðèàä 2. Àë÷óóðò 3. Õîðîì 4. Çàëóó÷óóä 5.Óðèàíõàé 6.Óêðàéí á¿æèã çýðýã á¿æã¿¿äèéã á¿æèãëýæ óëìààð 1957 îíîîñ óðëàãèéí áðèãàäààð ÿâæ ýõëýâ. Àíõ Õîâä, Óâñ àéìãóóäààð ÿâæ òîãëîâ. Èíãýýä ººðèéí á¿õ ñóìààð ÿâæ òîãëîëò õèéæ ¿çýã÷ îëíûã áàÿñãàæ ºíäðººð ¿íýëýãäýæ áàéñàí þì. Àðäûí æ¿æèã÷èí Öýíäýýõ¿¿ áàãø, Ñýâæèä áàãø õî¸ð 1955 îíîîñ 1956 îíû ñ¿¿ë õ¿ðòýë íýã æèë àæèëëàí Áàÿí-ºëãèé àéìãèéí ÕÄÒåàòðûã áàéãóóëàãäñíû íýýëòèéã íü õèéæ ºãººä 1957 îíä Óëñûí íèéñëýë Óëààíáààòàð õîòäîî áóöàæ ¿¿íèé äàðàà íü á¿æãèéí áàãøààð Ñýðýýòýð áàãø èðýí íýã æèë áîëîîä ÿâàõäàà Ìàë÷èí çàëóóñ, Çýýð, Áýë÷ýýð äýýð çýðýã á¿æèã äýãëýñýí.

2.

1959 îíû ýõýí ¿åä Óëààíáààòàð õîòîä óðëàãèéí 10 õîíîãèéí ºäºðëºã àæèë çîõèîãäñîíòîé õîëáîãäóóëàí Óëààíáààòàð õîòîîñ õºãæìèéí çîõèîë÷ Ã. Öýðýíäîðæ áàãø ýõíýð Áîðîîãèéí õàìò èðæ õºäºº ñóìóóäûí àðäûí àâúÿàñòàí øàëãàðóóëàí àâ÷ áàéâ. ¯¿íèé çýðýãöýý øàëãàðóóëàí àâñàí àðäûí àâúÿàñòàíóóä áîëîí ÕÄÒåàòðûí æ¿æèã÷èäýä õºãæèì äóó õîðûí õè÷ýýë çààæ áàéñàí. Ýíý õóãàöààíä Ñýâæèä áàãø äàõèí èðæ Çàëóó÷óóä, Òàâàí õîøóó ìàë, Ýâòýé æààëóóä ãýõ çýðýã á¿æèãèéã óðëàãèéí 10 õîíîãò òîãëîõ õºòºëáºðò çîðèóëàí çààñàí. Ýíý õóãàöààíä Óëààíáààòàð õîòîîñ Äîðæïàëàì áàãø êàçàê á¿æèã, ÁÍÌÀÓ-ûí ãàâúÿàò æ¿æèã÷èí Ëóâñàíãîìáî áàãø óðèàíõàé, öààòàí á¿æèã, Õàíäñ¿ðýí áàãø á¿ðãýä á¿æèã äýãëýí óðëàãûí 10 õîíîãò çîðèóëàí òîãëîõîîð áýëäñýí áàéâ. Èíãýýä 1960 îíû 10-ð ñàðûí 23-íèé ºäºð Áàÿí ºëãèé àéìãààñ íýã àâòîáóñ, 9 à÷ààíû ìàøèíòàé ãóðâàí 69 ìàøèíòàé äàðãà íàð á¿õèé íèéò 150 ãàðóé õ¿ì¿¿ñ ÿâñàí. Ýäãýýðýýñ 110 ãàðóé õ¿ì¿¿ñ íàéðàë äóóíä îðîëöîõîîð ÿâæ áàéñàí. 1960 îíû 10-ð ñàðûí 27íä Óëààíáààòàð õîò èðñýí ýðýãòýé÷¿¿ä òýýâðèéí òîâ÷îîíä áàéðëàæ, ýìýãòýé÷¿¿ä áîëîí óäèðäàõ õ¿ì¿¿ñ Àëòàé ðåñòîðàíä áàéðëàñàí þì. 10-ð ñàðûí 30-ààñ 11-ð ñàðûí 07-íû ºäºð õ¿ðòýë óëñûí ÕÄÒåàòðûí òàéçàíä êîíöåðò, æ¿æãèéí ïðîãîí õèéæ 11-ð ñàðûí 07-íä îêòÿáðèéí áàÿðûí ïàðàäàíä Ñ¿õáààòàðûí òàëáàéä ÿâæ ýíý îðîé íü 19 öàãààñ óðëàãèéí 10 õîíîãèéí íýýëòèéí òîãëîëòîíä îðîëöñîí áàéâ. ¯¿íä:
Öýäýíáàë, Ñàìáóó òýðã¿¿òýé óëñ òºðèéí òîâ÷îî á¿ðýëäýõ¿¿íýýðýý ¿çýæ íýýëòèéã Áª àéìãèéí íàìûí õîðîîíû 1-ð íàðèéí áè÷ãèéí äàðãà Ìóñàíõàí íýýæ ¿ã õýëñíèé äàðàà êîíöåðò ýõëýæ á¿õ ¿çýã÷èä ñóóäëààñàà áîñîæ áàÿð õ¿ðãýí õàëóóí àëãà òàøèëòààð õ¿ëýýí àâñààð íýýëòèéí êîíöåðò òîãëîæ ýõýëñýí áàéíà. Èíãýýä 11-ð ñàðûí 7-ààñ 16 íûã äóóñòàë òîãëîëò õèéæ 17-íû ºã뺺 óëñûí ÕÄÒåàòðò øàãíàë ãàðäóóëàõ ¸ñëîë áîëñîí. ¯¿íä:
Àðäûí æ¿æèã÷èí öîëîîð Õèâàäîëäîã; óðëàãûí ãàâúÿàò ç¿òãýëòýí öîëîîð ÿðóó íàéðàã÷ Á.Àõòàí, Õºãæìèéí çîõèîë÷ Ã. Öýðýíäîðæ; Ãàâúÿàò æ¿æèã÷èí öîëîîð Õàéíæàìàë, Ä¿ñåìáè, Õóñàÿí, Òîëëóâõàí; Àëòàíãàäàñ îäîíãîîð Ìîíãîëõàí, Ðàâäàí, Êàâêåé çýðýã 10 õ¿íèéã øàãíàæ óðàìøóóëñàí ìºí Õºäºëìºðèéí õ¿íäýò ìåäàëààð Ìóñÿô, Ñàìæèä /ýíý ¿åä Ð.Ñàìæèä íü 22 íàñòàé áàéñàí/, Øàðèíà çýðýã 10õ¿í; Çàñãèéí ãàçðûí æóóõ áè÷ãýýð Ëõàñ¿ðýí, Ò¿âøèíæàðãàë, Àõìåä çýðýã 10 õ¿í, ¿ëäñýí õ¿ì¿¿ñ á¿ãä ÿàì, àëáàí áàéãóóëëàãóóäûí øàãíàë õ¿ðòñýí þì. ¯¿íèé çýðýãöýý Êàçàêñòàíààñ óðèëãààð ¿íäýñíèé íàéðàë õºãæèì÷äûã óäèðäàí èðñýí óäèðäàà÷, õºãæìèéí çîõèîë÷, ñóäëàà÷ Òàñòàíîâ, Õîðûí áàãø Æàðàñáàéÿâ íàðûã Àëòàíãàäàñ îäîíîîð òóñ òóñ øàãíàñàí áàéíà.

3

1961 îíû íàìàð íü Àâèðàé îâîãòîé Ìÿäàãòàé ãýð á¿ë áîëîí ñóóñàí áà Ìÿäàã ôîòî ñàëáàðûí ëàáîðîíòààð àæèëëàäàã áàéñàí. Èíãýýä 1-ð àíãèéí áîëîâñðîëã¿é áàéñàí Ñàìæèä íü áè÷èã ¿ñýã, áîëîâñðîëòîé áîëîõ ¸ñòîé ãýæ ººðèéíõºº ºìíº õàòóó çîðèëò òàâüæ 1956 îíîîñ ýõëýí îðîéí ñóðãóóëüä 3-ð àíãèàñ ýõëýí õè÷ýýëä ñóóæ 1963 îíä îðîéí 10-ð àíãè òºãññºí. 1966 îíîîñ ýõëýí á¿õèé ë àéìãààð ÿâæ òîãëîäîã áàéâ. Åð ýíý ¿åýñ 1990 îí õ¿ðòýë ñî¸ëûí ÿàìíààñ ãàðãàñàí ìàðøðóóäûí äàãóó àéìàã ñóìóóäààð àÿëàí òîãëîäîã áàéñàí./1990 îí õ¿ðòýë ñî¸ëûí ÿàìíààñ ãàðãàñàí ìàðøðóóäûã õàòóó áàðèìòàëäàã ¿å áàéñàí./ Ñàìæèä íü 1979 îíîîñ ýõëýí óðëàãèéí áðèãàäûã óäèðäàí àâ÷ ÿâæ áàéãóóëëàãààñ ºãñºí á¿õ òºðëèéí ¿ç¿¿ëýëòèéã á¿ðýí áèåë¿¿ëæ èðäýã áàéâ. Óðëàãèéí áðèãàä íü õàâàð 3-ð ñàðûí 28, 29-ººñ ãàð÷ çóíû ýõýí 6-ð ñàðä íîãîî ãàðñàí ¿åä íóòàãòàé èðäýã áàéñàí. Ñàìæèä íü 1975 îíä Óëààíáààòàð õîòîä òàéëàí òîãëîëò õèéõýä õî¸ðäîõ óäàà õºäºëìºðèéí õ¿íäýò ìåäàë àâ÷ áàéâ. 1978 îíä àéìàã àéìãààñ á¿æèã äýãëýý÷äèéí 45 õîíîãèéí êóðñò ñóóæ áàéñàí. Êóðñûí çàõèðàë ìèíèé àíõíû áàãø Ñýâæèä áàãø ìèíü áàéëàà. Êóðñûí ¿åèéí áàãø íàð ñîíãîäîã á¿æãèéí áàãø Àëòàíöýöýã áàãø, îëîí àðäûí á¿æãèéí ÇÕÓ-ãààñ èðñýí Êàïëàíîâ áàãø, ìîíãîë àðäûí á¿æãèéí äàñãàëûí áàãø Äîëãîðñ¿ðýí áàãø, ãîî ç¿é Õî Íàöàãäîðæ áàãø, áîëîâñîí õ¿÷íèé òàëààð Íàíçàä áàãø, ãîî ç¿éí òºðºë àíãèéí òàëààð Äîêòîð Íîðîâñàìáóó áàãø îðîñ àðäûí á¿æãèéí äàñãàëûí áàãø Ç,¨,Á,Í,Õ,Ó-ûí àðäûí æ¿æèã÷èí óðëàãûí ãàâúÿàò ç¿òãýëòýí …………………… òóñëàõ áàãø Áàãìàíîâ, áàãø ãîî ç¿éí øèíæëýõ óõààí áîëîõ íü õè÷ýýë çààëãàæ áàéñàí þì. 1958 îíä 30 õîíîãèéí á¿æãèéí áàãø íàðûí êóðñä Æàâ áàãø, Äîëãîðñ¿ðýí áàãø, Àëòàíöýöýã, Æàìúÿàíäàãâà áàãø íàð õè÷ýýë çààæ áàéëàà. Ìèíèé áèå á¿æãèéí áàãøèéí 2 óäààãèéí êóðñò ñóð÷ à÷èò áàãø íàðûíõàà à÷ààð òóñ àéìãèéí á¿æãèéí áàãøààð 1978-1991 îí õ¿ðòýë 13 æèë á¿æãèéí áàãø õèéæ áàéãààä

4
1992 îíä òóñ àéìàãò àìüäàðäàã ìîíãîë ¿íäýñíèé ÿçãóóð óðëàãèéã ñýðãýýí õºãæ¿¿ëæ õîé÷ ¿åä ºâë¿¿ëýõ çîðèëãîîð “Ìîíãîë ¿íäýñíèé óðëàã ñî¸ëûí òºâ” áàéãóóëàí ò¿¿íèé çàõèðëààð 10æèë àæëàà àæèëëàæ, 2002 îíîîñ ººðèéí õ¿ñýëòýýð çàõèðàëûí àæèëàà ººð çàëóó õ¿íä ºã÷ òóñ áàéãóóëëàãûí àõëàõ àðãà ç¿é÷ýýð 2004 îí õ¿ðòýë àæèëëàæ áàéãààä 2004 îíîîñ Õ.Ä òåàòðûí á¿æãèéí áàãøààð 2006 îí õ¿ðòýë àæèëëàæ áàéãààä 2006 íîîñ ýõëýí áèå äààñàí óðàí á¿òýýë õèéãýýä ãàðñàí. Õ.Ä Òåàòðò àæèëëàæ áàéãàà ¿åäýý ãàäààä äîòîîäûí 30 ¿íäýñòýí ÿñòàíû 320-îîä á¿æèã ñóð÷ òîãëîîä ãàäààä äîòîîäîä ÿâæ òîãëîæ áàéâ., ººðºº òóñ òåàòðò á¿æãèéí áàãø õèéæ áàéãàà õóãàöààíäàà Êàçàê, Óðèàíõàé, Òóâà, ĺðâºä, Áàÿä, Õîòîí, çàõ÷èí, ¯çýì÷èí, Õàëõ, Ãðóçèê, Îðîñ, Öèãàí, Èñïàí, Êàçàêûí íåêåòîé, Ýñãèé õèéõ, Áèë÷ýýð äýýð, Öýðãèéí á¿æèã, Àëòàé íóòãèéí çàëóóñ, Ýðäýíòèéí îâîî, ¯çâýê, Áóðèàä, Ó÷èðòàé ãóðâàí òîëãîé, Äóóðèéí 2 á¿æèã Êàçàêûí”Êûçû æèáÿê” äóóðèéí 9 á¿æèã çýðýã 70-ààä á¿æèã Õ.Ä òåàòðûí òàéçíàà äýãëýí òîãëóóëñàí þì. Ìýðãýæëèéí àæëààñ ãàäíà íàì îëîí íèéòèéí àæèë ã¿éöýòãýæ áàéâ. ¿¿íä: Ñî¸ëûí áàéãóóëëàãûí íàìûí ¿¿ðèéí äàðãà, àðäûí õÿíàí øàëãàõ ãðóïûí äàðãà,áàòëàí õàìãààëàõ òóñëàõ íèéãìèéí ñàëáàðûí ýðõëýã÷ ìîíãîëûí óðëàãûí àæèëòàíû õîëáîîíû ñàëáàðûí ýðõëýã÷ çýðýã îëîí íèéòèéí àæèë òàñðàëòã¿é ã¿éöýòãýæ ÿâñàí áàéíà. Îëîí íèéòèéí ñîíãóóëò àæëûí òàëààð 1962 îíä àéìãèéí ýâëýëèéí õîðîîíû á¿ãä õóðëûí ãèø¿¿í1982- îíä àéìãèéí Äåïóæàò, 1983-îíä àéìãèéí íàìûí õîðîîíû á¿ãä õóðëûí ãèø¿¿íýýð ñîíãîãäîæ áàéâ. Õóðàë çºâëºë㺺íèé òàëààð ñî¸ë óðëàãèéí àæèëòíû çºâºë㺺íä 1 óäàà ãàâøãàé÷äûí çºâëºë㺺íä 2 óäàà ìîíãîëûí óðëàãûí àæèëòíû õîëáîîíû 3, 4, 5-ð èõ õóðàëä òºëººëºã÷ººð îðîëöîæ àðä÷èëñàí íàìûí 3-ð õóðàëä óðèëãààð îðîëöîæ áàéëàà. Ìîíãîë óëñàä Àðäûí õÿíàí øàëãàõ áàéãóóëëàãà áàéãóóëàãäñàíû 60 æèëèéí îé, àíõ äóãààð çºâëºãººíä òºëººëºã÷ººð îðîëöîæ áàéâ. Ñ¿¿ëèéí 3-4 æèëä àðäûí ÿçãóóð óðëàãèéã ñýðãýýí õîé÷ ¿åä ºâë¿¿ëýõ òàëàà𠺺ðèéíõºº ºìíº çîðèëò òàâüæ óðèàíõàé, Òóâà, ĺðâºä, Êàçàê, Òîðãóóä, Çàõ÷èí, Õîòîí, Áàÿä, ßñòàí ¿íäýñòíèé òóóëü õàéëàõ àðãà òåõíèê çààæ ñóðãàí 2 õ¿¿õýä õîâäîä áàðóóí ãóðâàí àéìãèéí òóóëèéí óðàëäààíä îðæ ìºíãºí ìåäàëü õ¿ðòñýí îäîî ÷ öààø ¿ðãýëæë¿¿ëýí çààæ, õàðõèðàà, òàãíààí, õîîëîéí, õººìèé, áàñ çààæ áàéíà åð íü ººðò áàéãàà àâúÿàñàà õîé÷ ¿åäýý ¿ëäýýõèéí òóë öóöàëòã¿é àæèëëàæ áàéíà. Èíãýýä óðëàãò îí óäààí ¿ð á¿òýýëòýé àæèëñàí ãýæ 1960-1975 îíä 2 óäàà õºäºëìºðèéí õ¿íäýò ìåäàëààð, 1980-îíä àéìàã áàéãóóëàãäàñíû 40îéãîîð àëòàíãàäàñ îäíîîð, 1990îíä àéìàã
áàéãóóëàãäàñíû 50 æèëèéí îéãîîð “ Õºäºëìºðèéí ãàâúÿàíû óëààí òóãûí îäíîîð“ îéí 40, 50, 60, 70, 80, æèëèéí îéí ìåäàëààð ìîíãîëä òóëãóóð òºð áàéãóóëàãäàñíû 800 æèëèéí îéí ìåäàëààð, ÿàìíû øàãíàë ãýõýä 1982 îíä ñî¸ëûí ÿàìíû æóóõ áè÷ãýýð 1991 îíä ñî¸ëûí òýðã¿¿íèé àæèëòàí öîë òýìäýãýýð, 1997 îíä Ìîíãîë óëñûí óðëàãèéí ãàâúÿàò ç¿òãýëòýí öîëîîð àéìàã îðíû 1965 îíä õºäºëìºðèéí àâðàãà öîëîîð, 1966 îíä àéìãèéí áîëîí Àðäûí õÿíàí øàëãàõ õîðîîíû õ¿íäýò äýâòýðò áè÷èãäýæ áàéëàà. Õ.Ä òåàòðò á¿æèã÷íýýð àæèëëàæ áàéñàí ¿åäýý àíõíû ìèíü áàãø Àðäûí æ¿æèã÷èí òýð ¿åäýý òºðèéí øàãíàëò Ñýâæèä áàãø äàðàà íü Ñ.Ò.À Ñýðýýòýð áàãø, Áààòàð áàãø, Äîðæïàëàì áàãø, Ìîíãîë óëñûí ãàâúÿàò æ¿æèã÷èí Ëóâñàíãîìáî, Ñ.Ò.À Õàíäñ¿ðýí áàãø, Ëõàñ¿ðýí áàãø, Ì.Ó-ûí óðëàãûí ãàâúÿàò ç¿òãýëòýí ÿðáàçàð áàãø, Ñ.Ò.À Áîëä, Áýëýãäîðæ, Àìãàà áàãø, Ì.Ó-ûí óðëàãèéí ãàúÿàò ç¿òãýëòýí Ãî÷îîñ¿ðýí Êàçàêñòàíû àðäûí áàãø Ìàïðóðà áàãø, çýðýã ñàéí áàãø íàðûí à÷ààð ºäèé çýðýãòýé þâæ áàéíà. Áàÿí-ºëãèé àéìàãò àìüäðàí ñóóäàã ¿íäýñòýí ÿñòíû áèé áèåëãýýíèé ºâºðìºö îíöëîã ÿëãààíû òàëààð äóðäâàë òóñ íóòàãò êàçàê, óðèàíõàé, òóâà, ĺðâºä¿¿ä àìüäðàí ñóóäàã ýäãýýð ¿íäýñòýí ÿñòàí òóñ á¿ð õýäýí òºðëèéí áèé áèåëýãòýé âý ãýâýë Êàçàê ¿íäýñíèé áèé áèåëãýýíèé òºðºë ãýâýë
Á¿ðãýä áà àí÷èí, (………….)
Æîðîî áàâãàé, (æîðãà àþ)
Íýõìýë÷ (òîíìà÷è)
Õºäºëìºð (Åìáåê) çýðýã 4 òºðëèéí áè áèåëýãòýé. (Åìáåê)
õºäºëìºð áèé áîë ãîë õºäºë㺺í íü íîîñ ñàâàõ, ýñãèé õèéõ, óäàñ ýýðýõ, äýýñ òîãëîõ çýðýã ¿éë õºäºëãººí¿¿ä îðäîã. Ýíý ¿íäýñíèé áèé ÷ Æ. Òºëóâõàí ìîíãîë óëñûí ãàâúÿàò æ¿æèã÷èí À, Äîäàí, Õ. Ñåëàì, Ø. Õèâñåëàì, Ñ. Èõàé, Í. Õàéðàò, çýðýã áèé÷èí áàéñàí áóþó áàéãàà.
Òóâà òºðëèéí áèé áèåëãýýòýé
1, öàöàë(æà÷èë)
2. ̺ðãºë(òåéëåð)
3. úâºëò (Ãàãàð)
4. Ýëäýëò (óóøäàð)
5. ªðãºëò (äèðòàð)
6. Äàë(æàðèí)
7. Ìîðèíû õàòèðàà(àò æîðó) ãýõ çýðýã áèé áèåëãýòýé.
Óðèàíõàé, 7 òºðëèéí áèéòýé
Öàöàë
̺ðãºë
Èëýëò
Àëäëàõ
Øóäðàí öàöàõ
Òàòëàãà
Æîðîé ìîðèíû ÿâäàë çýðýã áîëíî.
ĺðâºä
Öàöàë
̺ðãºë
Àðüñ ýëäýõ
Ýäðýíäýõ
Æîðîî ìîðèíû ÿâäàë
Óóäàí äàðàõ, 6 òºðëèéí áèéòýé. Òóâà ¿íäýñíèé áèé÷èä, Á. Õóèê,
Ö. Õèé Ç. ̺íäºð, Á. Õóìáàãà, çýðýã áèé÷èä áèé îäîî ýäãýýð õ¿ì¿¿ñýýñ ãàäàí çàëóó îõèä õºâã¿¿ä áèé. Óðèàíõàé áèé÷èä Á. Õºõäàãâà, Á. Ï¿ðýâ, Ä. Ò¿âøèíòºð, Õ. Öýâýã, Ö. ĺ÷èí, Ä. Ñàðèã, À. Óóãàíöýöýã, Ö. Àðèóíçàÿà, Á. Ìÿãìàðñ¿ðýí çýðýã õîéø çàëãàìæ ¿å îëîí áàéãàà.
Áóñàä áàÿä, õîòîí, çàõ÷èí, òîðãóóä çýðýã ÿñòàí ¿íäýñòíèé áèé áèåëãýí¿¿äèéí ãîë ñóäàëãààíóóäûí áè÷ñýí ëåêöä äýëãýðýíã¿é áàéãàà.

Êàçàõ, ¿íäýñíèé áèåëýãýý õèéäýã õ¿ì¿¿ñ
Æ. Òàÿàäõâàí ì.ó.ã æ¿æèã÷èí
Õ.Ñèëàì – Ñýðã¿¿øî óðàí ñàéõàí÷
Á. Àõáèé Òýðã¿¿íèé óðàí ñàéõàí÷
Õ. Õàâñÿëàì
Ä. Äîäàí
Óðèàíõàé,
1. Á. Õºõäàãâà
2. Ö. Ýðõýíáàÿð
3. Ä. Ñàðèã
4. Á. ĺ÷èí. òýðã¿¿íèé óðàí ñàéõàí÷
5. Á. Öýâýã
6. Ã. Ò¿åýíòºð
7. Á. Ò¿ðýâ