Равжаа Хутагтын “ХАВАР ЦАГИЙН ЗУГАА” хэмээх сургаалаас
Хэсгээс:
Ногоо нялх боловч
Тэнгэрийн хураар тэжээвэл удалгүй өсөх
Хүн бага боловч
Сургаал үгээр тордвол оюуны лянхуа нээх
Эхийнхээ элгээр эс даруулсан өндөг хатах
Итгэл, буян саднаар эс эзлэгдсэн
Нялхас буруудах.
Гадаль модыг өвчивч дотор бие нь хоосон
Гань мунхгийг тэтгэвч үнэн сэтгэлээр хоосон
Хар нүүрсийг зүлгэвч цагаан өнгө үл гарах
Харанхуй оюутыг сургавч тустай үгийг үл авах
No comments:
Post a Comment