Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Tuesday, June 9, 2009

Amlalt

Амлалт
Би танд нэг юм амлах ёстой бол юу амлахсан бол?
Би таныг үргэлж тохь тухтай байлгана гэж амлаж чадахгүй...
Учир нь тав тух нь уйтгар гуниг, зөрчлийг авчирдаг.
Би таны хүсэл болгон тань биелэгдэнэ гэж амлаж чадахгүй,
Учир нь хүсэл биелэгдсэн ч, эс биелэгдсэн ч бухимдлыг авчирдаг
Би таныг үргэлж сайхан байлган гэж амлаж чадахгүй
Учир нь энэ цаг бидэнд баяр жаргалыг таашаах хүнд үе.
Би таныг баян, алдартай, хүчирхэг болгоно гэж амлаж чадахгүй
Учир нь энэ бүхэн уй гашуу зовлонгийн үүд байж болно
Би тантай үргэлж хамтдаа байна гэж амлаж чадахгүй
Учир нь хамтдааг хосгүй болгодог нь салж холдохуй юм.
Гэлээ ч та надтай хамт алхахыг хүсвэл
Та хайрыг юм бүхнээс дээгүүр үзэхэд бэлэн бол
Би танд хамгийн тансаг, хангалуун тэр амьдарлыг амлая.
Би таны амьдралыг мөнхийн баяр баясгалан болгохоо амлая,
Би хаан хүн титэмээ нандигнахаас илүүгээр халамжилахаа танд амлая,
Би эх хүн төрсөн үрээ хайрлахаас илүүгээр таныг хайрлая.
Та миний гараас барьж урагшлахыг хүсвэл,
Та миний зүрхэнд оршин амьдарая гэвэл
Та мөнхөд хүлээж байгаа нэгнээ олно.
Та гараас минь барин өөрөө өөртэйгээ учран золгоно.
Би амлая.

Шри Шри Рави Шанкар

No comments: