Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Thursday, June 25, 2009

Num tataj uzsen...

Уржигдар сурын талбай орж нум татаж үзлээ. Гэхдээ урьд нь татаж байсан ч гэсэн. Сурах хүслээр биш, сонирхолоор гэхдээ Сур сайн харваж сурах юмсан гэж боддог байлаа. Найз маань нум худалдаж аваад түүний нумаар бэлтгэл хийх боломж надад олдож байгаа болохоор сайхан байна. Гэхдээ удахгүй өөрийн гэсэн нумтай болох байх гэж бодож байна.
Ерөнхийдөө Монгол тсурын анхдагч болох Урианхай сурын харваа, дүрэм, үүсэл, хөгжилийн талаар номноос бэлэн материалаас биш өөрөө дотор нь орж судлаж, нүдээр үзэж, чихээр сонсож, хүмүүст хүргэх болсондоо маш их баяртай байна.
Би одоо бол дөнгөж бэлтгэл ангийн сурагч Хаймар/дугуйны дотор/ татаж бэлтгэл хийж байгаа, бидний нүдэнд дугуйны нөхөөс төдий харагддаг байсан тэрхүү хаймарний тасархай ирээдүйн сурын мастер, мэргэн /хэ хэ / болоход минь тийм хэрэгтэй зүйл байсныг мэдэхгйү л явдаг байсан байна.
Өнөөдөр 2 дахь өдрөө очих гэж байна. Хаймар татаж, суниаж жоохон ч гэсэн бэлтгэл хийсэн болохоор ахиц гарсан боловуу мэдэхгүй байна. Өнөөдөр л очиж үзнэ дээ

No comments: