Нууц
Нэгэн агуу гэгээн амьдарч асан цагт олон хүн гэгээрэхийг хүсэн түүн дээр очдог байжээ.
Харгис хэрцгий, уур хилэнгээр зартай нэг залуу түүн дээр очин,
“Багш минь, миний ухаан санаа үргэлж буруу үйлд хөтлөгдсөн бохир эрүүл бус бодлоор дүүрэн байдаг. Та намайг эдгээр бодлоос салж гэгээрэхэд минь туслаж хайрлахгүй юу?”
Багштан хэсэг бодсоноо хэлэв:
“Чамайг амгалан, тэвчээртэй болгохоосоо өмнө долоо хоногийн дотор үхнэ гэдгийг чинь сануулах ёстой боллоо.Тиймээс одоо чи явж болно.”
Нууцыг мэдээд залуу балмагдаж гүйцэв.
Үхнэ гэсэн бодол ухаан санааг нь бүрэн эзэмдэв.
Эхнэр дээрээ гүйж очоод хэлжээ:” Би чамайг тоолшгүй олон удаа зовоож байжээ.
Одоо би ингэдгээ больё. Долоо хоноод үхэх болохоор намайг уучилж өршөө. Ядахдаа би чамайгаа одоо хайрлан энхрийлье дээ.
” Тэгээд тэр хүүхдүүд, эцэг эх, хамаатан садан, найз нөхөд, хөршүүддээ хайр талархалаа харамгүй түгээж гэнэ. Санаа сэтгэл, зан ааш, байр байдал нь тэс өөр болж, эрхэм дотно, ойр тойрныхоо бүх хүнд гайхмаар сайн хандаж, энхрий ялдам хариу өгч байлаа.
Долоо хоногийн эцэс өдөр болоход багш түүн дээр ирэн юу мэдэрч байгааг нь асуув.
Хувирч гүйцсэн эр хариулжээ:
“Эрхэм ээ үхнэ гэсэн бодол миний ухаан санааг эзэмдээд намайг ингэтлээ өөрчилж орхилоо. Бүх хүн талархалтай сайхан хандаж байна. Сэтгэл санаа минь удахгүй үхнэ гэсэн бодлоос бусдаар бол тайван амгалан байна.”
Багштан инээмсэглээд хариулав:
“Үхсэн гэсэн бодол чамайг наймхан өдрийн дотор өөрчлөөд, орчин тойрондоо ээлтэй найрсаг нэгэн болгожээ.
Бид мөнхөд амьдрахгүй гэдгээ байнга ухамсарлаж байдаг. Тийм болохоор үйлдэл бүрээрээ бид аз жаргалыг буй болгон түгээж байх боломжтой.
Чи одоо үхэхгүй.
Гэхдээ эдэлсэн энэ сайн сайхнаа бүү үгүй хий.
Хүмүүст сайн сайхан хандсаар, одоо цагтаа амьдар.
Энэ бол гэгээрэл.”
Энэ түүх бидэнд өдөр бүр эргэн тойронд маань үхэл нүүрлэж буйг харж байвч бид урт удаан амьдарна гэж үзэхээр л бүх асуудал үүсдэг гэдгийг ойлгууллаа.
No comments:
Post a Comment