Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Monday, June 15, 2009

gegeenees...

Чи хийгээгүй алхам болгоноо 100% алддаг
13/06/2009 — www.gegeen.com (0410 063 125, gegeen@gegeen.com)
From: http://biznetwork.mn/topic/show/5447/1

* Хэн нэгэнд би таалагдахгүй байсан ч яадаг юм
* Намайг зарим зүйл хийж чаддаггүй гэдгийг хүмүүс мэдсэн ч надад хамаагүй.
* Би эвгүй байдалд орсон ч тоохгүй.
* Би тухайн оролдлогыг алдсан ч хамаагүй.
* Хэн нэгэн надад татгалзсан хариу өгсөн ч хамаагүй.
* Би ямар нэгэн алдаа гаргасан ч хамаагүй.

Чиний хийгээгүй алхам болгоноо 100% алддаг

Зөвлөгөө, Э. Лхагва 3 өдрийн өмнө нэмсэн. 25 хариулттай
Амжилт Оролдлого зориг
Хэрвээ чи над шиг Хоккей шимтэн үздэггүй бол Wayne Gretzky энэ үгийг хэлсэн гэдгийг мэдээгүй байх. Энэ үг сонсогдож байгаа шигээ энгийн юм. Чи цохиогүй бөмбөг болгоноо алдсанд тооцож болно. Чи тэр боломжийг ашиглаагүй бол хэзээ ч оноо авч чадахгүй.

Оролдлого хийгээгүй бол хариу үйлдэл бүү хүлээ.

Оролдож үзэхгүй байх

Амьдралд чинь чамд ямар нэгэн юм хиймээр санагдсан мөртлөө тухайн цаг мөчид шийдвэр гаргаж чадалгүй бодлоо өөрчилж байсан уу? Магадгүй маш энгийн жишээ татахад чи сагс тоглож байгаад өөрөө шидэх боломжтой бөмбөгийг багийнхаа хүнд дамжуулж эсвэл ямар нэгэн борлуулалт хийх гэж утсаа аваад өөр хийх зүйлсээ бодож утсаа тавих ч юм уу…
Хэрвээ чамд тохиолдож байгаагүй бол надад бол тийм үе зөндөө байсан.

Би бөмбөг дамжуулдаг хүн байлаа. Учир нь намайг хүн хамгаалаагүй байсан ч би алдаж эвгүй байдалд орсоноос өөр хүнд тэр хариуцлагыг шилжүүлэх нь дээр гэж боддог байж. Мөн утсаар борлуулалт хийхээс айдаг байсан. Учир нь татгалзсан хариу сонсохоос жийрхдэг. Ингэх тусам миний амьдрал улам уйтгартай, нэгэн хэвийн темп-нд орж би өөртөө сэтгэл хангалуун биш байлаа.

Хэнд хамаатай юм?

Эцэст нь би өөрийгөө өөрчлөхгүй бол сэтгэл хангалуун биш амьдралд очно гэдгээ мэдсэн юм. 18 нас хүрдэг жилээ би амжилтанд хүрэхээр сэтгэл шулуудсан бөгөөд миний шинэ сэтгэхүйд “хэнд хамаатай юм” гэсэн мотто наалдаастай явлаа.

* Хэн нэгэнд би таалагдахгүй байсан ч яадаг юм
* Намайг зарим зүйл хийж чаддаггүй гэдгийг хүмүүс мэдсэн ч надад хамаагүй.
* Би эвгүй байдалд орсон ч тоохгүй.
* Би тухайн оролдлогыг алдсан ч хамаагүй.
* Хэн нэгэн надад татгалзсан хариу өгсөн ч хамаагүй.
* Би ямар нэгэн алдаа гаргасан ч хамаагүй.

Амьдралд чамайг юу хүлээж байгааг тааж хэлэх хэцүү харин нэг зүйл л үнэн. Тэр бол чи маш олон алдах болно. Зарим тохиолдол ганц, зарим тохиолдолд 9999 удаа алдаж ч болох юм. Томас Эдисон хэлэхдээ “Би алдаагүй, би зүгээр л тухайн юмыг хийж болохгүй 9999 оролдлогыг нээсэн” гэж хэлжээ.

Хийх зориг чамд байна уу? Чи түүнийг хүсч байна уу?

“Pursuit of Happiness” кинон дээр Will Smith-н нэг хэсгийг санаж байна уу? Will Smith-н бүтээсэн дүр болох Chris Gardner гудамжинд Ferrari унасан маш сайхан хувцасласан хүн дээр очиж яриа өддөг. Та юу хийдэг вэ? гэсэн асуултанд тэр хүн би хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг гэж хариулдаг. Chris тэр даруйдаа тэр хүний сонгосон замаар явахыг зорилгоо болгодог. Надад киноны энэ хэсэг тун сэтгэл хөдөлгөсөн мөн урам өгсөн хэсэг болсон юм шиг санагдсан.

Зориг дутсанаар хүмүүс хүссэндээ хүрч чаддаггүй. Хүнд хүрэх хүсэлтэй карер, ярилцах хүсэлтэй хүмүүс, хийх дуртай зүйлс байдаг. Энэ бүхэндээ хүрэхэд зөвхөн зориг дутаж байна гэдгийг анзаардаггүй.

Чи яаж өөрийнхөө бодлыг өөрчилж чадах вэ?

АйЖеи Кумар,

Орчуулж, Монголчилсон Эрдэнэ Лхагва

Д. Лхагвасүрэн 17 цагийн өмнө бичсэн.
Залуу насанд алдах юм байдаггүй ээ гэж. Сайхан үг шүү.

Өнөөгийн Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орноос ч хөгжлөөрөөр хол даван гарч чадахуйц Монгол улсын ирээдүйг цогцлоох чадалтай, хүсэл эрмэлзэлтэй залуус минь зорилгынхоо төлөө зүтгээд бай, зүтгээд бай. Зөвлөхөд:

1. Хэтэрхий том, олон зорилго тавьж, аль ч үгүй хоцров?!!! /Нөгөө хошин шогийн тоглолтон дээр гардаг шиг Хөвсгөлийн сарьдаг уулсыг үлээж цоолж, засмал зам тавинаа гэдэг шиг…/

2. Зорилго тавьсан л бол зөвхөн тэрэн лүүгээ тэмүүл, зүтгэ. /Замд чинь хуцсан, боргосон нохой болгон луу чулуу шидээд байвал хаа хол яваа аж дээ…/

3. Хэтийн зорилгодоо хүрэх зорилго, зорилтуудтай, төлөвлөгөөтэй бай. Нэг ёсондоо стратеги төлөвлөгөөгөө боловсруул. /10 жилийн дараах зорилгодоо хүрэхийн тулд энэ жил, энэ өдөр юу хийхээ сайн төлөвлө, зүтгэ, хий. SMART – аар хэмжигдэхүйц/

4. Хийхээр зүтгэсэн, зорьсон л бол маш хурдацтай, хурдтай хийж гүйцэтгэж бай. /Нууран дунд хөвж буй ангир шувуу мэт ажлыг хийвэл хэзээ гараас чинь гарах вэ дээ…/

5. Эцэст нь хэлэхэд залуу насанд алдах юм үгүй ээ гэж…

1 comment:

Anonymous said...

saihkan niitlel baina. Uugnaa egchee Ta shuu!!! Duu n tanii daraanaas kk