Миний тухай...

My photo
Би тэнгэрийн уулсад дурладаг урианхайжин бүсгүй Би тэртээх зууны өмнөх омог бардам дайчин бүсгүй Би энгэртээ үрээ тэвэрсэн эмзэг яруу эгшигт бүсгүй Би ертөнцөд хайр бэлэглэн, сар мэт гэрэлтэх эгэл жирийн монгол бүсгүй. www.bumanenerelte.blogspot.com

Wednesday, June 17, 2009

Heregtei...

http://www.mychina.biz/product/agricultural.htm end mash olon heregtei medeeleluud baina.
Yag minii sonirhoj baisan medeellee endees olj avch bn. Jishee ni gazar tarialan, huduu aj ahui, tohog tuhuurumj geh, met6 Ta ch gesen uzeerei

T. Enkhtaivan
Хятад гэдэг маш том зах зээл. Өнөөдөр уудлаад үзвэл хамгийн их бараатай элбэг дэлбэг эмээгийн авдар гэвэл энэ авдрыг хэлж болно. Энд сайн ч юм бий. Муу ч юм бий. Түүнийг ухаж байгаа Монголчууд маань дандаа мууг нь олж хардаг гэхэд буруудахгүй. Яагаад гэвэл?1. Монголчууд Хятад хэлийг мэдэхгүй болохоороо зальтай Өвөр монголчуудын зууш болдог. Тэд хамгийн муу барааг нь олж өгөөд дундаас нь их ашиг олдог.2. Монгол хүн өөртөө юу хэрэгтэй байгааг мэддэггүй. Тиймэрхүү юм гэж багцаалж л мэднэ. Өөрөөр хэлбэл чанар ярихаасаа үнэ гэж ярих нь элбэг. Хямд бол авдаг бараа. Үнэтэй бол авдагүй бараа гэсэн шилмэл аргатай хүмүүс. Харсан хүн авбаа, Авсан хүн хаяваа гэдэг Эрээн хотын наймаачдын хэлдэг үгийг оргүй биш дээ3. Хятад хүний өнгөөр нүд хуурах аргыг Монголчууд мэддэг хирнээ молигдуулсаар л байна.Хятад улсын үйлдвэржилт маш хурдацтай хөгжиж байгаа өнөө үед Монголын үндэсний үйлдвэр унтсаар л байдаг. Хятадад үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг их сайн үйлдвэрлэдэг болжээ. Тэд өнөөдөр дэлхийн хаана хамгийн шилдэг технологи байна түүнийг дор нь хуулбарлаад хийчихдэг. Тэгсэн мөртлөө нэг давуу чанар байнга харагддаг. Хятадын тоног төхөөрөмжүүд дээр байнга нуугдаж байдаг гол үзүүлэлт бол Хятад хүний ясандаа хүртэл шингээсэн аривилан хэмнэх ухаан юм. Яг ижил барууны тоног төхөөрөмжийг Хятадынхтай харьцуулахад Хятадын тоног төхөөрөмжүүд эрчим хүч хэмнэх, тал дээр арай илүү байдаг. Машин тэрэг нь хүртэл шатахуун бага зарцуулдаг. Үүнийг би сайн мэднэ. Гэтэл зах зээлийн аясыг дагаад Сайныг яг дуурайгаад хийчихсэн дууриамалууд их бий, Тэднийг мэддэг хүн хараад л дор нь танина. Мэдэхгүй хүн бол анзаарах ч үгүй. Үүний тулд би та бүхэнд өөрийн мэдэх хэдэн жорыг танилуулья:1. Хятадын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авахдаа үйлдвэрлэгч нь хэн бэ гэдгийг эхлээд сайн судлах хэрэгтэй. Улсын үйлдвэрүүд бол хуурамч бараа хийдэггүй. Ихэвчлэн баталгаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнийг анхаарах хэрэгтэй.2. Хятадын шилдэг үйлдвэрүүд улсаас болон мэрэгжлийн хяналтын байгууллагаас өгсөн төрөл бүрийн сертификат болон гэрчилгээтэй байдаг. Үүнийг нь сайн судлах хэрэгтэй. Энэ сертификатууд тэдний бараа бүтээгдэхүүн хир зэрэг сайн бэ гэдгийг таниулж өгнө. Улс хэзээ ч хуурмаг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт сертификат олгодоггүй.3. Аливаа тоног төхөөрөмжийн амин сүнс бол хөдөлгүүр нь байдаг. Хятадад цөөхөн тооны хөдөлгүүр үйлдвэрлэгч нар толгой цохидог. Хөдөлгүүрийг ямар үйлдвэрээс авч хэрэглэсэн байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй.4. Манайхан үйлдвэрээс нь авбал хамгийн хямдхан авна гэсэн бас буруу ойлголттой байдаг. Том үйлдвэр хэзээ ч өөрийн борлуулагч нараа гомдоох үйлдэл хийхгүй. Хятад хүний түншээ хүндэтгэх ясны чанар эндээс харагддаг. Үйлдвэр дээр нь очооод үнэ асуухад тэнгэрт хадсан үнэ хэлдэг. Харин борлуулагч дилер нараас асуухад санаанд оромгүй хямд үнэ хэлдэг. Энд би борлуулагч нараас нь ав гэж зөвлөж байгаа юм биш. Ихэнхи брэндүүд нь өөрийн борлуулагч нараа худалдан авагч нараас илүү хүндэтгэдэг. Тэд бараагаа танд үйлдвэрийнхээ үнээр өгч, борлуулагч нараа гомдоохыг тэд хүсдэггүй. Иймд зуучилж байгаа залилагч нар үйлдвэр дээр нь дагуулж очоод өндөр үнийг нь сонсгоод дараа нь борлуулагч нараас нь хямдаар авч өгөөд мөнгө завшиж байсан гашуун жишээг би олныг мэднэ.5. Хямд юм гэдэг үнэтэйгээ нийцсэн богино настай байдаг. Иймээс манайхан Хятадын бараа муу гэж ярьдаг. Хэдхэн жилийн өмнө Хятадын Бээжин жип гэдэг машин Монголд их орж ирсэн боловч нэг жилийн насгүй эд гэдгээ үзүүлсэн. Энэ юуг харуулж байна вэ?6. Хятад улсын төр экспортыг маш их дэмждэг. Тиймээс дотооддоо зарж байгаа үнээс хамдаар гадагшаа экспортлох бодлогыг дэмждэг сонин зохион байгууллалттай. Гадаадад бүтээгдэхүүнээ гаргаж чадсан үйлдвэрүүдэд 17 хувь хүртэл НӨТ ыг нь төрөөс буцаан олгодог хачин хууль энд үйлчилдэг. Иймд манайхан Хятадын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авахдаа доллороор үнийг нь асууж байх хэрэгтэй. Тэгээд зохих журмынх нь дагуу экспортын барааны бүрдүүлэлтийг нь зөв зохистой хийж чадвал хямдхан авч чадна. Юанаар төлбөр хийвэл үнэ нь маш их өсдөг тал бий. Энэ бол улс орныхоо валютын нөөцийг нэмэгдүүлэх төрийн онцгой арга юм.Үүнээс өөр маш их зүйл бичмээр байна. Энэ бүгдийг энд бичвэл хэдэн нүүр болох байх. Юу ч гэсэн та нар миний сайтаар орж үзээрэй. www.mychina.biz сайт дээр Хятад улсын тоног төхөөрөмжийн талаар Монголчууд та бүхэндээ дэлгэн үзүүлэх их мэдээлэл бий.Монгол улсын Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл бид урд хөршөөсөө сурах мэдэх зүйл их байна шүү.

Н. Баярбаатар
Тэр нэгэн цагт бид дэлхийн дайдыг хэмжиж, бодлогоо тодорхойлж байсан улс одоогийн Америк, ОХУ -ыг нийлсэнээс илүү бодлого явуулж байжээ. Гэтэл тэр агуу өвөг дээдсийн удам гэх цээжээ дэлдсэн хэдэн Монголчууд бид яагаад уруу дорой амьдарч байна вэ? Бидэн ер нь юу байна вэ? хүн ам 2.6 сая (энэ бол ойролцоо тоо жинхэнэ тоо 200 300 мянгаар хэлбэлзэнэ.)хүн амын бүтэц 1.1 сая нь 18 хүртлэх насны хүүхэд, 200 мянга идэр насны залуус гадаадад амьдардагУлаанбаатар хотод 1.5 сая хүнтэйнийт хүн амын талаас илүү хувь нь 35 хүртлэх насны залуучууд залуучуудын талаас илүү хувь нь дээд боловсролтой.газар нутаг 1.5 сая хавтгай дөрвөлжин км ( газар нутгаараа дэлхийд дээгүүр орно.)байгалийн баялаг сүүлийн үеийн мэдээллээр асар их нөөцтэй гэх, үүнээс 2 толгой гэхэд оюу толгой 32 сая тонн зэс, 1100 кг алт энд таван толгой 6 тэрбум тонн сайн чанрын нүүрс зөвхөн энэ 2 уурхайгаас жилдээ хамгийн багадаа 2 тэрбум доллар олох боломжтой.энэ манай бүтэн жилийн ДНБ -н талаас илүү хувь болно гэсэн үг малын ашиг 43 сая малтай зөвхөн ямаанаас 4000 тонн ноолуур авдаг гэх мэт асар олон боломж бидэнд байна.хүн амын дундаж хэрэглээ бага Монгол хүнд хамгийн их хэрэгтэй ньмах, гурил, сүү бензин бага зэргийн ногоо хамгийн наад захын хэдэн тооноос л бид хөгжих боломжтой нь харагдаж байна.Монголд юу байдаггүй вэ?хамгийн эхэнд үйлдвэрлэл энэ дан ганц нэг биш бие биенээ дэмжсэн бүхэл бүтэн цогц заавал том гэхгүй бие биенээ дэмжиж ажиллах хэрэгтэй мэтнэгэн жишээ хэлхэд дэлхийд алдартай машины үйлдвэрлэлүүд бүгд л өөрийн машинаа ганцхан угсрах үйл ажиллагааг л үйлдвэртээ хийдэг ба бусад машинд орох бүх эд ангийг дагалдах жижиг үйлдвэрүүд болон өөр улсад захиалж хийлгэдэг. Манайд машин үйлвэрлээд эхэл гэж байгаа юм биш л дээ. дэлхийд таашаагдах өртөг шингэсэн хүний ухаан шаардсан үйлвэрлэлийг бий болгох хэрэгтэй мэт. Манай тролейбус компаныхан тролейбус үйлдвэрлээд түүнийгээ гадаадад хүртэл экспортлоод эхэллээ. Үүнийгээ дан ганц өөрсдийн хүчээрээ бус зарим нэг эд ангийг нь бусад жижиг компануудаар гүйцэтгүүлвэл зохилтой толгой компани нь зөвхөн усгралт борлуулалт захиалгаа л хариуцахад чанартай хурдан гүйцэтгэх өөрсдөдөө дарамт бага болох талтай. Бусад дагалдах жижиг дунд үйлдвэрлэлүүд хөгжих боломж гарна

No comments: