Будда цааш нь...
Нэг удаа буддын залран буй газар минчийтлээ уурласан нэгэн эр ирэв гэнэ.
Тэр эр Буддын яг өмнө нь ирээд, нүүр лүү нь нуламчихав гэнэ!
Будда зүгээр л инээмсэглэхээс өөр яасан ч үгүй.
Гэтэл Буддын дэргэд байсан бүх шавь нь уурлацгаав.Тэд тэр эрийн толгойг хага цохичих л байлаа.
Тэгмээр байсан боловч Будда суугаад л, инээмсэглээд л байсан болохоор яаж ч чадсангүй.
Бүгдийг нь тойруулж нэг хараад инээмсэглэн хэлсэн нь,
“Юу болоо вэ? Та нар энэ хүн намайг нулимахыг хараа юу? Ямар их уур цөхрөл тээж явааг нь хар л даа.
Амьдрал нь дэндүү зовлонтой юм байна. Түүнд та нарын энэрэл хэрэгтэй.”
Өөрт нь хариу бариагүй хүнтэй анх удаагаа нүүр тулсан нь энэ байв.
Тэгээд тэр эр гайхаж цөхөөд гэртээ харихаар явжээ.! Маргааш нь буцаж ирээд, Буддын өлмийн өмнө унаж,”Хийсэн бүхнийг минь уучилж хайрла” гэв.
Будда: “Үгүй чамайг уучилж чадахгүй.”
Ахиад л хүмүүс мэл гайхав. Тэд их багштан яаж ийм юм хэлж болдог байна аа гэж бодоцгоов,
Будда үргэлжлүүлэн, “Та тэр нулимасан хүн биш!”
Түүнээс гадна таны өнөөх нулимасан хүн чинь ч энд байхгүй байна. Бүх юм өнгөрсөн. Өнөөдөр голоор цэвэр ус урсаж байгаа. Өчигдрийн ус энд алга. Өнөөдөр та ч би ч өөрчлөгджээ. Тэр хүнтэй уулзлаа гэхэд чамайг уучиллаа гэж хэлнэ. Одоо та санаа бүү зов доо”
Будда энэ эрд амьдралын мэргэн ухаан, “Мэдрэмжээ ажигла. Сэтгэлийн хөдөлгөөнөө ажигла. Биеэ ажигла. Бүх ойлголт, итгэл үнэмшилээ хойш тавь.” Гэсэн мэдлэгийг ийнхүү хайрлажээ.
No comments:
Post a Comment